x

Үндсэн хууль зөрчиж онц байдал зарлаад "Эрдэнэт"-ийн 49 хувийг шахлаа

Засгийн газар дангаараа онц байдал зарлаж Үндсэн хуулийг зөрчив

Өмнөх дугаарт бид ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн тогтоосон Эрдэнэт үйлдвэрт тогтоосон “онц байдал” гээч юу болох хийгээд Онц байдлын тухай хуулийн зүйл заалтыг тайлбарласан. УИХ-ын чуулганы чөлөөт цагт Ерөнхийлөгч онц байдал зарлаж, УИХ түүнийг нь долоо хоногийн дотор хэлэлцэн батлах, эсвэл цуцлах ёстой тухай.

Мөн хуульд заасан онц байдлыг зарлах үндэслэл, нөхцлийг ч танилцуулсан. Нэгдүгээрт, улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц гамшиг, аюулт үзэгдэл, осол  тохиолдсон, Хоёрдугаарт, Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон тохиолдолд онц байдал зарлана гэж хуульд заачихсан байна.

Сануулахад, 2008 УИХ-ын сонгуулийн дараа долдугаар сарын 1-ний үйл явдлаар хуулийн энэ хоёр дахь заалтыг баримталж Ерөнхийлөгч Н.Энхбаяр онц байдал зарласан байдаг юм. Харин өчигдөр “Эрдэнэт” үйлдвэр дээр эхлүүлсэн онц байдал хуулийн энэ зүйл заалтад нийцэж байна уу гэвэл үгүй.

Харин ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгалан УБХ-аас 1991 онд баталсан Засгийн газарт эрх олгох тухай тогтоолыг үндэслэж онц байдал зарласан гэв. Тэр нь “Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосугай” гэсэн байна. Мөн онц байдлын үеэр Засгийн газарт “үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох” эрх олгожээ.

Гэхдээ энэ бол ардчилсан шинэ Үндсэн хууль батлахаас өмнө гаргасан тогтоол. Харин одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуульд “УИХ-ын чуулганы чөлөөт цагт Ерөнхийлөгч онц байдал зарлана” гээд цагаан дээр хараар биччихсэн байгаа. Шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа буюу 1995 онд УИХ уг хуульд нийцүүлэн Онц байдлын тухай хуулийг баталсан. Ингэхдээ “Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон тохиолдолд онц байдал зарлана” гэсэн байна. Товчхондоо, энэ удаагийн Засгийн газраас зарласан “онц байдал” гээч нь Монгол Улсын Үндсэн хууль болоод холбогдох хууль тогтоомжийг зөрчжээ гэсэн үг. Засгийн газар дахиад л Үндсэн хуулийн Цэцэд дуудагдах болов.

Онц байдлаар халхавчлан 49 хувийн төлөөллийг “Эрдэнэт”-ээс шахлаа

Өчигдөр “Эрдэнэт” үйлдвэр цагдаа, тагнуул болоод хоёр автобус дүүрэн сэтгүүлчидтэй буусан Л.Оюун-Эрдэнэ сайдын десант үйлдвэрийн захиргааны байранд дайран орж, захиргааны албан тушаалтнуудын найман өрөөг битүүмжилж, захирлуудыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн байна. Үүнд,

Тэргүүн дэд захирал н.Шинэбаатар,

Санхүү эрхэлсэн захирал н.Эрдэнэбилэг

Хөгжлийн бодлогын газрын дарга н.Нэмэхбаяр

Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч н.Сүхбат

Хууль эрх зүйн газрын дарга н.Цэрэнбадам

Хууль эрх зүйн газрын орлогч дарга н.Чинбат

Хангамжийн хэлтсийн орлогч дарга н.Энхбаясгалан

Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга н.Хонгор нар багтжээ.

Албан тушаалаасаа түдгэлзүүлэгдсэн дээрх хүмүүс бүгд 49 хувийг төлөөлж томилогдсон хүмүүс аж. Харин одоо үйлдвэрт бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж, эрх түдгэлзсэн захирлуудын оронд Засгийн газраас томилгоо хийнэ гэж байна.

Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд шилжүүлж авсан үйл явц хууль зөрчсөн тул хүчингүй болгох тухай УДШ-ийн шийдвэр гарснаас хойш зургаан сарын турш шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй явж ирсэн Засгийн газар нэг л өдөр Үндсэн хууль зөрчиж онц байдал зарлаад 49 хувийг төрд авчихлаа. (Мөнгө угаасан барьсан ч худлаа байж) Ингэхдээ аль 1991 онд батлаад мартсан, аль хэдийн хүчингүй болгох ёстой байсан УБХ-ын тогтоолыг ашиглана гэж хэн санах билээ. Чоно борооноор гэдэг л болж байна. Одоо харин Үндсэн хуулийн Цэц жинхэнээсээ Үндсэн хуулийн манаач уу, мануухай юу? гэдгээ харуулах  цаг ирлээ.

Б.СЭМҮҮН    

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Venezuela (69.243.86.146)
    Welcome to second Venezuela
    2019 оны 03 сарын 09 | Хариулах
  • Содном (66.181.185.213)
    Хууль дүрэм талаасаа зөв бурууг хэлж мэдэхгүй юм.Гайхаад байгаа гол асуудал бол 51% нь аль эрт гадны банкны мэдэлд оччихоод, өч төчнөөн төгрөгийн өр ширэнд орчихоод байхад аваагүй арга хэмжээг гаднаас оруулаад ирсэн, хувийн компанийн мэдэлд байгаа хэсгийг булаан авахын тулд хэрэгжүүлж байгаа нь сонин байна. Бас нэг зүйлийг нийт хүмүүсээс асууж сонирхоход энэ стратегийн ордууд эдгээр луйварчдын гарт очихоос өмнө төрийн өмч байхдаа ард түмэнд ямар хувь хишиг өгч байсан юм бэ? Хэрвээ өгч байсан бол хүртэж чадаагүй над шиг хүмүүс байвал нөхөн авч болох болов уу?
    2019 оны 03 сарын 08 | Хариулах
  • Монголчууд (202.126.89.184)
    Маш зөв засгийн газар хийх ёстой ажлаа хийсэн байна 3 сая иргэн баяртай байна
    2019 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.190.54)
    Z.enhbold setguulchded undsen huuli zorchoogui gej yarsan
    2019 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.89.122)
    Төр авах юмаа авах л хэрэгтэй хууль зөрчдөг хүмүүстэй хууль яриад хэрэггүй наадуул чинь өөрсөдийгөө хамгаалуулах хуулийн цоорхойг хийчихсэн байгаа мөнгөөрөө хүмүүс мөнгөөр бүх юмийг шийдэхийг бодно хатуу байх хэрэгтэй
    2019 оны 03 сарын 08 | Хариулах
  • bi (80.236.208.80)
    49%-iig tuluulj bgaa humuus humiin umchuu hamgaalah uudnees ELDEV SHAHAA mahaag HYANAJ bgaa shuu dee. ene l tednii uuriig hurgej bhgui yu, odoo tegeed 51% deer nairalsan shigee nairalna biz
    2019 оны 03 сарын 07 | Хариулах
  • zochin (202.9.45.100)
    51 ee ooriin bolgochiheed 49 uriach 51 chin hunii hool boloh gej bn dhdee manhan
    2019 оны 03 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 7 цаг 41 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 8 цаг 7 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 8 цаг 11 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 8 цаг 12 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 8 цаг 17 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 8 цаг 18 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 8 цаг 21 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 8 цаг 25 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 8 цаг 28 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 8 цаг 32 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 8 цаг 36 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 8 цаг 37 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 8 цаг 38 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 8 цаг 43 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 13 цаг 54 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 14 цаг 7 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 14 цаг 9 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 14 цаг 10 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 14 цаг 10 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 14 цаг 11 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top