x

Д.Эрдэнэбат: "Эрдэнэт"-ийн 49 хувийг төр авах боломжгүй байсан

УИХ дахь АН-ын бүлэг өнөө өглөө ээлжит бусаар хуралдлаа. Үүнтэй холбогдуулан тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

Д.Эрдэнэбат

-Засгийн газар “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг хэлэлцсэн хуралдааны тэмдэглэлийг ил болгосон нь сайн хэрэг. Гэхдээ нэг талын мэдээллээр олон нийтийн тархийг угааж болохгүй. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлтэй хамт сэтгүүлчдэд тараасан материал дунд ОХУ-ын “Ростех” компанийн захирлаас ирсэн захидал бий. Энэ захидлыг орчуулахгүйгээр тараасан байна лээ. Орчуулгыг нь хийж тараахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас шаардаж байна. Энэ захидалд Монгол Улсын Засгийн газар яагаад өөрөө “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах боломжгүй болсны хариулт бий. Учир нь, “Ростех” компани уг захидалдаа “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авахын тулд ажлын 12 хоногийн дотор төлбөр төлөхийг шаардсан юм. Энэ захидал 2016 оны зургадугаар сарын 1-нд үйлдэгдээд Монгол Улсын Засгийн газарт ирсэн. Яг хэзээ ирснийг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар шүүгээд олох боломжтой. Ажлын 12 хоногийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар 400 сая ам.доллар босгож чадах уу, үгүй юү гэсэн асуудал үүссэн юм. “400 сая ам.доллар босгоод авчих байсан юм” гээд ярихад амархан л даа. Гэвч ярих хийх хоёрын хооронд асар том зөрүү байдгийг ойлгох хэрэгтэй.

-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлалыг асуудалд таны нэр холбогдоод байгаа. Засгийн газарт мөнгө байсаар байтал худалдаж авах давуу эрхээсээ татгалзах саналыг та Засгийн газрын хуралд оруулж ирсэн гэсэн?

-Эрдэнэт үйлдвэртэй холбоотой Л.Оюун-Эрдэнэ сайдын хийсэн мэдээллийг үзсэн. Засгийн газрын тэмдэглэлийг ил болгосон нь зөв гэж харж байгаа. Засгийн газар дээр энэ асуудлыг хэлэлцсэн. Гэхдээ уг тэмдэглэл дунд байгаа Ростехийн захирлын захидлыг орчуулалгүйгээр нийтэд тараасан. Уг захидалд "Энэ хувьцааны төлбөрийн хугацааг ажлын 12 хоногоос илүүгүй хугацаанд тогтоож байгаа" гэсэн өгүүлбэр байгаа. Энэ бол 2016 оны зургаадугаар сарын 1-нд үйлдэгдээд Монгол Улсын Засгийн газарт ирсэн бичиг. 

Ажлын 12 хоногийн хугацаанд Монголын төр 400 сая ам.доллар босгож чадах уу үгүй юу гэдэг асуудал үүссэн юм. Ярихад амархан л даа. Засгийн газар дотроо үүнийг ярьсан. Үнэхээр санхүүгийн хувьд төр өөрөө худалдаж авах нь хүндрэлтэй юм байна, 12 хоногийн дотор амжихгүй юм байна гэсэн. Тухайн үед буюу 2016 оны тавдугаар сарын 20-нд УИХ-ын ээлжит бус чуулган хамгийн сүүлийн хурлаа хийгээд завсарласан байсан. 

Би сайдын хувиар зарчим, бодлого хоёрын шийдэл дээр зогссон. 49 хувийн хулгай гэдэг бол өөр асуудал. Орос хувиа зарах асуудлыг Монголын төр хэлэлцээд Монголдоо оруулж ирсэн нь улс төрийн шийдвэр. 

-Төрд мөнгө байхгүй гэдэг асуудлыг та тайлбарлаж өгөөч?

-Тухайн үед төрд 400 сая ам.доллар огт байгаагүй. Санхүүгийн асуудлыг Засгийн газар шийддэггүй юм. Санхүүг буруу босгосон уу үгүй юу гэдгийг хуулийн байгууллага шийднэ. 

-Эрдэнэт үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийг та юу гэж харж байна вэ? 

-БНМАУ-ын Бага хурлын тогтоолыг энэ төр хоёр дахь удаагаа хэрэглэж байна. Энэ бол Үндсэн хууль зөрчсөн үйлдэл. Шинэ Үндсэн хуулийн төгсгөлд нэг заалт бий. Шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлснээр өмнөх хуулийн бүх зүйл заалт хүчингүй болно гэсэн байдаг. Гэтэл яагаад 1991 оны Бага хурлын тогтоолыг ашигласныг ойлгохгүй байна. 

-Л.Болд гишүүний намаас гарах асуудлыг хэрхэн шийдэх вэ. Ардчилсан Нам УИХ-д бүлэггүй болж байна гэсэн үг үү?

-Бид хаврын ээлжит чуулганы эхэнд бүлгийнхээ үйл ажиллагааг дуусгавар болгох мэдэгдлээ УИХ-ын даргад өгнө. Л.Болд гишүүн сонголтоо хийсэн. Бүлэг байхгүй боллоо гээд АН байхгүй болно гэсэн үг биш. Сөрөг хүчин хэвээрээ байна. Зөвлөлийн хэлбэрт шилжинэ. Бидэнд завсарлага авах боломж л алдагдана.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 7 цаг 11 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 7 цаг 37 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 7 цаг 41 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 7 цаг 42 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 7 цаг 47 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 7 цаг 48 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 7 цаг 51 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 7 цаг 55 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 7 цаг 58 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 8 цаг 2 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 8 цаг 5 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 8 цаг 7 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 8 цаг 8 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 8 цаг 13 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 13 цаг 24 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 13 цаг 37 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 13 цаг 38 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 13 цаг 39 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 13 цаг 40 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 13 цаг 41 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top