Өнгөрөгч мягмар гаригт Герман улсын агаарын тээврийн үйлдвэрлэгч Волокоптер компани Сингапур улсад зорчигчийн хоёр суудалтай нисдэг таксийг туршсан байна. Туршилтын нислэгийг Марина тохойд явуулжээ. Нисгэгч таксины цахилгаан хөдөлгүүр бүхий сэнсийг асаасны дараа агаарт 40 метрийн өндөрт хөөрч, 2 минутын турш тойрог хэлбэрээр нислэг хийжээ. Үүний дараагаар анх хөөрсөн цэгтээ буцан газардлаа гэж NHK мэдээлжээ.
Волокоптер компанийн албаныхан нисдэг таксинд автомат жолоодлогын систем суурилуулж, тогтсон маршрутын дагуу нисгэгчгүйгээр нислэг хийдэг болгохыг зорьж байна. Агаарын тээврийн компаниуд ч нисдэг такси үйлчилгээг нэвтрүүлэх бүх талын боломжийг эрэлхийлж байна. Энэ нь томоохон хотуудын замын түгжрэлийг асуудлыг шийдвэрлэж, мөн үйлчлүүлэгчид цаг хугацаагаа хэмнэх боломж бүрдэнэ гэж тэд үзэж байна.