x

Б.Булганыг шинэ нотлох баримтаар яллагдагчаар татжээ

С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэг эцэслэгдээгүй байсаар 20 дахь жилтэйгээ золгож байна. Энэ хэрэг Монголын улс төрийн түүхэн дэх хамгийн хэрцгий аллага болж, ардчилсан нийгэмд хөл тавьснаас хойш монголчуудыг айдас түгшүүрт автуулсан билээ.

Өнгөрсөн хугацаанд янз бүрийн нөхцөл байдалд хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч гээд олон ч хүнийг үүнд хамаатуулж, заримыг нь хэлмэгдүүлж, хилсдүүлсэн. Аллагын тухай таамаг ч хэмжээ хязгаараас давж, улс төрийн, ахуйн, шуналын гээд шалтгаан нөхцөлийг ч хэд хэдээр нь гаргаж тавьсан юм.

Ингэсээр эцэстээ аллагыг үйлдсэн гэх хэргээр гурван хүнийг ялласнаар С.Зоригийн гэх хэргийн шийдэл нэг шатаар ахисан гэж болно. Гэвч энд асуудал бий...

Юу гэвээс, хуулийн байгууллагаас С.Зоригийг хөнөөх болсон шалтгаан нь цаанаа эзэнтэй, захиалагчтай гэдгийг албан ёсоор мэдэгдсэн.

Харин алуурчдыг илрүүлсэн хэмээгээд шүүн тасалсан ч нөгөөх аллага захиалагчийг зарласангүй.

Уг нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдолтой 14926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргах шийдвэрийг гаргасан. Энэ талаар салбарын сайд Ц.Нямдорж тухайн үед нь “Тагнуулын ерөнхий газарт хадгалагдаж байгаа хэргийн статусыг өөрчилж УЕПГ-ын Эрүүгийн хэргийн эсвэл Улсын дээд шүүхийн архивт шилжүүлнэ. Энэ хоёр байгууллагын алинд шилжүүлэхээ дахин судалж байж эцсийн шийдвэрийг гаргана. Харин гүйцэтгэх ажлын эх сурвалжтай холбоотой 74 хуудас бүхий материалыг нууцын зэрэглэлтэй үлдээж байна. Захиалагчийг эрэн сурвалжлах чиглэл бүхий хэргийг үндсэн хэргээс тусгаарлаж үргэлжлүүлэн шалгахаар болсон. Энэ хэргийг нууцаас гаргаснаар хэрэгтэй танилцах болон өмгөөлөгч нар нь үйл ажиллагаагаа явуулах хүрээ илүү нээлттэй болно” гэж байсан.

Гэсэн хэдий ч өнөөг хүртэл уг хэргийн тухай бодит мэдээлэл олон нийтэд хүрсэнгүй. Нөгөөтээгүүр нийгэм даяар С.Зоригийг хөнөөсөн гэгдээд байгаа Т.Чимгээ, О.Содномдаржаа нарыг хилс хэрэг хүлээж, ял авсан гэж үзэх хандлагатай байгаа. Хэдийгээр шүүхээс тэднийг буруутай гэж үзсэн ч ийн хардах эрх ард түмэнд бий. Бүр С.Зоригийн ар гэрийнхэн ч уг шүүх хурлыг хуудуутай гэж үзэж буйгаа илэрхийлж, хурлыг хаяж явсан.

Тэгэхээр алуурчдыг яг таг илчилсэн гэхэд хэцүүхэн. Хамгийн ноцтой нь, шүүх бүрэлдэхүүн буруу шийдвэр гаргавал Ерөнхий шүүгч эсэргүүцэл бичиж, нийт шүүгч нарын хуралдаанаар орох хуулийн гарц байдаг. Харамсалтай нь энэ хэрэг дээр Ерөнхий шүүгч нь бүрэлдэхүүнээ даргалчихсан учир энэ боломж их хязгаарлагдмал болчихжээ.

Г.Бясман: Б.Булганыг шинэ нотлох баримтаар яллагдагчаар татсан 

Тэгвэл энэ сарын 17 буюу өнгөрсөн лхагва гарагийн орой Б.Булганыг ТЕГ-аас дуудаж, нууцын зэрэглэлтэй материалд гарын үсэг зуруулсан гэх мэдээлэл тархсан. Энэ мэдээллийг түүний өмгөөлөгч баталгаажуулсан. Ингээд энэ мэдээ бүх нийтэд хүрч, олны анхаарлыг татаж байтал өчигдөрхөн Нийслэлийн Прокурорын газраас нэгэн ноцтой мэдэгдлийг хийв.

Тус газрын Хяналтын прокурор Г.Бясман энэ талаар “Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтсээс Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөн байцаах албатай хамтарсан ажлын хэсгээс шалгаж байгаа УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хохироосон, эрүүгийн дугаартай хэргийг захиалсан, зохион байгуулсан гэх хэргийг шалгах ажиллагааны явцад шинээр цугларсан нотлох баримтуудаар түүний хамтран амьдрагч байсан Б.Булганд дөрөвдүгээр сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, прокуророос яллагдагчаар татсан. Улмаар яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулж, байцаалт авсан.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Монгол Улсын төрийн болон албаны нууцын тухай хуулиар төрийн нууцын баталгааг бол нэг л удаа авдаг. Өмнө нь шалгагдсан хэрэгт Б.Булганаас нууцын баталгааг авсан байсан. Тийм учраас лхагва гарагт түүнээс нууцын баталгаа дахин авах шаардлагагүй. Яллагдагч нарын ам зургийг 1998 онд зураач Байды Б.Булганы дүрсэлснээр зурсан” гэж мэдэгдсэн.

Тэгэхээр Б.Булган болон түүний өмгөөлөгч олон нийтэд худал мэдээлэл тараасан байх нь. Бүр нүүрний ганц ч хувиралгүйгээр худал хэлжээ.

Гэтэл Б.Булган одоо гэрч байхаа болиод яллагдагч болчихжээ. Уг нь тэрбээр энэ хэргийг нүдээр харсан цорын ганц гэрч. Төдийгөөс өдийг хүртэл түүний өгсөн мэдүүлэг энэ хэргийг илрүүлж, яваандаа алуурчин гэгдээд байгаа хүмүүсийг яллах гол  баримт болсон юм.

Ялангуяа Т.Чимгээ, О.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг Б.Булганы дүрслэлээр ам зурагт буулган илрүүлсэн гэдэг. Бүр сүүлд дээрх гурван иргэнийг яллах үед ч мөнөөх зургуудыг олон нийтэд нээлттэй харуулж, цорын ганц гэрчийн мэдүүлэг гэж байсан.

Харин өнөөдөр Б.Булган яллагдагч боллоо. Энэ нь тэрбээр уг хэргийг гүйцэтгэхэд ямар нэгэн байдлаар оролцсон, буруутай байх өндөр магадлалтай гэсэн үг юм. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хэлээд байгаа олон мянган хуудастай хавтаст хэрэгт ч өөрчлөлт орох нь ээ.

Нөгөө талаар, өнгөрсөн 20 жилийн турш Б.Булган Монголын ард түмнийг хуурч байв уу гэдэг асуулт гарч ирнэ. Учир нь прокуророос Б.Булганыг яллагдагчаар татсан нь' хэргийг шалгах үед шинээр цугларсан баримтуудтай холбоотой гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, түүнийг С.Зоригийн амь насыг хөнөөхөд ямар нэгэн байдлаар оролцсон хэмээн буруутгах сэжүүр гарсан гэсэн үг.

Хамгийн гол нь, Б.Булган яллагдагч болсон юм бол анх энэ хэрэгт сэжиглэгдэж байсан Э.Бат-Үүл болон бусад хүмүүсийг яах бол. Цаг хугацаа, хуулийн байгууллагынхны нөр их ажлын үр дүн одоо л илэрч байна уу. Ер нь Б.Булган яллагдагчаар татагдсан юм бол удахгүй энэ хэргийн захиалагчийг нийтэд зарлаж тун магадгүй нь ээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Баагий (66.181.191.136)
    Яаж ч бодсон Булган энэ хэргийн сэжүүрийг атгаж байгаа нь 100% үнэн.Сайн шалгавал их юм хөврөнө дөө...
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
  • иргэн (43.242.242.59)
    Булганыг заавал шалгах л ёстой зүйл. Тийм том хэрэг үйлдчихээд амьд гэрч үлдээнэ гэдэг нь яаж ч бодсон но-той.
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
TikTok-ын талаарх шийдвэрийг 30 хоногийн дотор гаргана гэв 8 цаг 41 мин “Jeju Air”-ийн онгоцны ослын талаарх урьдчилсан дүгнэлтийг хүргүүлжээ 8 цаг 41 мин Колумбийн цагаачдын асуудлаар тохиролцоонд хүрчээ 8 цаг 42 мин Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй хот болгон хөгжүүлнэ 8 цаг 43 мин Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 13 цаг 16 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 13 цаг 22 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 13 цаг 23 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 13 цаг 30 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 13 цаг 31 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 13 цаг 32 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 13 цаг 33 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 13 цаг 34 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 13 цаг 35 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 14 цаг 54 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 15 цаг 4 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 15 цаг 52 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 15 цаг 57 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2025-01-25 Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ 2025-01-25 Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ 2025-01-25
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа ОЛЗ ба ХОХИРОЛ Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top