x

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 44,6 хувьтай байна

Г.Занданшатар УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцууллаа. Тэрбээр “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2017 оны байдлаар 44,6 хувьтай” байна гэлээ.

Хэрэгжилтийн бодлогоор нь авч үзвэл

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 53,9 хувь

-Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 39,8 хувь

-Нийгмийн бодлого 46,0 хувь

-Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 41,2 хувь

-Засаглалын бодлого 47,2 хувьтай байна гэдгийг онцоллоо.

Эдийн засгийн хүндрэлийг даван туулж, эдийн засгийг тогтворжуулж, цаашид эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор Засгийн газар Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах хэлэлцээрийг амжилттай үргэлжлүүлж байна.

Засгийн газар төсвийн алдагдлыг нөхөхөд зориулан 2017 оны IV улиралд арилжихаар төлөвлөж байсан 594.0 трбум төгрөгийн үнэт цаасны арилжааг зогсоосон, мөн 1,0 их наяд төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг эргүүлэн төлж, 370,5 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий өндөр хүүтэй Засгийн үнэт цаасыг хугацаанаас нь өмнө худалдан авлаа. Эдгээр арга хэмжээний үр дүнд Засгийн газрын дотоод үнэт цаасны өрийн хэмжээг 1,4 их наяд төгрөг, ирэх онуудад төлөх хүүгийн зардлыг 120,0 тэрбум төгрөгөөр бууруулж чадлаа гэлээ. Мөн их хэмжээний гадаад төлбөрөөс үүдэн улсын төсөв, эдийн засагт учирч болзошгүй эрсдэлүүдээс сэргийлж чадлаа гэж Г.Занданшатар хэллээ.

2017 онд төрийн өмчит хуулийн этгээдүүдийг үргүй зардал гаргахгүй байх, хөрөнгө оруулалтыг оновчтой хийх, тэвчиж болохуйц зардлыг бүрэн зогсоох, компанийн удирдлагын цалинг үе шаттайгаар бууруулж, тендерийг ил тод, нээлттэйгээр цахим хэлбэрт шилжүүлэх зэргээр хяналт тавьж ажилласны дүнд 2016 онд 379,0 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан төрийн өмчит хуулийн этгээдүүд 2017 онд  859,0 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэлээ.

Нийгмийн бодлогын хүрээнд: 

Инфляцын түвшинтэй уялдуулан Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 394.2 мянган хүний тэтгэврийг нэмэгдүүлэхэд нийт 119.5  тэрбум төгрөг, 62.0 мянган хүний нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэхэд нийт 17.4  тэрбум төгрөгийг тус тус 2018 оны төсөвт тусган батлуулснаар иргэдийн тэтгэвэр дунджаар 8,8 хувиар буюу 27,5 мянган төгрөгөөр, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 5100, 11200 төгрөгөөр нэмэгдсэн.

  Ахмад настны тухай хуулийг батлан гаргаж,  ахмадууддаа жилд 2 удаа, нийт 100-500 мянган төгрөгийн “Насны хишиг” олгож эхэлсэн.

Тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь байсныг 15 хувь болгож 3.0 хувиар бууруулсан.

Цалинтай ээж хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50 мянган төгрөг, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгож байна.

Малчдын тэтгэврийн насыг урагшлуулж эрэгтэй 55, эмэгтэй 50 насандаа тэтгэвэрт гарах боломжтой болов. 2018 онд 13.5 мянган малчин тэтгэвэр тогтоолгож, үүнд 44 тэрбум төгрөгийг зарцуулахаар батлаад байна.

  2016 онд Улаанбаатар хотод ерөнхий боловсролын 34 сургууль 3 ээлжээр хичээллэж байсан бол 2017 оны жилийн эцсийн байдлаар 20 сургууль болж буураад байна. 2018 онд улсын хэмжээнд улсын төсвийн болон гадаадын буцалтгүй тусламж, зээлийн хөрөнгөөр 99 сургууль, 19 дотуур байр, 127 цэцэрлэгийг барьж эхэлж байна. Ингэснээр 2019-2020 оны хичээлийн жил эхлэхэд гурван ээлжээр хичээллэдэг байдал бүрэн арилсан байх болно.  

“Оюутны хөгжлийн зээлийн журам”-ыг шинэчилж Оюутны сургалтын зээлийг хүүгүй болголоо зэрэг мэдээллийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар танилцуулгадаа онцолж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
TikTok-ын талаарх шийдвэрийг 30 хоногийн дотор гаргана гэв 8 цаг 35 мин “Jeju Air”-ийн онгоцны ослын талаарх урьдчилсан дүгнэлтийг хүргүүлжээ 8 цаг 36 мин Колумбийн цагаачдын асуудлаар тохиролцоонд хүрчээ 8 цаг 37 мин Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй хот болгон хөгжүүлнэ 8 цаг 38 мин Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 13 цаг 10 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 13 цаг 16 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 13 цаг 18 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 13 цаг 25 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 13 цаг 26 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 13 цаг 27 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 13 цаг 28 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 13 цаг 29 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 13 цаг 29 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 14 цаг 48 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 14 цаг 59 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 15 цаг 46 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 15 цаг 51 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2025-01-25 Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ 2025-01-25 Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ 2025-01-25
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа ОЛЗ ба ХОХИРОЛ Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top