УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн захирамжаар УИХ-ын ээлжит бус чуулганыг 2019 оны энэ сарын 18-наас 29-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар товлон зарласан. УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлнэ.
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар:
1/ Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
2/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
З/ Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
4/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
5/ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
6/ Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал;
7/ Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал;
8/ Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг тус тус хэлэлцэхээр уг захирамжид тусгасан байна.