x

Сү.Батболд, Д.Цогтбаатар нар оффшороос хөрөнгөө шилжүүлснээ мэдүүлжээ

Авлигатай Тэмцэх Газарт холбогдох хуулийн дагуу оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн болон уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаараа нийт 20 албан тушаалтан мэдүүлээд байна.

Оффшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох зэрэг арга хэмжээг авсан талаар мэдүүлэх хуулийн хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөр дууссан юм.  Энэ хугацаанд УИХ-ын хоёр гишүүн, Монголбанкны нэг албан тушаалтан өөрийн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан офшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг 2015, 2017 онд бусдад шилжүүлснээ, Цагдаагийн Ерөнхий Газрын харьяа байгууллагын удирдах нэг албан тушаалтан өөрийн эзэмшиж байсан гурван дансыг хаалгасан тухай мэдүүлж, бүртгүүлжээ.

Хүснэгт:

Мэдүүлэг гаргагч

Албан тушаал

Хамаарал бүхий этгээд

Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэр

Тайлбар

1

Сү.Батболд

УИХ-ын гишүүн

Хүү, ах 

Их Британийн Виржинийн Арал

Хувьцаа шилжүүлсэн.

2

Д.Цогтбаатар

УИХ-ын гишүүн

Эхнэр

Мэнийн арал

Хувьцаа шилжүүлсэн.

3

Т.Амарсайхан

Монголбанкны газрын захирал

Нөхөр

Их Британийн Виржинийн Арал

Хувьцаа шилжүүлсэн.

4

С.Ганбат

Цагдаагийн Ерөнхий Газрын салбар байгууллагын дарга

Дүү

Хонг Конг

Албан ажлын шугамаар эзэмшиж байсан дансаа хаалгасан.

Түүнчлэн оффшор бүсэд хамаарах гадаад улсад албаны чиг үүргээ хэрэгжүүлэх, суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор банкинд данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө өмчилсөн 16 албан тушаалтан энэ талаараа Авлигатай Тэмцэх Газарт бичгээр мэдэгдэж бүртгүүлсэн байна.

Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • gerel (66.181.161.74)
    nugliin nudiig gurilaar huurlaach erlegiin elchiig huurj amjihuu ah duugeeree tamiin gund tarchlah bh shuu tui tui
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
  • Иргэн (202.179.24.205)
    Шилжүүлээд л болоо юу. Татварт хэдэн төгрөг орсын. Эх үүсвэрийг нь шалгах гээд ажил бгаа даа.
    2018 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (85.101.161.205)
    нэрээ шилжүүлж цэвэр үлдэн гэж бодсон юм байхдаа дүүгээс нь эхнэр.хэнч байсан хулгайлсан өмчийг хурааж авдаг хохригчид буцааж өгдөг виздээ арт түмний юмийг буцааж авах ёстой.
    2018 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (139.5.216.184)
    Яг уу. Манай Сү бол улсаа хэдэн жил тэжээх хөрөнгийг жоорондоо чаацан л байгаа. Улс баяжих нь ээ кккк
    2018 оны 04 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
TikTok-ын талаарх шийдвэрийг 30 хоногийн дотор гаргана гэв 8 цаг 56 мин “Jeju Air”-ийн онгоцны ослын талаарх урьдчилсан дүгнэлтийг хүргүүлжээ 8 цаг 57 мин Колумбийн цагаачдын асуудлаар тохиролцоонд хүрчээ 8 цаг 58 мин Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй хот болгон хөгжүүлнэ 8 цаг 59 мин Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 13 цаг 31 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 13 цаг 37 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 13 цаг 39 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 13 цаг 46 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 13 цаг 47 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 13 цаг 48 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 13 цаг 49 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 13 цаг 50 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 13 цаг 50 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 15 цаг 9 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 15 цаг 20 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 16 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 16 цаг 12 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2025-01-25 Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ 2025-01-25 Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ 2025-01-25
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top