x

"Эрдэнэт" үйлдвэрийг "Стандарт" банкинд ялагдуулсан буруутан хэн бэ?

Нийтлэлч Б.Цэнддоо ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ томилогдсоны дараа тус газрыг “Хэрэг эрэх газар” хэмээн нэрийдсэн байна лээ. Зогсоо зайгүй ямар нэг хэрэг “эрэн хайх” ажиллагаа явуулж байгаа Л.Оюун-Эрдэнэ сайдын аппаратад яг тохирсон нэр.

Хамгийн сүүлд тэрээр “Эрдэнэт”-ийг Стандарт банкны өрөнд унагасан буруутныг эрэн хайх ажиллагаа явуулж, “Хэрэгт ач холбогдол бүхий баримтыг санаатайгаар гаргаж өгөлгүй шүүхэд ялагдуулсан” этгээдийг мөн л олсон байгаа юм. Тэгээд Лондоны олон улсын арбитрын шүүх (ЛОУАШ)-ийн өмнө Эрдэнэт үйлдвэрийг төлөөлөн ажилласан хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай ярьсан байдаг.

Харин дараа нь “Эрдэнэт”  үйлдвэрийг Стандарт банкны барьцаанд тавьсан “Жаст”-ын Ш.Батхүү нарын шүүх хурал зарлагдсан яг тэр өдөр ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс” корпарацийн захирал Ц.Пүрэвтүвшин нарыг гурван хүнийг АТГ-аас баривчлан саатуулж, шүүх “Жаст”-ын хэргийг прокурорт буцаасны маргааш суллан тавьсан. 

Мөн дараахан нь үйлдвэрийн Хууль, эрх зүйн газрын дарга асан (сая үйлдвэрт зарласан онц дэглэмийн үеэр Л.Оюун-Эрдэнэ сайд өөрийн биеэр очиж албан тушаалаас нь түдгэлзүүлсэн) Д.Цэрэнбадам түүнд “хариу” талархал илэрхийлж, “бусдын нэр хүндэд бүдүүлгээр халдаж, хүнд гэмт хэрэгт гүтгэсэн үйлдэлдээ уучлал хүсч залруулга хийхийг албан ёсоор шаардсан” байна. (Д.Цэрэнбадам нь уг хэрэг дээр “Эрдэнэт” үйлдвэрийг төлөөлөн хохирогчоор оролцож байв)

Уг шаардлагатай хамт ЛОУАШ дээр маргаан хэлэлцэгдэх явцад “Эрдэнэт” үйдвэрээс нотлох баримтаар гаргаж өгсөн бүх баримтыг хавсралтаар хүргүүлсэн учир “Хэрэг эрэх” газрын дарга маань ойрын өдрүүдэд хариу өгөх биз.

Сануулахад арбитрын маргаан явж байх үед “Жаст” группийн захирал Ш.Батхүүд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан бөгөөд уг хэрэгт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас нотлох баримтаар хурааж авсан гурван төрлийн гэрээ байдаг юм.

  1. Ч.Ганзоригийн гарын үсэг зурсан 2009 оны долдугаар сарын 08-ны өдрийн Барьцааны эрх шилжүүлэх гэрээний богино хувибар
  2. Ч.Ганзоригийн гарын үсэг зурсан Батлан даалт ба үүрэг хүлээх гэрээний богино хувилбар
  3. Ч.Ганзоригийн гарын үсэг зурсан Эрдэнэтийн худалдааны авлагын дансны төлбөрийн гэрээний богино хувилбар.

Дээрх гурван гэрээ нэг өдөр үйлдэгдэж, үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг гарын үсэг зурсан байдаг юм. Энэ гэрээний хуулбарыг АТГ-аас гаргуулан авах, ЛОУАШ-д хянагдаж байсан арбитрын маргаанд нотлох баримтаар хүргүүлэхээр үйлдвэрийн удирдлагууд (Ч.Ганзоригийн дараах) болон тус “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д хууль зүйн тусалцаа үзүүлж байсан Английн Taylorwessing (Тэйлор Уэссинг) хуулийн пүүсээс АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс, ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар, шат шатны прокуроруудад олон удаагийн хүсэлт, гуйлтыг явуулсан байдаг. Тухай бүрт нь “Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа, хэргийн нууцлалд хамаарах тул өгөх боломжгүй ээ” л гээд байсан.

Эцэст нь энэ хүсэлт Улсын ерөнхий прокурорын газарт хүрсний дараа дээрх гэрээг гаргуулж, нотлох баримтаар хүргүүлсэн байдаг юм. Тэр хугацаанд Монголын Засгийн газар арбитрын шүүх дээр унаад л яваад байсан.

Гэвч харамсалтай нь уг гэрээг ЛОУАШ-д нотлох баримтаар хүргүүлсний дараа ч бас дахиад ялагдсан. Шүүх уг баримтыг шинжлэн судлаад “Богино гэрээ гэдэг зүйл анхнаасаа байгаагүй юм байна. Сүүлд үйлдэгдсэн байна” гэж тогтоосон.

Бас нэг сонирхолтой зүйл нь гэрээг 2009 онд үйлдсэн байтал 2013 он хүртэл буюу Ш.Батхүү нарт эрүүгийн хэрэг үүсгэх хүртэл уг гэрээ “Эрдэнэт” үйлдвэрт байгаагүй, тус үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхбаатарын гэрт хадгалагдаж байсанд байгаа юм. Тэгээд Б.Мөнхжаргал нь хуулийн байгууллагад мэдүүлэхдээ “Энэ бол Ч.Ганзориг захирлын гарын үсэг зурсан жинхэнэ гэрээ юмаа. Ш.Батхүүгийн зээл авсан гэрээ бол хуурамч юм аа. Манайтай байгуулсан гэрээндээ нэмэлт хийгээд, манай тамга тэмдгийг ашиглаад Стандарт банкнаас зээл авсан байна аа” гэж мэдүүлсээр ирсэн. Одоо ч гэсэн АТГ-аас Ч.Ганзориг нарт яллах дүгнэлт үйлдээгүй байгаа нь үүнтэй холбоотой болов уу.

Харин ЛОУАШ ингэж үзээгүй. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэрийг Жаст группийн зээлийн батлан даагчаар тогтоож, төлөгдөөгүй өр төлбөрийг тус үйлдвэр дээр буулгасан байдаг. Хэрэвзээ манай нөхөд уг гэрээг шүүхийн шаардсан хугацаанд гаргаад өгчихсөн бол наанадаж арбитрын шийдвэр арай эртхэн гарчих байлаа. Хэрэв тэгсэн бол ядаж л шүүхийн зардалд дахиад 20 гаруй сая ам.доллар нэмж төлөхгүй байлаа. Бас дээр нь хэрвээ арбитрын шүүхтэй маргаж өнгөрөөсөн дээрх хугацаанд өр төлбөрөө төлчихсөн бол өнөөдөр Ш.Батхүү нарын хэрэг ч гэсэн шуудраад, ингэж олон удаа шүүхээс буцахгүй байсан биз.

Тэгэхээр “Эрдэнэт” үйлдвэрийг Стандарт банктай хийсэн маргаанд ялагдуулсан гол буруутан хэн бэ? Үйлдвэрийн төлөөлж шүүхийн маргаанд оролцсон хуулийн баг уу, эсвэл эхнээсээ уг хэргийг нуун дарагдуулсан тухайн үеийн удирдлагууд уу? Хэргийг аль хэдийн нотолчих байсан нотлох баримтыг “мөрдөн байцаалтын нууц” нэрээр хав дарсан хуулийн байгууллагууд ч гэсэн эргэлзээтэй л харагдаж байна. Энэ баримтыг гадагш нь гаргаж болохгүй гэсэн эрх баригчдын дарамт шахалт ч гэсэн байсан юм биш биз?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (64.119.27.193)
    Дарж байгаад л албаар ялагдуулар гэсэн юм биш үү, эрэгтэй үед ашиглах гээд буюу Эрдэнэтийг хувийн болгох үедээ хэрэглэж, шүүх дээр ялагдуулах зорилготой биш үү. Цэрэнбадам гэдэг хүн чинь ХХБ ны хүн тэнд арбитрын шүүх дээр хмт очсон байсан гэж цензургүй яриагаар гэрч ярьсан биз дээ? Тэгэхээр Оюун-Эрдэнэ биш, наад нөхдүүд чинь буруутай биш үү. Шүүх хурлууд ямар засгийн үед явагдаж эхлээд хэзээ ялагдаж дууссан зэргийг он цагтай нь бичсэн бол юм харагдах юм биш үү.
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
    • Би
      Цензургүй ярианд бага итгэх хэрэгтэй
      2019 оны 03 сарын 18
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 4 цаг 27 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 4 цаг 53 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 4 цаг 57 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 4 цаг 58 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 5 цаг 3 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 5 цаг 4 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 5 цаг 7 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 5 цаг 11 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 5 цаг 14 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 5 цаг 18 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 5 цаг 21 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 5 цаг 22 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 5 цаг 23 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 5 цаг 29 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 10 цаг 40 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 10 цаг 52 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 10 цаг 54 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 10 цаг 55 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 10 цаг 56 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 10 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top