x

“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авахад Монголбанк мөнгө зээлдүүлсэн үү?

“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах үйл ажиллагаанд Сангийн яам, Монголбанк, Хөгжлийн Банк  “Монголиан коппер корпорейшн”, “Кью Эс Си” ХХК-д  дэмжлэгүүд үзүүлсэн гэх мэдээллийг Засгийн газар болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өгөөд байгаа билээ.

Тэгвэл Монголбанкны тухай хуулийн 23 дугаар зүйлд Монголбанкны үйл ажиллагаанд хориглох үйл ажиллагааг зааж өгсөн байдаг. Энэ зүйлийн тавд  “Монголбанк нь Засгийн газар, банкнаас бусад хуулийн этгээд, иргэнд зээл, төлбөрийн болон банкны баталгаа гаргахыг хориглоно” гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл төв банк хууль зөрчин зарим компанид зээл өгсөн үү гэдгийг одоогийн Монголбанкны олон нийтийн асуудал хариуцсан албан тушаалтнуудаас тодруулахад “Тийм зүйл болоогүй. Монголбанк нь хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулж ирсэн” гэв. 

Тодруулбал,

Монголбанкны тухай хуулийн 18 дугаар зүйлд "Засгийн газарт зээл олгох тухай" заасан байдаг. Энэ зүйлийн нэг дэх хэсэгт “Монголбанк улсын төсвийн улирлын чанартай орлого, зарлагын зөрүүг нөхөхөд зориулж тухайн санхүүгийн жил дуусахаас өмнө төлөгдсөн байх нөхцөлтэйгөөр Засгийн газарт зээл олгох буюу Засгийн газрын богино хугацаатай үнэт цаасыг худалдан авч болно” гэж заасан байдаг.

Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн нэгт Монголбанк төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ дараах арга, хэрэгслийг ашиглаж болно:

  • 1/банкны заавал байлгах нөөц, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох;

  • 2/банканд зээл олгох, санхүүгийн  хэрэгсэл ашиглах;

  • 3/хүүгийн нэгдсэн бодлого явуулах;

  • 4/нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа явуулах;

  • 5/банкнаас олгох зээлийн үлдэгдэлд хязгаарлалт хийх зэрэг эрхтэй" байдаг гэж заажээ. 

Монголбанкнаас өгч буй тайлбараар Монголбанк хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ тухайгаа ч холбогдох газруудад албан байдлаар илэрхийлсэн байдаг гэсэн юм.

Тухайлбал, Олон нийтийн сүлжээнд тараад буй дараах албан бичгийг үнэн гэдгийг батлав.

Б.АНУ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 7 цаг 30 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 7 цаг 56 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 8 цаг 0 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 8 цаг 1 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 8 цаг 6 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 8 цаг 7 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 8 цаг 10 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 8 цаг 14 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 8 цаг 17 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 8 цаг 21 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 8 цаг 24 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 8 цаг 25 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 8 цаг 26 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 8 цаг 32 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 13 цаг 42 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 13 цаг 55 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 13 цаг 57 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 13 цаг 58 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 13 цаг 59 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 14 цаг 0 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top