x

Үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой эрхийг Эрүүгийн хуулиар зохицуулах нь буруу

“Дэлхийд хаана ч байхгүй тохиолдол Монголд байна. Гүтгэлгийг Эрүүгийн хуулиас хасаад буцааж оруулах гэж буй улс дэлхий дээр Монголоос өөр байхгүй. Олон улсын хууль тогтоомжууд, туршлагаас харахад үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой хэргийг Эрүүгийн хуулиар зохицуулахыг буруу гэж үздэг. Тэр тусмаа шоронд хорих шийтгэл байж болохгүй гэдэг дээр санал нэгддэг” хэмээн Ардчилал, хуулийн төлөөх төвийн захирал, Канадын хуульч Тоби Мендэл өнөөдөр болсон “Сонгууль ба хэвлэл мэдээлэл” уулзалтын үеэр тодотголоо. 

Энэхүү уулзалтыг өчигдөр тохиосон Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн хүрээнд Нээлттэй нийгэм форум, Глоб интернэшнл төвөөс хамтран зохион байгуулсан юм. Уулзалтад Хууль зүйн ухааны доктор, профессор О.Мөнхсайхан, Глоб интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэн, тус төвийн хөтөлбөрийн менежер Б.Онон болон Тоди Мендэл нар илтгэл тавив. 

ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсад Зөрчлийн тухай хуулийн 6.21-т заасан гүтгэх зөрчлөөр 374 зөрчил бүртгэгдэж, 57 хүн, 2 хуулийн этгээдийг нийт 118 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулаад байгаа аж.

Үүний хоёр хуулийн этгээд нь хэвлэл мэдээллийн редакц бөгөөд нийт 40 сая төгрөгийн торгуульд орсон байна.

Энэ мэт цагдаад дуудагдах, шүүхэд очихтой холбоотойгоор сэтгүүлчид, редакциуд мэдээ нийтлэхдээ цензур тавьж, эцсийн дүндээ иргэдийн мэдэх, мэдээлэл авах эрх зөрчигдөх эрсдэлтэй гэдгийг хуульч О.Мөнхсайхан илтгэлдээ дурдсан юм. 

Үүний цаана нийтэд чухал мэдээллийг олон нийт олж авч чадахгүйгээс болж авлига цэцэглэнэ, хууль дээдлэх ёс байхгүй болно гэдгийг нэмж хэлсэн. 

Тэгвэл Зөрчлийн хууль болон Эрүүгийн хуульд гүтгэхтэй холбоотой заалт орсон талаар Тоби Мендэлийн хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

  • Эрүүгийн хуулиас гүтгэн доромжлохтой холбоотой заалтыг аваагүй ч түүнийг хэрэглээгүй 30-40 жил болсон манай Канад шиг улс дэлхий дээр олон байна. Нэгэнт тодорхой, шаардлагагүй зүйл дээр хуулиас заалт авах гэж Парламентын цагийг үрэх хэрэггүй гэж үздэг. 
  • Олон орны туршлагаас харахад гүтгэн доромжлохыг Иргэний хуулиар зохицуулах нь хангалттай. 
  • Нэгэнт өндөр дүнтэй торгууль ногдуулж байгаа нь худал мэдээлэл тараахгүй байх хангалттай хөшүүрэг. 
  • Монголын хувьд Эрүүгийн зохицуулалтыг ашиглаж гүтгэсэн хэмээн гомдол гаргаж байгаа нь жирийн иргэн биш, улс төрийн томчууд байна. Тэд үгээ хэлээд л нэр төрөө хамгаалах боломжтой хүмүүс.
  • Олон улсын практикаас Зөрчлийн тухай хуулийг би олоогүй. Европын орнууд болоод бусад улсад огт байхгүй ийм хууль Монголд хэрэгтэй юу, үгүй юу?
  • Үзэл бодлоо илэрхийлэх эрхэд ямар нэгэн хязгаар байх ёсгүй. 
  • Зөрчлийн хуулиар гүтгэж, доромжилсон эсэхийг цагдаа нотолж байна. Гэвч цагдаа гүтгэлэг мөн, биш гэдгийг салгах, хуулийг хэрэглэх ур чадварт бэлтгэгдсэн субьект биш. Тэд нийтэд торгууль ногдуулж байгаа нь угаас буруу. 
  • Шүүх сэтгүүлчийг эх сурвалжаа илчлэхийг тулгаж болохгүй. Энэ нь сэтгүүлчийн эрх.
  • Одоогийн нөхцөлд Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гаргасан шийдвэрийг дагах эсэх нь сайн дурынх байгаа. Харин уг гаргасан шийдвэр хуулиар зохицуулагдах хэмжээнд байх хэрэгтэй. 

Б.Жаргалмаа ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.87.255.42)
    Манай нийгэмд өөрийн үзэл бодлоо ирэлхийлэх биш, нийгмийг турхирсан бусдын эрхэд халдсан, бусдыг гутаан доромжилсон хэлбэрээр илэрч байгаа учир тухайн субьекийг хийсэн үйлдлээ ухамсарлаж дахин үйлдэхгүйг байх төдий хариуцлага байх хэрэгтэй. Эрүүгийн хуулиар зохицуулсан нь зөв.
    2019 оны 03 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 7 цаг 18 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 7 цаг 44 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 7 цаг 48 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 7 цаг 49 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 7 цаг 54 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 7 цаг 55 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 7 цаг 58 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 8 цаг 2 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 8 цаг 5 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 8 цаг 9 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 8 цаг 13 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 8 цаг 14 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 8 цаг 15 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 8 цаг 20 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 13 цаг 31 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 13 цаг 44 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 13 цаг 46 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 13 цаг 47 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 13 цаг 47 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 13 цаг 48 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top