x

Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал "гэрчүүд ирээгүй" шалтгаанаар хойшиллоо

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр болсон ч гэрчүүд дутуу гэдэг гэрчүүд дутуур ийнхүү гурав дахь удаагаа хойшиллоо. Өнөөдрийн шүүх хуралдаанд ЗТХ-ийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд асан, Төрийн нарийн бичгийн дарга, тухайн үед хэргийн газарт байсан яамны бусад газрын дарга нар гээд 10 хүнийг гэрчээр дуудсан ч гурван хүн л ирсэн байна.

Тодруулбал, сайд асан Ж.Бат-Эрдэнэ ирээгүй байна. 

Уг шүүх хуралдаанд оролцохоор ирсэн ЗТХЯ-ны дэд сайд асан Б.Цогтгэрэл: "Ард түмэн нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ бол ердийн нэг архидалт, хоёр хүний маргаан биш. Энэ бол ажил албан тушаал, хэсэг бүлэг хүний шуналтай л холбоотой бөгөөд талийгаач үүний л золиос болсон. Цаашдаа төрд ажиллаж байгаа хүмүүс юу анхаарах вэ гэдэг дээр энэ хэрэг том сургамж болох учраас шүүх хурлаас их зүйлийг хүлээж байна. Гэтэл тухайн үед шийдэл гаргаж байсан сайд нь ч ирсэнгүй шүү дээ. Гэрч нар ирээд гэрчлээд өгөх хэрэгтэй" гэв. 

Хохирогчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх: "Бид 10 гэрч, нэг шинжээч оролцуулах хүсэлт тавьсан. Өнөөдрийн шүүх хуралд гурван гэрч ирлээ. Хэрэгт Б.Махбалаас гадна хоёр хүнд холбогдох хэрэг үүсгэн шалгаж байсан. Прокурор тэр хоёр хүний хэргийг Нийслэлийн прокуророос хэрэгсэхгүй болгосон. Хэргийн анхнаас яригдаж байсан яллагдагчийн хувьд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн. Хэргийг шүүхэд шилжүүлсэн эдгээр шийдвэрүүдийн аль алийг нь бид хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэг буюу ердийн хүн амины хэргийн ял шийтгэл 8-12 жил хорих ял. Харин 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг хүндрүүлэх нөхцөл буюу хүний амь насанд санаатай халдсан бол 12-20 жил хорих эсхүл бүх насаар нь хорих ял оноодог. Ял шийтгэлийн хувьд асар их ялгаатай. Шүүх арга хэмжээ аваад бүх гэрчийг оролцуулаад шүүх хурлаа хийнэ гэж найдаж байна" гэв. 

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс дөрвөн хүнийг шинээр гэрчээр оруулах хүсэлт тавьсан ч шүүх хурал хүлээж аваагүй байна. Түүнчлэн прокуророос хэргийг шилжүүлсэн хуулийн зүйл хэсэг тохироогүй, хөнгөдсөн гэсэн байр суурьтай байгаа бөгөөд энэ шүүх хуралдааны бүрэлдэхүүнд л найдаж байгаагаа хэллээ. 

Шүүх хурал ирэх дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 10.00 цагт болж хойшлолоо.

"Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад: 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг шүүх хуралд ирээгүй, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд шинээр өмгөөлөгч нэмж оролцуулах, хавтаст хэргийн материалтай танилцах үндэслэлээр хүсэлт ирүүлсэн байх тул шүүхээс яллагдагч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг  2019 оны 04 дүгээр  сарын 05-ны 10:00 цаг хүртэл хойшлууллаа" гэж шийдвэр гаргажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 4 цаг 35 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 5 цаг 1 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 5 цаг 5 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 5 цаг 6 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 5 цаг 11 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 5 цаг 12 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 5 цаг 15 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 5 цаг 19 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 5 цаг 22 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 5 цаг 26 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 5 цаг 29 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 5 цаг 30 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 5 цаг 31 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 5 цаг 36 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 10 цаг 47 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 11 цаг 0 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 11 цаг 2 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 11 цаг 3 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 11 цаг 4 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 11 цаг 5 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top