x

Татварын багц хууль, Ашигт малтмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг МАН-ын бүлэг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэх асуудлын жагсаалтад орсон дараах хоёр хуулийн талаар хэлэлцэж, дэмжих шийдвэр гаргасан талаараа мэдээлэл хийлээ.

  1. Татварын багц хууль 

  2. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 

Засгийн газраас өргөн барьсан Татварын багц хууль нэг жил орчим болж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулсан Ажлын хэсгийн зарчмын зөрүүтэй байр суурийг хэлэлцээд, уг хуулийг хэлэлцэж, батлах нь зүйтэй хэмээн үзжээ.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хувьд улсын эдийн засгийг бодож, зайлшгүй дэмжих шаардлагатай хэмээн үзжээ. Учир нь он гарснаас хойш Монголбанканд тушаах алтны хэмжээ 80 гаруй хувиар огцом буураад байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар алт олборлогчид алтны 5% ба үнийн өсөлтөөс хамаарсан 0-5% гээд 9-10%-ийн татвар төлж байгаа нь бусад улстай харьцуулахад хамгийн өндөрт тооцогдож байгааг УИХ-ын гишүүн Я.Содбаатар тайлбарлалаа. 

УИХ-ын ээлжит бус чуулганаар таван хууль, томилгоотой холбоотой гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. МАН-ын бүлэг өнөөдрийн хурлаараа дээрх хоёр хуулийг хэлэлцсэн бөгөөд ЗХЖШ-ын дарга, Ерөнхий прокурорын орлогч, АТГ-ын дарга, дэд даргатай холбоотой томилгооны талаар удахгүй хэлэлцэж, нэгдсэн байр сууринд хүрнэ гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 4 цаг 36 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 5 цаг 2 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 5 цаг 6 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 5 цаг 7 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 5 цаг 12 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 5 цаг 13 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 5 цаг 16 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 5 цаг 20 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 5 цаг 23 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 5 цаг 27 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 5 цаг 30 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 5 цаг 32 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 5 цаг 33 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 5 цаг 38 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 10 цаг 49 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 11 цаг 2 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 11 цаг 3 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 11 цаг 4 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 11 цаг 5 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 11 цаг 6 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top