x

Хүүхэд бүрт “Хүүхдийн мөнгө олгох” хуулийн төслийг Төсвийн байнгын хороо дэмжсэнгүй

Ерөнхийлөгч Х.Баттулга хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд 2009 оноос хойш хүүхэд бүрт олгогдож ирсэн “Хүүхдийн мөнгө”-ийг ямар нэгэн ялгаварлал, алагчлалгүйгээр дахин хүүхэд бүрт олгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэхийн тулд УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан юм.

Энэ тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 2018 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр УИХ-д өргөн барьсан бөгөөд тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.

Хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож, хуулийн төслийн талаар танилцуулга хийж, Төсвийн байнгын хорооны гишүүдийн асуусан асуултад хариулсан юм. Тухайлбал, Төсвийн байнгын хорооны зарим гишүүн хүүхдийн мөнгийг халамж гэж харж байгаагаас үүдэн хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт өгөх нь зөв, мөн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох хэмжээний төсөв мөнгө байхгүй гэж байр, сууриа илэрхийлж байсан юм.

Тэдний асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

“Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарчим ярьж байгаа. Одоогийн төсөвт 684 мянган хүүхдэд олгох хэмжээний мөнгө тусгасан байгаа. Засгийн газраас оруулж ирсэн төслөөр дахиад 288 мянган хүүхдэд мөнгө нэмж олгох гэж байна.

2016 оны жилийн эцсийн тооллогоор Монгол Улсад 0-18 хүртэлх насны хүүхдийн тоо 1079730 гэж гарсан. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгийг 100 хувь олгоход 107730 хүүхдэд л нэмж хүүхдийн мөнгө олгоход болох юм. Энэ нь нэг жилд 25.8 тэрбум төгрөг, тавдугаар сарын нэгнээс эхлэн олгоход 17.2 тэрбум төгрөг болох юм. Олон зуун тэрбум төгрөгийн тухай яриагүй. Өмнөх дөрвөн жилд хүүхдийн мөнгө халамж биш байсан. Энэ УИХ бүрэлдээд хүүхдийн мөнгийг халамж гэж үзсэн учраас зорилтот бүлэгт өгөх асуудал үүсээд байна. Тиймээс Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох хуулийн төсөл боловсруулахдаа халамж гэж баталсан холбогдох хуульд өөрчлөлт оруулах үүргийг Засгийн газарт өгөх агуулгаар хуулийн төсөл санаачилсан юм. Тиймээс мөнгөний их багыг ярихаас илүү хүүхдүүдээ алагчлах нь зөвүү гэдгийг ярих хэрэгтэй юм. Энэ бол халамжийн бодлого биш. Хүүхдээ, хүн амаа өсгөх бодлого гэж харж байгаа.

Нэгэнт их, багын тухай ярьж байгаа бол харьцуулж бас болно. Өнөөдөр хэл ам болоод байгаа Замын цагдаагийн уулзвар, гүүрний асуудал байна. Өнгөрсөн дөрвөн жил одоо барих гэж байгаа гүүр шиг зургаан гүүрийг тус бүр 100 гаруй тэрбум төгрөгөөр зээлээр барихаар оруулж ирснийг УИХ зөвшөөрөөгүй. Харин одоогийн УИХ зөвшөөрсөн. 100 гаруй тэрбум төгрөгийн гүүрийг 25 тэрбум төгрөгтэй харьцуулбал, нэг гүүр барих мөнгөөр дөрвөн жил хүүхдийн мөнгийг ялгаварлалгүй өгч болох юм. Бүтэн хоёр жил зам хааж байгаад гүүр барих гэж байна. УИХ аль нь илүү чухал вэ, гэдгээ тогтоох ёстой. Барихаар төлөвлөсөн зургаан гүүрнийхээ нэгийг нь л больчиход ямар ч төсвийн дарамтгүй хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгч болно. Хүүхдийн мөнгийг халамжийн бодлого гэж үзэхээ одоо болих хэрэгтэй” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилсан “Хүүхдийн мөнгө”-ийг ямар нэгэн ялгаварлал, алагчлалгүйгээр дахин хүүхэд бүрт олгуулах УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний зургаа нь дэмжсэнгүй. Байнгын хорооны дээрх санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

Эх сурвалж: PRESIDENT.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.99)
    Bvh hvvhdvded ogoh hergtei aumjrga haradl baina gih yum 4 hvvhde yaj osgno gej bodoj baiga bi odo hvrtel hvvhdinha mongig awagvil baina towshon harj ogoj baij yagad oilgtoi sudlga hihgvi baiga yum be
    2018 оны 04 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
TikTok-ын талаарх шийдвэрийг 30 хоногийн дотор гаргана гэв 11 цаг 34 мин “Jeju Air”-ийн онгоцны ослын талаарх урьдчилсан дүгнэлтийг хүргүүлжээ 11 цаг 35 мин Колумбийн цагаачдын асуудлаар тохиролцоонд хүрчээ 11 цаг 35 мин Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй хот болгон хөгжүүлнэ 11 цаг 37 мин Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 16 цаг 9 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 16 цаг 15 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 16 цаг 17 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 16 цаг 24 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 16 цаг 25 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 16 цаг 26 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 16 цаг 26 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 16 цаг 27 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 16 цаг 28 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 17 цаг 47 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 17 цаг 58 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 18 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 18 цаг 50 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2025-01-25 Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ 2025-01-25 Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ 2025-01-25
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top