x

Ерөнхий сайдын нүдээ боосон “айлчлал”

Саяхан фэйсбүүкээс Хөвсгөл аймгийн иргэн 88 настай Гомбо гуай өөрийн хөрөнгөөр нутагтаа хоёр гүүр барьсан (сүүлийнхийг барихын тулд тэтгэврийн зээл авсан) тухай үзээд баярлаж, талархсан хүмүүс олон. Үүнтэй давхацсан бас нэг үйл явдал бол Ерөнхий сайдын Дундговь аймагт хийсэн “айлчлал”.

Аймгийн иргэдтэй хийсэн уулзалт дээр нутгийн ард түмэн У.Хүрэлсүх сайдад Засаг дарга нь О.Бат-Эрдэнэ 100 сая төгрөгөөр ажлынхаа өрөөнд засвар хийсэн тухай хошуу өргөжээ. Харин бүхэл бүтэн аймгийн хэмжээнд хүүхдийн цэцэрлэг нэгийг барих гээд чадалгүй хоёр оны нүүр үзэж байгаа гэнэ. Төсөвт хөрөнгө нь ердөө 140 сая төгрөг.

Ерөнхий сайд энэ тухай сонсоод хамт явсан Сангийн сайддаа цэцэрлэг барих хөрөнгийг 2019 оны төсөвт суулгаж өгөхийг үүрэгджээ. Төсөв нь батлагдталаа хоёр жил, дахиад барих гэж хэдэн жил. Манай төрийн ажил нэг иймэрхүү. Харин 100 сая төгрөгөөр ажлын өрөөгөө засварласан Засаг даргад ямар хариуцлага тооцсон тухай Засгийн газрын албан мэдээнд алга. Яахав, 140 саяын цэцэрлэгийн 240 саяар барьсанд л тооцох юм биз дээ. Ганц цэцэрлэгийн хөрөнгө шийдэх гэж хайран цаг зав, бензин тос, баахан хүний томилолтын зардал үрэх шаардлага байсан ч юм уу, үгүй ч юм уу?. Бас тэгээд “төсөв хямралтай байгаа” тухай ярьсан хэвээр. Манай төрийнхний ажил нэг иймэрхүү.

БНХАУ-д ажлын айлчлал хийсэн Ерөнхий сайд буцах замдаа Гашуун сухайтын боомтоор орох сургаар боомтын удирдлагууд хоёр өдрийн өмнөөс түргэн авч.

Цагаан хадны суурингаас урагшаа Гашуун сухайт, Ганц модны боомт хүрэхэд талдаа 20 гаруйхан км. Хоногт мянга гаруй машин урагшаа, хойшоо гардаг. Хорин км хүрэхгүй замыг 2-3 хоног туулдаг. Тэр нь хилийн ачаалалтай холбоотой.

Цагаан хаданд “Энержи Ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” компаниудын олборлосон нүүрсийг  хадгалж хашаалдаг 7-8 компани бий. Тэндээс нүүрсээ засмал зам болон шороогоор хоёр тусдаа тээвэрлэж хилийн шалган хүрдэг. 100-120 тоннын даацтай машинууд шороогоор, 70 тонн хүртэл даацтай нь засмалаар тээвэрлэдэг аж. Ингээд шалган дээр очсон хойно нь хоёр талаас ээлжлэн 10, 10-аар нь татаж гаргадаг учраас богинын тээвэрлэлтэд уртын урт дараалал үүсч 2-3 хоног дугаарладаг байна.

Харин сая Ерөнхий сайдыг ирэх сургаар боомтын удирдлагууд, хилийнхэн бүх машинуудаа урагш нь Ганц модны боомт руу шахаж гаргаад, өдөртөө 200-300 машин л хойшоо хил нэвтрүүлдэг болсон байна. Урагшаа хөөгдөж гарсан машинууд 2-3 хоног хилийн урд “Адууны хашаа” гэж нэрлэгдсэн 1000 машины зогсоол дээр 3000-4000 мянгуулаа хоригджээ.

Харин Ерөнхий сайд маань өөрийнх нь нүдийг боосон албатуудынхаа урьдчилан бэлтгэсэн “бодит байдалтай” үзэж танилцан гараа халаасандаа хийж яваад ирсэн бололтой юм. “Жолооч нарын ажлын орчинг сайжруулах үүрэг өглөө” хэмээн ETV-ээр мэдээлсний үзвэл манай хил гаалийнхан Ерөнхий сайдыг дагалдаж явсан хэвлэл мэдээлийнхний ч бас нүдийг хуурч чадсан бололтой. Гэнэтийн шалгалтыг ч гэнэдүүлээд сурчихсан манай төрийн албатууд аа гэж. 

Б.ЗАЯА 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (202.21.106.102)
    Нэг хэсэг нь дээрээсээ шударга журамыг тогтоох ёстой гэхэээр нөгөө хэсэг нь доороосоо өөрчлөлтийг хийх ёстой гээд ,,,,,,бөөн саарал ххувьсгалчид том багагүй хулгай залилангын сэтгэл сэдэлтэнгүүд
    2018 оны 04 сарын 16 | Хариулах
  • Билгээ (66.181.161.57)
    Болоо
    2018 оны 04 сарын 16 | Хариулах
  • ЗОЧИН (49.0.149.72)
    ОЛОН ЗҮЙЛ ӨӨРЧЛӨГДӨЖ ОЛОН ЗҮЙЛ СЭРГЭНЭ ГЭЖ ИТГЭЖ БАЙГАА. ӨМНӨХ УЛС ТӨРЧДИЙН ХИЙЖ ЧАДААГҮЙГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ
    2018 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (188.226.148.232)
    Хамаг л муу муухай юм болохоор ерөнхийлөгч, ерөнхий сайдруугаа дайрдаг энэ зангаа болиоч!!! Тэр хүртэл өч төчнөөн том жижиг дарга цэргүүд байгаа ш дээ
    2018 оны 04 сарын 16 | Хариулах
    • Arai l hul tolgoigoo aldaad bgaamaa
      2018 оны 04 сарын 16
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
TikTok-ын талаарх шийдвэрийг 30 хоногийн дотор гаргана гэв 11 цаг 44 мин “Jeju Air”-ийн онгоцны ослын талаарх урьдчилсан дүгнэлтийг хүргүүлжээ 11 цаг 44 мин Колумбийн цагаачдын асуудлаар тохиролцоонд хүрчээ 11 цаг 45 мин Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй хот болгон хөгжүүлнэ 11 цаг 46 мин Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 16 цаг 19 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 16 цаг 25 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 16 цаг 26 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 16 цаг 33 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 16 цаг 34 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 16 цаг 35 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 16 цаг 36 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 16 цаг 37 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 16 цаг 37 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 17 цаг 57 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 18 цаг 7 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 18 цаг 55 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 18 цаг 59 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2025-01-25 Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ 2025-01-25 Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ 2025-01-25
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа ОЛЗ ба ХОХИРОЛ Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top