УИХ-ын ээлжит бус чуулганыг дөнгөж сая нээлтээ хийсний дараа УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд хуваарийн дагуу хуралдаж эхэллээ.
Энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.
Дээрх хуулийн төслүүдээс гадна ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга, ЗХЖШ-ын дарга зэрэг зарим албан тушаалтны томилгоог хийх тул УИХ дахь намын бүлгүүд эдгээр асуудалтай холбогдуулан саналаа нэгтгэх юм.