x

“Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулган боллоо

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгууллаа. Тус чуулганд 21 аймаг, нийслэл, дүүргээс эмэгтэйчүүд, эхчүүдийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганд оролцож, үг хэлэхдээ “Эмэгтэйчүүд бол эрчүүд биднээс хавьгүй илүү хүчирхэг хүмүүс юм. Ажил албаа зохицуулж, ар гэрээ төвхнүүлж, үр хүүхдээ өсгөн торниулах гээд эмэгтэй хүний амьдралдаа үүрдэг ачаа бодит байдал дээр эрчүүдийнхээс 3 дахин илүү байна. Эмэгтэй хүн амьдралыг өөртөө тээж, төрүүлдэг болохоор байгаль эх түүнд илүү хүч чадал заяадаг байх” гэсэн юм. Тэрбээр мөн Монгол Улсын Засгийн газраас эмэгтэйчүүд, эхчүүдэд зориулан хийж хэрэгжүүлж буй ажил, бодлого хөтөлбөрийн талаар товч танилцууллаа.“Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулган зохион байгуулж, нийгмийн бүхий салбар, байгууллагуудад соён гэгээрүүлэх ажлыг өрнүүлэх, хүчирхийллийн эсрэг хүн бүрийн хүчин чармайлтыг нэгтгэх санаачилга гаргаж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийлж, цаашдын үйл ажиллагааг нь Засгийн газар дэмжиж хамтран ажиллана гэлээ.

Хүчирхийллийг хүчгүйдүүлэхийн төлөөх эрэлхийлэл, чармайлт зөвхөн манай улсад төдийгүй дэлхийн бусад орнуудад ч шийдлээ хүлээсээр байна. Гэмтнийг эрүүгийн хуулиар шийтгэх эцсийн хувилбараас өөр урьдчилан сэргийлэх оновчтой шийдлийг өнөөг хүртэл олоогүй байна. Тиймээс бид хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын арга туршлагуудыг нарийвчлан судлахын зэрэгцээ хүчирхийллийг үл тэвчдэг, мэдээлдэг, хамгаалдаг иргэдийг бэлдэх, урьдчилан сэргийлэх хандлагад ард олноо хэвшүүлэх шаардлага байна.

Судалгаагаар хүчирхийлэл үйлддэг гэмт хэрэгтнүүдийн дийлэнх нь танил хүн, ойрын хамаатан байгаа нь хохирогчид гэмт хэрэгтнийг нуун дарагдуулах шалтгаан болж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд хүндрэл учирдаг.  Иймд албан газрууд, олон нийтийн байгууллагууд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бүхий л талын манлайллыг бий болгож, хэвлэл мэдээллийн байгууллагууд нийгэмд чиглэсэн сурталчилгааг тогтмол, тууштай нийтэлж, нэвтрүүлж байх шаардлагатай юм гэлээ.

Ерөнхий сайд чуулганд оролцож буй эхчүүд, эмэгтэйчүүд, бүсгүйчүүдэд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэж, Монгол Улсын хөгжил цэцэглэлт, нийгмийн сайн сайхан бүхний эх ундарга нь хайр энэрлийн эзэд, хатан зоригт ээжүүд та нар минь юм шүү гэлээ. Мөн хүүхэд, залууст хандаж, “Ижийгээ хайрлаж, баярлуулж яваарай. Ээжтэй хүн энэ дэлхийн хамгийн баян хүн юм шүү. Хэдий чинээ ухаан байна, төдий чинээ ээжийнхээ өмнө бөхийх нь ухаант хүмүүний ёс юм гэсэн өвгөдийн мэргэн сургааль бий гэдгийг энэ баярын өдөр хэлмээр байна” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ц.доржбаатар (136.24.9.31)
    Эх гэдэг энэ дэлхийн нар юм. Эх том өмгөөлөн хамгаалагч юм Эхбол том эмч эрүүл мэндийн сайд Эх бол том эдийн засагч юм Эхдээ мөргөж.залварч байгаа хүн ухаантай хүн
    2019 оны 03 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 7 цаг 41 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 8 цаг 7 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 8 цаг 11 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 8 цаг 12 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 8 цаг 17 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 8 цаг 18 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 8 цаг 21 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 8 цаг 25 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 8 цаг 28 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 8 цаг 32 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 8 цаг 35 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 8 цаг 36 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 8 цаг 37 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 8 цаг 43 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 13 цаг 53 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 14 цаг 6 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 14 цаг 8 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 14 цаг 9 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 14 цаг 10 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 14 цаг 11 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top