x

Ээлжит бус чуулганаар АТГ, ЗХЖШ-ын даргын томилгоог хэлэлцэнэ

УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарласантай холбогдуулан УИХТГ-ын нарийн бичгийн дарга Ц.Цолмон дараах мэдээллийг өгчээ.

-УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-аас 29-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтсон. Зөвлөлийн хурлын энэхүү шийдвэрийг үндэслэн УИХ-ын дарга захирамж гаргаад байна.

УИХ-ын дарга захирамждаа ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг тодорхой зааж өгсөн. Тухайлбал, Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эцэслэн шийдвэрлэнэ.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа.

-Зарим албан тушаалтны томилгооны асуудал хэлэлцэнэ гэсэн яриа байна, энэ үнэн үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх, Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх албан бичгийг ирүүлсэн. Үүний дагуу УИХ-ын даргын захирамжид ээлжит бус чуулганаар энэ асуудлыг хэлэлцүүлэхээр тусгасан байгаа.

-Ээлжит бус чуулганы бэлтгэл хангагдаад байгаа гэж үзэж болох уу?

-Тийм ээ. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар төлөвлөсний дагуу 2019 оны 02 дугаар сарын 18-аас 03 дугаар сарын 06-ны хооронд Татварын багц хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг татвар төлөгчид, бизнесийн байгууллагын төлөөллүүдийг оролцуулан өргөн хүрээнд зохион байгуулсан.

Эдгээр хуулийн төслийг холбогдох Байнгын хороод ирэх долоо хоногийн хуралдаанаараа хэлэлцэн саналын томьёоллоо бэлтгэж, ээлжит бус чуулганд оруулж хэлэлцүүлэхэд бэлэн болгох юм. Мөн энэ сарын 13-ны өдрөөс бусад Байнгын хороод хуралдаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

-Хаврын чуулганаас эхэлж гишүүд хурууны хээгээрээ ирцэд бүртгүүлж, саналаа өгдөг болох дэгийн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж эхлэх үү?

-Тэгнэ. Энэ талын техникийн шийдлүүдийг надад танилцуулсан. Манай Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийнхэн өдөр шөнөгүй ажиллаж, бэлтгэл ажлын явцын талаар байнга мэдээлж байгаа. Одоогоор бэлтгэл ажил ямар нэгэн саад тотгоргүй, төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 7 цаг 36 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 8 цаг 2 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 8 цаг 6 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 8 цаг 7 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 8 цаг 12 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 8 цаг 13 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 8 цаг 16 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 8 цаг 20 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 8 цаг 23 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 8 цаг 27 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 8 цаг 30 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 8 цаг 31 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 8 цаг 32 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 8 цаг 37 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 13 цаг 48 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 14 цаг 1 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 14 цаг 3 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 14 цаг 4 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 14 цаг 5 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 14 цаг 6 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top