x

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинтэй уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн хөгжил, авто замын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн нийтийн тээврийн сүлжээнд дэвшилтэт технологи бүхий агаарын дүүжин тээврийн төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Ирэх 2020 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиох юм. Францын элчин сайд Улаанбаатар хотод Парис хотын нэрэмжит гудамж байгуулах талаар хүсэлт ирүүлснийг хүлээн авснаа уламжиллаа. Хот байгуулалт, бодлого төлөвлөлтийн чиглэлээр Францын талаас Улаанбаатар хоттой хамтран ажиллахдаа таатай байх болно гэж илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотод Парис хотын нэрэмжит гудамж нээх тал дээр судлан ажиллаж байна. Бид аль болох гол дагуу, иргэд оршин суугчид амрах, ая тухтай орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэхийг хичээнэ. Улаанбаатар хотын иргэдийг Парис хотын гудамжаар алхаж буй мэт сэтгэгдэл төрүүлэх орчин бүрдүүлэхэд анхаарна. Нийслэл хотод удахгүй “Улаанбаатар хот төлөвлөлтийн институт” байгуулагдана. Уг газрын үйл ажиллагаа хотын хөгжлийг алсын хараатай, зөв төлөвлөгөөтэй, дэвшилтэт технологийг ашиглан төлөвлөх зорилготой юм. Мөн бидэнд энэ чиглэлээр мэргэшсэн, олон улсын мэргэжилтнүүдийг урьж, хамтран ажиллах, зөвлөгөө мэдээлэл авах, техникийн тал дээр туслалцаа хэрэгтэй” талаар яриандаа дурдлаа.

Монгол Улстай хамтран ажиллах, үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой олон компани байдаг. Тухайлбал тохижилтын ажил болон цэвэрлэх байгууламжийн төсөлд хамтран ажиллах, хатуу хог хаягдал дахин боловсруулах чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн. Иргэдэд танил болсон ажлаас дурдвал 2014 оноос эхлэн дэлхий дахинд тэр дундаа европын орнуудад түлхүү үйл ажиллагаа эрхэлдэг “JCDECAUX” компанитай хамтран ажилласан. Автобусны буудлыг шинэ стандартад нийцүүлэх болон зар сурталчилгааны самбаруудыг тус компани хийсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 4 цаг 35 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 5 цаг 1 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 5 цаг 5 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 5 цаг 6 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 5 цаг 11 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 5 цаг 12 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 5 цаг 15 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 5 цаг 19 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 5 цаг 22 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 5 цаг 26 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 5 цаг 29 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 5 цаг 30 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 5 цаг 31 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 5 цаг 36 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 10 цаг 47 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 11 цаг 0 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 11 цаг 2 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 11 цаг 3 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 11 цаг 4 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 11 цаг 5 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top