x

“Алтанбулаг” чөлөөт бүсийн асуудлаар Монгол, Оросын ажил хэргийн уулзалт боллоо

Монгол Улсын хойт хил дээрх эдийн засгийн чөлөөт бүс – “Алтанбулаг” 2014 онд нээгдэж, 2016 онд “Алтанбулаг Экспо” олон улсын форум, үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгуулж байсан бол сүүлийн үед үйл ажиллагаагаа эрчимжүүлэхэд нэлээд анхаарч байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайдын Ажлын албасанаачлан Гадаад харилцааны яам, ОХУ-аас Монголд суугаа Худалдааны төлөөлөгчийн газартай хамтран  Монгол, Оросын ажил хэргийн уулзалтыг “Алтанбулаг” чөлөөт бүсэд зохион байгууллаа.

Уулзалтад ОХУ-ын Буриадын Засгийн газрын даргын эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч И.И.Зураев, ОХУ-ын Алс дорнодын бүс нутагт хөрөнгө оруулалт татах, экспортыг дэмжих “Алс Дорнод” агентлагийн төлөөлөгчид, Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ-ны ажилтнууд, Дархан хотод суугаа ОХУ-ын Ерөнхий консул, Монголтой олон жилийн уламжлалт харилцаатай Эрхүү мужийн Эдийн засгийн хөгжлийн яам болон ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Дорнод Сибирийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим, “Алтанбулаг” чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа ОХУ-ын зарим аж ахуйн нэгжийн төлөөлөл урилгаар оролцов.

Манай төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд  Шадар сайдын Ажлын албаны дарга, зөвлөхүүд, Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ, Барилга, хот байгуулалтын яам, МҮХАҮТ, Хил хамгаалах болон Гаалийн ерөнхий газрын төлөөлөл, Монгол Улсаас Улаан-Үдэд суугаа Ерөнхий консул, “Алтанбулаг” чөлөөт бүсийн удирдлага багтаж ажиллав.

Ажил хэргийн уулзалтаар “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, ойрын зорилт, хэтийн төлөв болон хөрөнгө оруулагчид, худалдаачид ямар давуу тал, хөнгөлөлтийг эдлэх боломжтой талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

Мөн Монголын талаас Ази, Европыг холбох олон улсын AH3 ангиллын хурдны авто зам, төмөр замын төв коридор зэрэг дэд бүтцийн томоохон төслийн маршрут “Алтанбулаг” чөлөөт бүсээр дамжин өнгөрөх давуу талуудыг оросын төлөөлөгчдөд тайлбарлахын сацуу тус чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийвэл бараа, бүтээгдэхүүнээ Made in Mongolia шошготойгоор Монголтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан Европын холбоо болон Японы зах зээлд нэн тааламжтай нөхцлөөр экспортлох боломжийн талаар мэдээлэл өгөв.

Түүнчлэн “Алтанбулаг” чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд ОХУ-ын Хиагт боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, тухайлбал, тус бүсэд нэвтрэх тусгай гарц нээх, мөн Монгол-Оросын хамтарсан тээвэр, ложистикийн төвийг Алтанбулагт байгуулахад хамтран ажиллах санал тавьсныг ОХУ-ын төлөөлөгчид хүлээн авч дэмжиж буйгаа илэрхийллээ.

Уулзалтын явцад Сэлэнгэ аймгийн хөрөнгө оруулалтын орчин, тус аймаг, “Алтанбулаг” чөлөөт бүсийн хамтын ажиллагааны талаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа мэдээлэл хийв гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
TikTok-ын талаарх шийдвэрийг 30 хоногийн дотор гаргана гэв 11 цаг 23 мин “Jeju Air”-ийн онгоцны ослын талаарх урьдчилсан дүгнэлтийг хүргүүлжээ 11 цаг 24 мин Колумбийн цагаачдын асуудлаар тохиролцоонд хүрчээ 11 цаг 24 мин Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй хот болгон хөгжүүлнэ 11 цаг 25 мин Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 15 цаг 58 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 16 цаг 4 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 16 цаг 6 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 16 цаг 13 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 16 цаг 14 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 16 цаг 15 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 16 цаг 15 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 16 цаг 16 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 16 цаг 17 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 17 цаг 36 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 17 цаг 47 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 18 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 18 цаг 39 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2025-01-25 Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ 2025-01-25 Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ 2025-01-25
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top