x

З.Энхболд дарга аа, төр 400 ордыг авсны дараа юу болж хувирах вэ?

Хэдхэн сарын өмнөх улс төрийн нөхцөл байдлыг эргэн санацгаая. Парламент дахь олонхи буюу эрх баригч МАН-ын бүлэг дотроо хоёр хуваагдсан нь ил болж, нэг хэсэг нь Засгийн газраа ЖДҮ-ийн зээлийн асуудлаар “барьцаалан” огцруулах шаардлага тавьж, нөгөө хэсэг нь УИХ-ын даргыг “60 тэрбумын схем”-ээр буруутган огцруулах мэдэгдлийг гаргаад байв. Төрийн хоёр институци хоёр биенээ огцруулах асуудлыг сөргүүлэн тавьснаар хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа гацахад хүрээд байсан тэр нөхцөл дундуур Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг тараах асуудлыг дуугарч эхэлсэн нь байдлыг бүр ч эвгүйтүүлээд байлаа. Энэ дундаас УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудал тэмцэл болон өргөжиж, улмаар зорьсон үр дүндээ хүрснээр цааш үргэлжилж ч мэдэх байсан гацаа гарлаа. Тэгвэл түрдээ гацсан машин цааш удирдлагаа өөрчлөөд хөдөлгөөнд орохдоо улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг өмнөхөөс эрс өөрөөр зурж эхэлж байгааг бид харж байна. Энэхүү өөрчлөлтийг нэг үгээр хэлбэл, улс төрийн хүчний болон баялгийн дахин хуваарилалт руу орж байгаа үйл явц гээд дүгнэчихэд буруудахгүй байх. 

Уг нь улс төрийн хүчний дахин хуваарилалт нь хувь хүмүүсийн үзэл бодол, үнэт зүйлийн ялгарал, намуудын чиг баримжаан дээр суурилсан өөрчлөлт байх ёстой боловч өнөөдөр баялаг дээр суурилсан өөрчлөлт маягаар эхэлж байна. Улс төрийн хуваагдал, хагарал нь үзэл бодлоос гэхээс илүүтэй хэний тал хэр их баялгийг эзэмшсэн, хэний тал нь хоосон хоцорсон бэ гэдэг атаархал ба гомдол дээрээс ялгарлаа олж тогтоож байгаа гэж хардахаар байгаа нь энэ. Хэн, хэн нэг түрийвчтэй вэ гэдгээрээ, хоёрдугаарт хэнийх нь хэтэвч мөнгөтэй, мөнгөгүй байгаагаар дахин хуваарилалт чиг баримжаа авч байна гэсэн хардлага. 

Аливаа өөрчлөлт болон шийдвэр өөрөө зардалтай. Эрсдэлтэй болон хожоотой гэсэн үг. Хамгийн гол нь өөрчлөлт өөрийн гэсэн үнэт зүйлтэй байх ёстой болов уу. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хуралдсан ҮАБЗ-ийн зөвлөмж болох бүх ордын лицензийг төрд авах “шийдвэр” болж буй үйл явдлуудтай юугаараа яаж холбогдож байна вэ? 

Өнгөрсөн долоо хоногт ҮАБЗ-ийн хурал болж, төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг улсын мэдэлд авна гэж зөвлөмж гаргасан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдсэн. Энэ хүрээнд 400 гаруй ордын лицензийг буцаан авах тухай яригдахыг тэрбээр хэлээд эдгээр ордын ихэнхэд нь буюу 95 хувьд нь уурхай баригдаагүй гээд “Цагаансуваргын ордоос бусдад нь нэг их ажил явагдаагүй” хэмээн тодотгосон байна. Газрын баялаг хэсэг бүлгийн гарт төвлөрсөн, эдийн засгийн аюулгүй байдал эрсдэлд орсон гэдэг үндэслэлээр баялгийг ялгаа байхгүй нэг гарт, тодруулбал төрд төвлөрүүлэх нь энэ удаагийн “дахин хуваарилалтын” үр дүн болох аж. Үүнд эрсдэл бий. 

Уул уурхайн олборлолтоос өөр үйлдвэрлэлгүй шахам Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт энэ салбарыг л дагаж орж ирдэг. Тэгэхээр бүх ашигт малтмалын орд, лицензийн эрх зөвхөн төрд байх тохиолдолд төртэй яриа хэлэлцээ хийж орж ирдэг гадаадын хөрөнгө оруулалт гэж байх боломжтой юу? Ер нь төр тэр бүхний менежмэнтийг ганцаараа хийж барах уу? Эзэмшигчийн хувиар наад зах нь хөрөнгө оруулалтыг дангаар хийж байж үйл ажиллагаагаа санхүүжүүлэх болно. Тэр тохиолдолд хөрөнгө оруулалтыг татварын мөнгөөр гаргах уу? 

Төр бодлого боловсруулах, хууль батлах, татвар хураах, түүгээрээ хувийн хэвшил нь санхүүжүүлж чадахгүй нийгмийн үйлчилгээ, нийгмийн зохицуултыг авч явах үүрэгтэй. Цаашдаа ашигт малтмалын бүхий л ордын эзэмшигч, ашиглагч, борлуулагч гээд бүх менежментийг хийнэ гэвэл үнэндээ өөрийнх нь потенциал хүрэхгүй. Хоёрдугаарт, хамгийн гол бөгөөд том асуулт нь: ТӨР ОЛСОН АШГААРАА юу хийх вэ?

Хэрэв энд яриад байгаачлан бүх баялгийг төр хэнтэй ч хуваахгүй эзэмших санаа нь бүтэмжтэй болж гэмээнэ Монголд ТӨР гэдэг ганц том бизнес эрхлэгч, ганц том хөрөнгө оруулагч л үлдэнэ. Түүний ашиг бөгөөд хөрөнгө оруулалттай өрсөлдөж, өөр бусад салбарт хөрөнгө оруулах, өрсөлдөх компани, аж ахуйн нэгж гэж байхгүй болно. 

Өнөөдөр уул уурхайн бизнестэй компаниуд л дээшээ өндийж, бусад салбарт салаалсан охин компаниудаа чирч яваа. Тэд л бусад салбарт хөл дээрээ дэнжигнэж байгаа жижиг, дундууддаа “шарк танк” болж байгаа нь үнэн. Муу хэлэгдэх болсон 30 гэр бүл шиг 300 гэр бүлтэй болох нь бидний зорилго. Одоо хүссэн ч хүсээгүй ч өнөө 30 гэр бүл л дараагийн 300 гэр бүлд хөрөнгө оруулах нь ойлгомжтой болсныг бид “Шарк танк” шоу нэвтрүүлгээс харж байна. Яг ийм үед 30 гэр бүлийг дарах өрсөлдөгчийг төр бодож олсон нь ТӨР өөрөө.

Төр гэж юу юм бэ гэдэг онолыг тодорхойлолтууд дунд төр бол хүчирхийллийн арга хэрэгсэл гэсэн үзэл, үндэслэл цөөнгүй давтагддаг. Тэгвэл одоо Монголын төр маш том бизнес эрхлэгч болох байх. Магадгүй, гурван сая хүнийг хангалттай тэжээж чадах байх. Гэхдээ төр нь бүхнийг эзэмшдэг, төр нь бүх иргэнээ тэжээдэг улс орныг ардчилсан гэхгүй байх аа. 

Дараагийн нэг асуулт нь төр бүхнийг эзэмшиж болдог юм байж. Харин төрийг хэн эзэмших вэ? 

З.Боргилмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 4 цаг 34 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 5 цаг 0 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 5 цаг 4 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 5 цаг 5 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 5 цаг 10 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 5 цаг 11 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 5 цаг 14 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 5 цаг 18 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 5 цаг 21 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 5 цаг 25 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 5 цаг 28 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 5 цаг 29 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 5 цаг 30 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 5 цаг 36 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 10 цаг 46 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 10 цаг 59 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 11 цаг 1 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 11 цаг 2 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 11 цаг 3 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 11 цаг 4 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top