x

П.Цэнгүүн: Төрийн өмч гэдэг чинь тонож дээрэмдсэн юмаа дахин хуваарилах процесс

Эрх чөлөө хөдөлгөөнөөс “Эрх чөлөө үзэл санааны зорилтууд” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав. Хурлын үеэр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор Х.Сэлэнгэ, философийн ухааны доктор, орчуулагч Д.Батчулуун, “Алтан тариа ХХК”-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн нар илтгэл тавив.

П.Цэнгүүн:

-Би бизнес эрхэлж байгаа хувийн хэвшлийн хүний зүгээс л ярина. Хүн сэтгэлгээний, сэтгэх хязгааргүй эрх чөлөөтэй. Сэтгэлгээ бол ийш тийш савласан, нэг талаасаа нөгөө тал руу хэлбэлзсэн, юунд ч баригдаж хашигдахгүй зүйл юм.

Төрийн өмч гэх юм бол манай Монголын хууль дүрмээр “Үүнийг, ийм зүйлийг төрийн өмч гэнэ ээ” гээд тодорхой заалт байдаг байх л даа. Миний хувьд бол төрийн өмч гэж ерөөсөө байх ёсгүй, байхгүй зүйл. Төрийн өмч гэж ер нь юу юм бэ. Философич, доктор Д.Батчулуун багш “Татвар гэдэг чинь тонуул дээрэм” гэж хэллээ. Төрийн өмч байна аа гэдэг чинь тонож дээрэмдсэн юмаа дахин хуваарилах гээд байгаа процесс дээр харагдаж байгаа юм. Энэ тал дээр би хүмүүстэй сошиал твитер гэж юмаар маргадаг. МИАТ компани шинэ онгоц авлаа гэхээр нь “Татвар төлөгчдийн мөнгөөр онгоц авлаа” гэсэн чинь хүмүүс эсэргүүцээд, юу гэж татвар төлөгчдийн мөнгө байдаг юм, энэ чинь тухайн компанийн өмч шүү дээ гэх юм. Үгүй байхгүй юу. Тэгж бодож байгаа нь тухайн хүмүүсийн л сэтгэлгээний хандлага. Хэтэрхий хуучинсаг, социалист сэтгэлгээтэй хүмүүс бол төрийн өмч, улсын өмч байх ёстой, бид үүнийг дахин хуваарилна гэсэн үзэлтэй байдаг. Бид, тухайлбал би жаахан либертари үзэлтэй гэх юм уу. Төрийн өмч гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө, иргэдийн мөнгө, хувь хүмүүсийн мөнгө шүү дээ. Үүнийг төр хууль гаргаж, авч, дахин хуваарилж, эдийн засагт муу нөлөө үзүүлж байгаа нь тэр юм. Тийм учраас би төрийн өмч гэдэгт үнэхээр бүтэхгүй, болохгүй, муухай зүйл гэж ханддаг. Эсрэг талд нь харин хувийн өмч гэж байгаа. Одоо манай нийгэмд төрийн эрх мэдэл, хувь хүний эрх чөлөө гэсэн хоёр ойлголт хоорондоо тэмцэлдээд байна. Үүнийг өөр талаас нь харъя. Австрийн эдийн засагчид “Хувь хүний эрх чөлөө, эрх гэж бараг байхгүй. Хувь хүнд зөвхөн өмчлөх эрх л гэж байдаг юм. Тэр өмчлөх эрхийг дагаж өөрийнх нь сонгох субьект, бусад эрхүүд нь ч гарч ирдэг” гэж хэлдэг. Дахиад л сэтгэлгээний өөр онол гараад ирж байгаа биз. Тэр үүднээс харвал өмчлөх эрх, хувийн өмчид байж л баялаг бүтээж, улс орон болно оо гэсэн байдаг.

Сэтгэлгээний талаар бодоод үзэхээр, бид дэлхий гэдэг нэртэй энэ гаргийг колончлоод тавь, жаран мянган жил болж байгаа. Дэлхий хэдэн тэрбум жилийн түүхтэй. Хүмүүс бид нэг агуйгаас гарч ирээд, амьтан хороож алж идээд, тариа ногоо тариад 50-60 мянган жилийн түүхтэй болсон. За тэгээд хүн эхэн үедээ агуйгаасаа гарч жаахан бүлэг, омог болж амьдраад, аажимдаа хоорондоо харьцаад явсан. Тэгээд бидний өвөг дээдэс сүүлийн 2000 жилийн туршид бурхан, ид шид гэдэг зүйлийг гаргаж ирээд, түүнийхээ төлөө тахил өргөж явжээ. Тэд өөрсдөө хэн ч биш, бурхны төлөө, тэнгэрийнхээ төлөө амьд явж түүнийхээ төлөө бүх юмаа өргөдөг байж. Сүүлдээ нийгэмшиж гайгүйхэн болоод, Маркс Энгельс гэх мэт янз бүрийн философичид гарч ирээд, тэгээд хүмүүс бурхныхаа төлөө биш, нийгмийнхээ сайн сайхны төлөө тахил өргөдөг болсон. Хүмүүсийн нийгмийнхээ сайн сайхны төлөө гэсэн сэтгэлгээг нь социализм, коммунизм болгож гаргаж ирсэн. Тэр нь тэгээд бүтэлгүйтсэн. Үндсэндээ 1716 оноос эхлээд Үндсэн хууль гарч ирсэн, АНУ-ын үндсэн хууль. Тэгээд хүн хэний ч төлөө биш, нийгмийн сайн сайхны төлөө биш, бурхны төлөө биш, өөрөө өөрийнхөө сайн сайхны төлөө амьдрах ёстой гэдэг үзэл гарч ирж байгаа юм. Үүнийг анх либерал үзэл гэж байгаад сүүлд либертари гэдэг болчихсон юм. Тэгээд үндсэндээ энэ гайхамшгаас, хүн өөрийнхөө төлөө амьдардаг болсны хүчинд бид өнөөдөр ингээд чинээлэг, гар утастай, микрофонтой амьдарч байгаа. Энэ нийгмийг авчирсан систем буюу тогтолцоо бол капитализм, чөлөөт зах зээл. Яагаад чөлөөт зах зээл, капитализм үүнийг авчирсан юм бэ?

Хүмүүс зэрлэг капитализм, муухай, хэдэн шунахай бизнесменүүд, шунахай корпорацууд бүгдийг нь хулгайлдаг, тонодог, дээрэмддэг гэж ярьдаг. Өнөөдрийн, одоогийн нийгэмд үзүүлж байгаа зүйл тийм байгаа шүү дээ. Хамгийн муухай хүмүүс бизнесмэнүүд боллоо. Энэ капитализм буюу чөлөөт зах зээл гэдгийн гол үзэл санаа, үнэт зүйлс, санааг монголчууд ерөөсөө мэдэхгүй, ойлгохгүй байна. Аргагүй шүү дээ, тийм түүх ч байгаагүй. Сүүлийн 70 жилд бид маш эмгэнэлтэй нийгэмд амьдарч байгаад сүүлийн 30 жилд арай гайгүй болж байгаа. Би энэ талаар Д.Батчулуун доктортой хамтарч хэд хэдэн ном орчуулж, санхүүжүүлж гаргасан. Ноднин гаргасан “Чөлөөт зах зээлийн хувьсгал” гээд гайхамшигтай ном байгаа. Түүнийг та нар уншвал үүнийг сайн ойлгох байх. Ямар системийн ачаар өнөөдөр бид ийм сайхан сонголттой байгаа юм бэ, хүмүүс сонгодог болсон шүү дээ. Яах вэ энэ төр, муу муухай юмнууд зөндөө байдаг. Биднийг барьж аваад шоронд хийдэг, хорьдог.

Гэхдээ л хувь хүмүүс эрх чөлөөтэй, өмч хөрөнгөтэй болоод, чөлөөт зах зээл дээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, арилжаалж наймаалцдаг болоод, үүний ачаар хүн төрөлхтөн долоо, найман тэрбум болж, үнэхээр хангалуун сайхан амьдарч байгаа гэдгийг мартчихсан, санах ч үгүй. Бүгдээрээ өнөөдөр хамгийн муухай зүйл бол чөлөөт зах зээл, зэрлэг капитализм, бүгдийг устгаж байгаа гэж боддог боллоо. Тийм учраас төр үүнийг зохицуулах ёстой, хууль гаргах ёстой, хянах ёстой гэхээр, тэгээд дахин хуваарилалт, баялгийн тэгш хуваарилалт гээд буцаад социализм руугаа орчхож байгаа юм.

Чөлөөт зах зээлийн хамгийн ач тустай нь юу вэ гэхээр хамгийн ядуу хүмүүсийг л баян болгодог. Хэнийг ч хамаагүй, ерөөсөө массын амьдралыг дээшлүүлдэг. Яагаад вэ гэхээр, хэн нэгэн, хэсэг бүлэг хүмүүст ямар нэг давуу эрх олгодоггүй зарчимтай. Гэтэл хүмүүс энэ тогтолцоо, чөлөөт зах зээл том капиталистуудад, хөрөнгөтнүүдэд тустай гэж боддог.

Өнөөдөр Монголчууд бид капитализмтай ямар ч холбоогүй нийгэмд амьдарч байгаа. Тэгсэн хэрнээ капиталистууд, капиталист нийгэм гэж хараагаад байгаа. Өнөөдөр бид холимог системтэй, социализм феодализм, ерөөсөө хөрөнгөтний нийгмийн хамаг юмыг хамж аваад бөөгнүүлчихсэн нийгэмд амьдарч байна. Тэгээд маш том данхар төртэй. Төр нь маш их хууль гаргаж хүний эрх чөлөө, өмч хөрөнгө бүх юм руу халддаг тийм л байдал руу орчихсон байгаа. Мэдээж социализмаасаа хамаагүй дээр байна л даа. Гучин жилийн өмнө хувь хүн үзэл бодлоо илэрхийлж, ингэж ярьж болохгүй байсан шүү дээ.

Социализм буюу коммунизм бол давуу эрх эдэлдэг хүмүүс нь сайхан амьдардаг нийгэм байсан. Масс нь тэр чигээрээ ижилхэн, зөвхөн дарга тойрон хүрээлэгчид онцгой эрхтэй, сайхан амьдардаг, бүх юмаараа хангалуун, яг дээр үеийн хаадууд шиг. Өнөөдөр манай нийгэм ардчилсан, зах зээлд шилжсэн гэдэг ч яг үнэн хэрэг дээрээ бол цөөхөн хэдэн давуу эрх эдлэгчдэд, хувийн өмчид тулгуурласан системтэй болчихлоо. Тэгэхээр энэ нийгэм капитализмтай ямар ч холбоогүй гэсэн үг. Жишээлбэл тодорхой маргаанууд гарч байна. Уул уурхай гэдэг ч юм уу, янз бүрийн хөтөлбөрүүд, ЖДҮ гээд бүгд нэг л юм руу, хэсэг бүлэг рүү очиж байгаа юм. Яагаад энэ хэсэг бүлэг улсуудад давуу эрх олгоод байгаа юм бэ. Уг нь бусдад ч ижил боломж олгох ёстой. Капитализмын үндсэн чанар нь бүгдэд ижилхэн боломж олгодог. Хэн нэгэнд нь давуу эрх олгодоггүй. Гэтэл өнөөдрийн нийгэм яагаад шударга бус байна вэ гэхээр, дандаа давуу эрхтэй, онцгой эрхтэй, тусгай эрхтэй зүйлс гарч ирээд байна. Тэгэхээр буцаад социализмд очсонтой ижил нөхцөл байдал үүссэн. Цөөн хэсэг хүмүүст зориулсан бүлэг амьдардаг, бусад нь массаараа ядуу байдаг.

Массыг, ялангуяа ядуусыг, жирийн хүмүүсийг чинээлэг амьдралтай, дундаж орлоготой, эрх чөлөөтэй болгодог систем бол капитализм юм. Хамгийн ёс суртахуунлаг нийгэм. Хувиа хичээх шиг сайхан юм байхгүй шүү дээ. Хувиа хичээх бол үнэхээр хамгийн сайн зүйл, хувь хүмүүсийн мөн чанар, ариун зүйл, нандигнах зүйл. Хүн төрөлхтөнд хамгийн анхны эрх нь “би”-гээс эхэлдэг. Төрлөө БИ, БИ гэдэг хүнээрээ эрх нь үүснэ. Хүн төрөлхтний хамгийн анхны үүрэг нь өөрөө өөрийнхөө төлөө амьдрах. Өөрөө өөрийгөө л авч явах. Тэр утгаараа хувиа хичээх гэдэг бол ерөөсөө хамгийн ёс суртахуунлаг, хамгийн нандигнах зүйл. Хүн өөрөө өөрийнхөө эрх чөлөөг хангахдаа бусдад садаа болохгүй, бусдыг золиослохгүй, бусдыг хохироохгүй, бусдаас давуу эрх эдлэхгүй байх ёстой юм.

Манайд том том компаниуд байна. Гэхдээ өнөөдөр энэ хэд маань яагаад асуудалд орчхоод байна вэ гэвэл тэд төртэй нийлж ямар нэгэн давуу эрх эдэлчихсэн, онцгой эрх авчихсан. Тийм болохоор л муухай харагдаад байгаа юм. Давуу эрх эдлэгчид бусадтай ижил, зах зээлийн жамаараа яваагүй. Улсаас маш их татаас авсан, хөнгөлөлттэй зээл, ямар нэгэн хөтөлбөрт хамрагдаж, бүтээн байгуулалт нэрээр, татвар төлөгчдийн мөнгөөр баахан обьект барьдаг. Энэ бол цэвэр социализм. Яагаад гэвэл бүгдэд нь ижил боломж олгоогүй, цөөн хэдэн бүлэг, цөөн хэдэн компанид давуу эрх олгож ийм заваан юм хийж байна. Түүнийг бүтээн байгуулалт гэж нэрлэнэ. За тэгээд нийгмийн сайн сайхны төлөө ч гэх шиг янз бүрээр нэрлэж байгаа юм.

Ийм учраас л бид өөрсдийнхөө төлөө биш нийгмийн сайн сайхны төлөө хийж байнаа гэдэг чинь хамгийн аюултай байгаа юм. Эрх чөлөөнд аюултай, энэ нийгэмд хамгийн хортой. Тэгээд тэгш бус байдал буюу ядуурал улам их газар авна. Хэдий чинээ олон хууль гаргаж, хэдий чинээ төрийн эрх мэдэл нь зах зээл тэлээд, зохицуулалт нь нэмэгдээд, саяных шиг хэдэн арван сангаараа хямдхан зээл, татаас, урамшуулал, үнэ тогтоох хөтөлбөр ч гэх юм уу янз бүрийн гоё нэртэй ажлууд хийнэ, тэр хэрээр энэ нийгэм өөдлөхгүй. Ядуурал улам ихэснэ, шударга бус явдал гаарна, тэр хэмжээгээрээ хувьсгал гарах ч юм уу, Венесуэлийн араас орох ч юм уу алдаа гарна.

Г.Пүрэвсүрэн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Алтан тариаг яаж хувьчилж авсныг шалгах хэрэгтэй. Бас 1 луйвар. (192.82.64.212)
    Иргэн
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.126.89.207)
    Төр оролцоо их байх нь дампуурал
    2019 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.55.188.42)
    Алтан тариаг агуулахад байсан бүтээгдэхүүний үнээс нь бага үнээр авсанг чинь би мэднээ. Эгч маань тэнд нярав байгаад та нарыг хувьчилж авсны дараа хөөгдсөн юм.
    2019 оны 03 сарын 13 | Хариулах
  • Балт (103.229.121.148)
    Хуцдаг халтар бол. Төриин өмчит улсын үйлдвэрииг дээрэмдэж авчхаад юү гэнээ муу луйварчин. Ална шүү чамайг
    2019 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.160.74)
    Алтан тариа чинь соц змын үёд төрийн хөрөнгөөр боссон эд байхаа.Хэдэн луйвөрчид авчихаад төрийн өмч байх ёсгүй гэж солиоорд тархи угаагаад суухын.Төрд бүүр тусгай хамгаалалтанд авбал зохих ёсны хэдэн обьект байдаг гэдгийг ойлгоогүй хүн байна.Бусдын бол яахав ээ яахав хувийн хэвшлийнхэн аваад явж болно.
    2019 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.131.250.130)
    Энэ л байхгүй юу даа. Үндсийн үндэс, шалтгаан бол гарцаагүй энэ.
    2019 оны 03 сарын 13 | Хариулах
  • зочин (202.131.245.69)
    зөв л юм хэлж дээ.
    2019 оны 03 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 7 цаг 18 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 7 цаг 44 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 7 цаг 48 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 7 цаг 49 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 7 цаг 54 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 7 цаг 55 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 7 цаг 58 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 8 цаг 2 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 8 цаг 5 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 8 цаг 9 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 8 цаг 12 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 8 цаг 13 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 8 цаг 14 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 8 цаг 20 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 13 цаг 30 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 13 цаг 43 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 13 цаг 45 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 13 цаг 46 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 13 цаг 47 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 13 цаг 48 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top