x

Авлигын хяналтыг ард түмний индэр болгоно гэв

Монгол Улсын ерөнхийлөгчийн дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 38 тоот зарлигаар 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, хохирогчийг хамгаалах жил” болгон зарласан талаар АТГ-ын Олон Нийтийн Зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Олон нийтийн зөвлөлийн хуулийн хэлтсийн дарга Д.Оросоо:

-Авлига, хээл хахуулийн хор уршиг, хохирол Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн тул авлигыг таслан зогсоох, үндэсний бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлж, авлигатай тэмцэх үйлсэд бүх нийтээр онцгой анхаарч, нэгдэж ажиллах шаардлага байна.

Мөн авлигын шинжтэй гэмт хэргийг илрүүлэх, илчилсэн мэдээллэгчийг урамшуулах, хамгаалах шаардлага байгаа тул Олон Нийтийн Зөвлөл 2018-2019 оныг үр бүтээлтэй ашиглаж, нийгмээ эрүүлжүүлж, авлигын эсрэг тэмцэх урам зориг өгөх гол индэр нь болж ажиллах болно” гэлээ.

Манай улсад 2013 онд батлагдсан авлигыг илчлэх, тэмцэх, гэрч, хохирогчийг хамгаалах хууль байдаг ч хангалттай хэмжээнд хэрэгждэггүй тул АТГ-ын дэргэдэх ОНЗ өнөөдрөөс эхлэн зарлигийн хэрэгжилтийг хянаж, ард түмний индэр болж ажиллахаа мэдэгдлээ.

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан:

-Цаасан дээр байгаа уриаг бид хатуу зарчим болгон ажиллах болно. Орон даяар энэ хөдөлгөөнийг өрнүүлэх бөгөөд ирсэн бүх авлигын шинжтэй мэдээллүүдийг цаг ямагт олон түмэндээ мэдээллэж ажиллана. 

Мөн аль аймаг, аль төрийн байгууллага их авлига авсан байна гэдэг жагсаалт гаргах болно. МУ-ын авлигыг таслан зогсоох үүрэгтэй мэргэжлийн байгууллагуудад үр дүнтэй, заагдсан хугацааны дагуу ажиллахыг шаардана.

ОНЗ-өөс гэрч, хохирогчийг хамгаалах ёстой байгууллага байсан ч хэрэгжилт байдаггүйн улмаас авлигыг ил болгосон олон сэтгүүлч нар амь насаа алдаж, хоригдож байсан, одоо ч зарим нь хууль хяналтын байгууллагад шалгагдаж байна. 

Одоогоор АТГ-ын дэргэдэх ОНЗ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хүрээлэнгийн Д гэгч эмэгтэйг албан ёсоор хамгаалалтандаа авахаар ажиллаж байна” гэсэн юм. 

Мөн АТГ-т өнөөдөр шаардлага хүргүүлж байна.

Шаардлагад:

  • Олон Нийтийн Зөвлөлд камер байрлуулснаар тэдний үйл ажиллагааг хянаж, авлигын гэрч, хохирогч,  мэдээллэгчдийг шахаж, дарамталж буй хэлбэр гэж үзэж байгаа тул гурав хоногийн тодор камераа буулгахыг шаардаж байгаа юм. Мөн авлигын эсрэл үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн, мэдээллийг авах хүсэлтэй байгаагаа АТГ-аас шаардсан байна. 

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлтэй холбогдож мэдээлэл өгөх бол 62-261289, 99256920, 99101440, 99055097, 95110118 утсаар холбогдохыг зөвлөлөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
TikTok-ын талаарх шийдвэрийг 30 хоногийн дотор гаргана гэв 11 цаг 40 мин “Jeju Air”-ийн онгоцны ослын талаарх урьдчилсан дүгнэлтийг хүргүүлжээ 11 цаг 40 мин Колумбийн цагаачдын асуудлаар тохиролцоонд хүрчээ 11 цаг 41 мин Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй хот болгон хөгжүүлнэ 11 цаг 42 мин Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 16 цаг 15 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 16 цаг 21 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 16 цаг 22 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 16 цаг 29 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 16 цаг 30 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 16 цаг 31 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 16 цаг 32 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 16 цаг 33 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 16 цаг 34 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 17 цаг 53 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 18 цаг 3 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 18 цаг 51 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 18 цаг 56 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2025-01-25 Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ 2025-01-25 Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ 2025-01-25
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top