“Instagram” нийгмийн сүлжээ туршилтын журмаар хэрэглэгчдийнхээ нийтлэлийн доорх “like”-н тоог өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн нууцаллаа. Энэ тухай “Instagram” нийгмийн сүлжээ “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Мэдэгдэлд “Өнөөдрөөс эхлэн бид туршилтын хөтөлбөрөө өргөжүүлж, туршилтыг дэлхий даяар явуулж байна. Хэрэв та туршилтад орсон бол зураг доорх “like”-н тоо болон дүрс бичлэгийг үзсэн хүний тоог дахин харахгүй” гэсэн байна.
Австрали, Бразил, Ирланд, Итали, Канад, Шинэ Зеланд, Японд өмнө нь явуулсан энэхүү туршилт нь эерэг үр дүн харуулсан болохыг уг мэдэгдэлд дурьджээ.
“Хэрэглэгчдэд учрах дарамт шахалт хийгээд өрсөлдөх мэдрэмжийг бууруулах, илүү ойр дотныхоо хүмүүстэйгээ нягт холбоотой байх боломжийг олгохын тулд “like”-н тоог нууцлахаар шийдсэн тухайга “Instagram” нийгмийн сүлжээний төлөөлөгч өмнө нь мэдээлж байсан юм.