x

АН: Коммунист ярганы машины хар технологи давтагдлаа

Ардчилсан тогтолцооны амин сүнс нь хүн бүр эрхээ хамгаалуулах, хуулийн өмнө эрх тэгш байх, шүүхээр тогтоогдоогүй байхад ял зэм хүртэхгүй, хуулиас гадуур мөрдөн шалгагдахгүй байх эрхтэй. Гэтэл монголын төр Үндсэн хуулийнхаа суурь зарчмыг ноцтой зөрчиж, Ардчилсан тогтолцооноос ухарсан үйлдэл гаргасан нь дараахь үйл явдлаас харагдаж байна.

Эрүүгийн цагдаагийн албанаас 2019 оны 3-р сарын 05-ны өдөр тусгай ажиллагаа явуулж, Сүхбаатар дүүргийн АН-ын хорооны дэд дарга, Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхоныг прокурорын байгууллагын зөвшөөрөлгүй, хүний эрхийг ноцтой зөрчиж баривчилсан. Хувийн хэвшлийн захирал, жирийн иргэнийг урд өдөр нь нэвтрүүлгээр буруутгаж, маргааш нь хэвлэлээр хүрээлүүлэн сүрийг үзүүлж баривчлах нь гэмгүй нэгнийг гэмтэн болгож, нэр хүндийг нь нийгмээр яллуулан хилс хэрэгт холбодог коммунист ярганы машины хар технологи давтагдлаа.

Монголын сор болсон боловсролтой залуус улс орноо өрсөлдөх чадвартай болгохын тулд бизнес, улс төрийн салбарт их үйл бүтээх хүслээр дүүрэн ажиллах эрмэлзэлтэй ирдэг. Гэтэл өнөөдөр монголын улс төрийн ялзрал эрсдэл гаргаж зүтгэсэн залуу хүнийг эцэстээ шоронд орох нөхцөл рүү түлхэж байна. О.Орхонтой холбоотой асуудлыг харахад төр, хувийн хэвшил хоёр нэг бизнес дээр хамтрагч юм. Гэтэл төр нь хамтрагчаа өөрийн харьяанд байдаг шоронгоор айлгаж байгаа үйлдэл нь шударга, тэнцвэртэй харилцаа биш. Ингэж Монголын төр хувийн хэвшилтэйгээ хэлэлцээрийн ширээний ард суух чадамжгүй болтлоо доройтсон нь УИХ 60 тэрбумын сүлжээндээ, Засгийн газар нь ЖДҮ-ийн хулгайдаа нүд нь сохорч, мөнгөний төлөө ялын машин болсон нь батлагдаж байна.

Монголын төрд ганц л засаг байдаг. АН, МАН-ын төр гэж байхгүй. Гэтэл өмнөх Засгийн газрын шийдвэрийн төлөө, өмнө нь эрх барьж байсан хүмүүстэйгээ хариуцлага тооцохын оронд хувийн хэвшлийг яллах нь буруу юм. Угтаа улсын өмчийг хямагдах үүрэг төрд л байгаагаас биш ашиг олох зорилго нь Үндсэн хуулиар баталгаажсан хувийн хэвшилд байхгүй. Эдгээр үндэслэлээс үзэхэд өнөөгийн төрийн эрхийг барьж байгаа бүлэглэлд асуудлыг логиктой, эрүүлээр шүүх хүсэл үгүй харагдаж байна. Нэгэнт хувийн гэсэн болгоноо шоронд хийгээд байвал төр, иргэдийн хийж болох бизнес, болохгүй бизнесийг зарлаад коммунист хуарандаа буцах хүсэлтэйгээ хэлэх хэрэгтэй.

Өнөөдөр хүний эрхийг хамгаалах үүрэгтэй Ерөнхий сайд нь “Хууль зөрчвөл яс маханд нь шингээх хэрэгтэй” гэж мэдэгдэж байна. Энэ бол яс маханд нь 9-н эрүү тулгаж байж шүүдэг Манж Сайдын үе биш ээ. Эрүү шүүлт, хэвлэлийн захиалгаар хэлмэгдүүлдэг КГБ-н үе бүр ч биш. Энэ бол эрх чөлөө, хүний эрхийг тэргүүндээ тавьсан Ардчилсан нийгмийн цаг үе. Тиймээс Сүхбаатар дүүргийн Ардчилсан намаас Монголын төрийг гутаасан энэ үйлдлээ нэн дариу засахыг шаардаж байна.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ХОРОО

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (202.126.89.120)
    ЛУЙВАРЧИДЫГ ЦААЗААР АВЧ НОЕРХОЛЫГ НУРААХ НЬ ЗӨВ. МАНАН -ЫГ УСАТГАХ ХЭРЭГТЭЙ
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (172.58.139.54)
    Bugdiig ustga hog shaar hulgaich hhbank turd erguulen av
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
    • Солиороод. Сб Ардчилсан нам юун тэнэг мэдэгдэл хийгээд байна аа.Хам хэрэгтнүүд барьж хорь.
      2019 оны 03 сарын 12
  • Зочин (78.10.207.35)
    Hulgai hiisen bol shiitgelee hurtdeg ymaa. Hulgaichiig barilaa. Yund sandraad baigaa ym bol doo ene AN. AN ni ch hulgaich luivarchidiin bueglel ym daa. Tedniigee umuuruud ....
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (64.119.19.189)
    Ардчилсан нам яг энгийн ирэгдийнхээ толоо ингэж явахаа аль эрт больсон шуу дээ. Одоо олигарах Эрдэнэ Эрдэнэбат хоерынхоо толоо л дугарч суржин суржин мэдэгдэл хийж бнашдээ ойломжтой. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудалд наад хоер юм чинь оролцсон мэдэв уу. Тэр Магнай гэж даравгар смьай юм очи ганцаараа амьай биш шуу анх байсанаараа байгаарай мэдэв уу чиний толоо би ч гэсэн шоронд суусан 7. Сарын 1 нийгээ санаарай.
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Үнэн (66.181.161.81)
    Хууль зөрчвөл яс маханд нь мэдрүүлэх хэрэгтэй шдээ.Ямар толгойг нь илэлтэй бишдээ тэнэг юм ярьдаг лалрууд вэ
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Улаангом (66.181.185.48)
    АН - толгойд байгаа хулгайч нар чихээ далдартал баасанд хутгалдчихаад ард тумний өмнө хэн ч биш болчих гээд сандарч явна.Магнай гэдэг архаг шизофррентэй бандийг гаргаж ирж баахан архируулав. Одоо хамт хулгай хийдэг МАН руугаа агсарч узэж байна.МАН чинь коммунист нам биш ш дээ. Коммунист МАН 1990 ондоо улдсэн. Одоо МАН гэдэг нэрэн доор та нартай адилхан,та нарын хамсаатан хулгайч нар хоргодож байгаа. Одоо ийм тэнэг яриагаар биднийг гошгируулахгуй ээ. Бид чинь хэрсуу болсон.
    2019 оны 03 сарын 10 | Хариулах
  • Богдзодов (108.68.95.109)
    Эрдэнэтийн үйлдвэрийн 49%-гмонголын болгосон нь буруу болоо юу !!!!зөв алхам хийсэн залуучуудыг дормжлон эх оронч сэтгэлгээг түймэрдэж байна.хувийн хэвшил удирдаад явуулж яагаад болохгуй гэж?????төрдөө төддөг татвараа төлөөд.банкнаас авсан хөрөнгө оруулалтаа эргүүлэн төлөөд ард түмнийхөөтөлөө .эхорныхөө хөгжлийн төлөө сэтгэл гаргасан хүмүүсийг хомроглож болохгуй шүү дээ!!!!тохиролцоод ,зөвшилцөөд явмаар юм.сүхдээд хэрчээд хөгжил рүү алхана гэвэл төр ардын холбоог тасалж гуйлагчин замаараа явна гэсэн үгдээ!!!!!!!!
    2019 оны 03 сарын 10 | Хариулах
    • АН ийн муу бичээч.Асуудал дуустал түр цалингаа ав.Дараа нь гудманд аа гар.
      2019 оны 03 сарын 10
    • Хотгойд ЖАВ.
      Богдзодов гэх нэрээр бичсэн таны саналыг дэмжиж байна аа. Ямар нэг ажил хэргийг, түүний зөв эсвэл бурууг шүүхдээ харгис хар хүч хэрэглэж, нэр холбогдогчдыг юуны өмнө түмэн олноо шившиглэж, нэр төрийг нь гутаадаг нь өвгөрч, үжирч ясаа тавих хоногоо хүлээж буй коммунист МАН -ын мөн чанар, нүүр царай юм. Монгол хүн бүр, гаднын соёлт ертөнц ч үүнийг харж, ойлгож, тэднийг жигшиж байгаа гэдэгт итгэнэ. Дүйвээнээр элдвийг бурж, юм л бол "буудна, ална, хядна, тамлана, хураана, хумина" гэх зэрэг харгислал яргалалд турхирч элдвийг энд тэндгүй эрээчиж байгаа хөлсний "сохор ноход" үнэнд гүйцэгдэх цаг, МАН үеэ өнгөрөөж ясаа тавих өдөр өнөө маргаашгүй л ирж яваад аа! ЭХ НУТАГ, ТӨР, ҮР МИНЬ МӨНХӨД ОРШИГ!
      2019 оны 03 сарын 10
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 7 цаг 28 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 7 цаг 54 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 7 цаг 58 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 7 цаг 59 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 8 цаг 4 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 8 цаг 5 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 8 цаг 8 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 8 цаг 12 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 8 цаг 15 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 8 цаг 19 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 8 цаг 22 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 8 цаг 23 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 8 цаг 24 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 8 цаг 30 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 13 цаг 41 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 13 цаг 53 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 13 цаг 55 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 13 цаг 56 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 13 цаг 57 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 13 цаг 58 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top