x

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж буй цэргүүдээ эргэлээ

Дэлхийн хамгийн халуун цэг буюу омог хоорондын мөргөлдөөнтэй байгаа Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж буй монгол цэргүүдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх эргэлээ.

БНӨСУ нь 2011 онд тусгаар тогтносон. Омог хоорондын мөргөлдөөнтэй. Тус улс дахь хуаранд дотоодын 114 мянган дүрвэгч байдаг. Үүний 80 гаруй мянган иргэнийг Монголын батальон хамгаалж байгаа юм байна. 

Үүрэг гүйцэтгэж буй цэнхэр дуулгатнуудад эх орныхоо өмнө, дэлхийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаад нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, цэргийн албан хаагчдын ахуй амьдралыг дээшлүүлэх, мэргэшүүлж, чадавхжуулах талаар санал бодлоо солилцож, үүрэг гүйцэтгэж буй алба хаагчидтайгаа ярилцсан байна. Мөн энэ үеэр тэдэнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэн, төрийн одон медалиар шагнаж урамшуулжээ. 

Өмнөд Судан улсад Монголын 850 хүнтэй батальон үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд нийслэл хот болох Жубад 30 хүнтэй монголын цэргийн офицерийн баг НҮБ-тэй холбох ажлыг хийж байгаа аж.

Беньтю тосгонд 114 мянган дүрвэгчдийг Монголын нэг батальон 850 хүнтэйгээр хамгаалж байгаа юм. Тэд энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй 8-р ээлжээр эх орноосоо мордоод зургаан сар болж буй. Тэдний үүрэг гүйцэтгэх хугацаа нэг жил үргэлжилнэ.  Батальоны найман хувь нь эмэгтэй албан хаагчид. НҮБ-ын цэргүүдийн гурван хувь нь эмэгтэйчүүд байдаг байна. Цаашид цэргийн эмэгтэй албан хаагч, үүрэг гүйцэтгэгчдийн тоог 15 хувьд хүргэх чиглэлийг НҮБ-аас барьж байгаа ажээ.

Монгол Улс анх 2002 онд хоёр офицероо НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд ажиглагчаар явуулж, 2003 оноос цэргийн баг илгээж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл давхардсан тоогоор 17,000 алба хаагч уг ажиллагаанд үүрэг гүйцэтгэжээ.

Харин БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 хүнтэй мотобуудлагын батальон 2012 оноос эхлэн оролцож, нийтдээ найман ээлжинд 6,000 гаруй алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгээд байна.

Орчин үеийн гадаад бодлого нь цэрэг улс төр бүс нутгийн энхтайван байдлын оролцоонд илүүтэй тулгуурлаж байгаа. Манай улс Афганд НАТО-ын ажиллагаанд оролцож буй нь АНУ, НАТО-ын орнуудтай харилцах гадаад харилцааны ажиллагаанд дэвшил авчирч буй. 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.179.31.26)
    80 000 дүрвэгчийн хуаранг 850 хүнтэй батальон, Бёнтью тосгонд 114 000 хүнийг бас нэг батальон хамгаалж байгаа юм шиг бичжээ. Монгол цэргийн хийморь өөдөө байх болтугай!
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 7 цаг 25 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 7 цаг 51 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 7 цаг 55 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 7 цаг 56 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 8 цаг 1 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 8 цаг 2 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 8 цаг 5 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 8 цаг 9 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 8 цаг 12 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 8 цаг 16 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 8 цаг 19 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 8 цаг 20 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 8 цаг 21 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 8 цаг 27 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 13 цаг 37 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 13 цаг 50 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 13 цаг 52 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 13 цаг 53 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 13 цаг 54 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 13 цаг 55 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top