Энэ сарын 6-ны өдөр Монгол улсын Засгийн газраас уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ нь "Эрдэнэт" үйлдвэрт гарсан маргаантай холбогдуулан шаардлагатай санхүүгийн шалгалт хийж, хэвийн үйл ажиллагааг хангах зорилготой гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн.
Мөн Засгийн газраас Дээд шүүхийн шүүгч М.Батсуурийг энэ мөнгө угаалтын хэрэгт оролцсон, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж үзэн хуулийн байгууллагуудад хандахаар болсон тухай хэлж байсан билээ.
Тэгвэл шүүгч М.Батсуурь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гүтгэлгийн шинжтэй мэдээлэл удаа дараа тараасан гэж үзэн өөрийгөө Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өргөдөл гаргасан байна.
Шүүгч М.Батсуурь өргөдөлдөө "Монголиан коппер корпорейшн" ХХК болон Худалдаа хөгжлийн банктай нэгдмэл сонирхолгүй, 70 сая ам.доллартай холбоогүй гэдгээ дурдсан байна.
Сэтгэгдэл (1)