x

Тавантолгойгоос нүүрс тээвэрлэдэг жолооч нарын нийгмийн асуудлыг шийдсэн гэв

Тавантолгой ордоос улс хооронд худалдаалах нүүрсний тээвэрлэлтийг хилээр саадгүй нэвтрүүлэх, байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл болон автозамын ачаалал, осол гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, жолооч тээвэрлэгч нарын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр дэх улсын хилийн зурваст “Авто зогсоолын цогцолбор” төсөл хэрэгжүүлнэ.

Төсөл хэрэгжсэнээр:

  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замд үүсдэг автомашины урт дарааллыг арилгана

  • Тээвэрчдийн баталгаат хоол хүнс, тав тухтай, эрүүл аюулгүй орчинд ажиллах, амрах нөхцөл бүрдэнэ.

  • Нүүрс тээвэрлэлтийн явцад гардаг осол эндэгдлийг бууруулж жолоочдын амь нас хохирол гардаг асуудлыг таслан зогсооно.

  • Орон нутгийн байгаль экологид учирч буй сөрөг нөлөөллийг бууруулна.

  • Төслийн хүрээнд рентген төхөөрөмж бүхий гаалийн хяналтын бүсийг байгуулснаар хил гаалийн шалган нэвтрүүлэх ажиллагааг хөнгөвчлөн ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, хилээр хориглосон болон хязгаарласан эд, бараа хууль бусаар нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлнэ зэрэг үр дүн гарах ач холбогдолтой гэж үзэж байна.

Өнөөдрийн байдлаар Тавантолгойт-Гашуунсухайт чиглэлийн 239 км автозамаар нийт 104 аж ахуйн нэгжийн 8,700 гаруй автомашин нүүрсний тээвэр хийж байна.

Монгол-Хятадын хилийн автозамын Гашуунсухайт боомтын хяналт шалгалт, нэвтрүүлэх хурдаас хамаарч өдөрт 400-1,100 автомашин хилээр нэвтэрдэг бөгөөд хэвийн ачаалалтай үед 20-30, ачаалал нэмэгдсэн үед 140 км хүртэл урт дараалал үүсдэг. Үүнээс шалтгаалан жолооч нарын дунд өрсөлдөөн үүсч, зориулалтын бус замаар явах, гүйцэж түрүүлэх, хурд хэтрүүлэх, дараалал дундуур дайрч замын зорчих хэсгийг хаах зэргээр хөдөлгөөнд зүй бусаар оролцдог. Энэ нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ноцтойгоор зөрчиж осол эндэгдэл гарах, жолооч нарын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох, мөн замын дагуу хог хаягдал үүсгэж орчныг бохирдуулдаг, газрын хөрсийг сулруулж их хэмжээний тоосжилт үүсгэн байгаль орчныг бохирдуулан эко системд хор учруулдаг зэрэг сөрөг үр дагаврыг бий болгож байна.

Тавантолгой-Гашуунсухайт замд 2016 онд  зам тээврийн 1,596 осол гарч, 8 хүний амь нас хохирсон бол 2017 онд 1,000 орчим осол гарч, 7 хүн амь насаа алджээ.

Нүүрсний тээвэрлэлтийн урт дарааллыг зохицуулах, жолооч нарын эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр, улсын хилийн зурваст газарт  (48 га талбай) “Автозогсоолын цогцолбор” байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргалаа.

“Авто зогсоолын цогцолбор” төслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх, шаардлага хангасан хуулийн этгээдийг сонгон үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгалаа.

Товч мэдээ:

  • Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

  • Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж энэ сарын 24-26-нд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Монголын талаас баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов. 

  • БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд 2018 оны дөрөвдүгээр сарын 20-нд “Инвест Монголиа” олон улсын хөрөнгө оруулалтын чуулган болно. Чуулганд оролцох Монголын талын төлөөлөгчдийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ахална.

  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатыг 2018 оны дөрөвдүгээр сарын 17-18-нд Бүгд Найрамдах Социалит Вьетнам Улсын Данан хотод зохион байгуулагдах “Уур амьсгалын ногоон сангийн Азийн бүсийн зөвлөлдөх уулзалт”-д оролцохыг зөвшөөрч удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.

  • Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АНУ-ын Вашингтон хотод энэ сарын 16-22-нд зохион байгуулагдах Олон улсын валютын сан, Дэлхийн банкны 2018 оны Хаврын уулзалт, Нью-Йорк хотод энэ сарын 23-26-нд болох Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх Нэгдсэн Үндэстний Байгууллагын эдийн засаг, нийгмийн зөвлөлийн гуравдугаар чуулга уулзалт, Филлипин Улсын Манила хотод ирэх сарын 3-5-нд болох Азийн хөгжлийн банкны Захирагч нарын 51 дүгээр жилийн уулзалтад оролцохыг зөвшөөрлөө.

  • Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын 2018 оны гуравдугаар сарын 6-9-нд Бүгд Найрамдах Турк улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт даалгав.

  • УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн санаачлан боловсруулсан “Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг зарчмын хувьд дэмжсэн саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр болов.

  • УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын санаачлан боловсруулсан Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд холбогдох саналыг хууль санаачлагчдад уламжлахаар тогтов.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
TikTok-ын талаарх шийдвэрийг 30 хоногийн дотор гаргана гэв 9 цаг 3 мин “Jeju Air”-ийн онгоцны ослын талаарх урьдчилсан дүгнэлтийг хүргүүлжээ 9 цаг 3 мин Колумбийн цагаачдын асуудлаар тохиролцоонд хүрчээ 9 цаг 4 мин Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй хот болгон хөгжүүлнэ 9 цаг 5 мин Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 13 цаг 38 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 13 цаг 44 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 13 цаг 45 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 13 цаг 52 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 13 цаг 53 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 13 цаг 54 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 13 цаг 55 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 13 цаг 56 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 13 цаг 57 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 15 цаг 16 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 15 цаг 26 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 16 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 16 цаг 19 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2025-01-25 Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ 2025-01-25 Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ 2025-01-25
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top