x

"Монголын зэс" корпараци Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин болон тус компанийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар нар Ерөнхий сайдад хүсэлт хүргүүлсэн талаараа мэдээлэл хийлээ. 

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар:

-Манай компанийн зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүсэлт гаргаж байгаа юм. УИХ-ын тогтоолоор хэлцэл хийх үүргийг Засгийн газарт өгсөн. Өнгөрсөн хоёр удаа шүүхээс хэлцэл хийгээгүй байна гэсэн шийдвэр гаргаж, манай 49 хувийн эзэмшлийг сэргээсэн. 

Сүүлийн үед болж байгаа үйл явдалтай холбогдуулан дахин хэлцэл хийх хүсэлтээ хүргүүлж байна. Өмнө нь манай зүгээс хэд хэдэн удаа энэхүү хүсэлтийг хүргүүлж байсан. Уулзах хүсэлтийг ч мөн Ерөнхий сайд болон бусад холбогдох хүмүүст өгч байсан. 

2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хэлцэл хийх замаар манай компанитай ярилц гэдэг чиглэлийг Засгийн газарт өгсөн. Бид тэр хүрээнд хэлцэл хийе гэж байгаа юм. Хэлцэл гэдэг бол хоёр талын гарын үсэг зурсан бичиг баримт байдаг. Одоогийн байдлаар ийм зүйл хийгдээгүй байгаа” гэв. 

"Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин:

-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал жил гаруйн хугацаанд шалгагдаж байгаа. Би энэ асуудлаар нийтдээ 10 гаруй удаа ЭЦА, АТГ-т мэдүүлэг байцаалт өгсөн.     

Бид Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг нийгмийн шаардлага гэж ойлгож байгаа. Өнгөрсөн хугацаанд энэ асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх эрмэлзэлтэй байсан. Одоо ч энэ байр суурин дээрээ байгаа. Үүнийгээ баталгаажуулж Ерөнхий сайдад биднийг хүлээн авч уулзаж, хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлээч гэдэг хүсэлтээ хүргүүлж байгаа юм. 

Энэ ташрамд нэг зүйлийг хэлье. Миний ээж насаараа төрийн албанд ажилласан, орон нутагт ажиллаж амьдардаг хүн бий. Ж.Батзандан гишүүн рүү яриагүй, ярихгүй. Өнгөрсөн хугацаанд манай асуудлыг шүүмжилж байсан хүнээс тусламж гуйна гэж байхгүй" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Бага баян (124.158.126.12)
    Гол нь ямар эх үүсвэрээс авснаа л баталчихаач
    2019 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зочин (112.72.11.109)
    Батзандан Оюун эрдэнэ нар сайхан худлаа шаах юмаа
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 7 цаг 36 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 8 цаг 3 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 8 цаг 7 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 8 цаг 8 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 8 цаг 13 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 8 цаг 14 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 8 цаг 17 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 8 цаг 21 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 8 цаг 24 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 8 цаг 27 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 8 цаг 31 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 8 цаг 32 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 8 цаг 33 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 8 цаг 38 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 13 цаг 49 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 14 цаг 2 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 14 цаг 4 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 14 цаг 5 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 14 цаг 6 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 14 цаг 7 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top