x

Яс маханд нь мэдрүүлмээр хүн яг дэргэд чинь байна шүү, Ерөнхий сайд аа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх одоогоос яг 14 хоногийн өмнө Орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн дээр нэгэн алдартай үгийг хэлсэн байдаг юм.

Тэрбээр “…Төрд хууль гэж байдаг гэдгийг хууль завхруулж байгаа хүмүүст ойлгуул. Яс маханд нь мэдрүүл!” гэсэн. Энэ нь орон даяар мэдээллийн бүх шугамаар тарж, Ерөнхий сайдын энэ үгийг нийтээрээ сонсоцгоов.

Сүүлийн өдрүүдэд өрнөж байгаа “Эрдэнэт”-ийн 49 хувийн талаар авч байгаа арга хэмжээг Ерөнхий сайдын үгтэй холбох хандлага гарч л байна. Гэтэл хууль гэж байдгийг ойлгуулж, яс маханд нь мэдрүүлмээр хүн Ерөнхий сайдын яг дэргэд байгааг олон нийт яриад эхэллээ.

Тэр хүн бол УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир юм. Цагтаа Лүнгийн замыг там болгож, төсвийн зуу зуун сая төгрөгийг тарааж явсан энэ эр УИХ-д хоёр ч удаа сонгогдсон. Ийм том асуудалтай хүн яагаад Их хуралд сонгогдоод байдгийг ойлгодог хүн ховор байлаа.

Харин өнгөрсөн оны сүүлчээс эхлээд Д.Дамба-Очирын төрд залардаг нууцыг олж мэдсэн гэхэд болно. Товчхон хэлэхэд, Д.Дамба-Очир гэдэг нөхөр хэргээ хэзээ ч хүлээдэггүй юм байна. Түүний арга, бас мэх нь ердөө л энэ. Бодоод байх нээ, Лүнгийн зам бол там биш гээд л ярьсаар байгаад улсаар засуулаад хэл амыг дарж байсан байдаг юм.

Тэгвэл өнгөрсөн оны сүүлчээс эхлээд ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн нэгээр тодорсон. Энэ тухай мэдээлэл эхэлж гарч байхад “…Намайг гүтгээд байна” гээд гүрийсэн. “Зууны мэдээ” түүний тухай мэдээллийг анх дэлгэж байв. Дараа нь яллагдагчаар татагдсан эхний тавын нэг болсон юм. Гэсэн ч мөнөөх гүрийдэг зангаараа гүрийсээр л байна. Уг нь мань эр ЖДҮ-д холбогдсоныг АТГ байтугай захын нэг сурвалжлагч мань мэт нь тогтоочихмоор тодорхой эд байгаа юм.

2019 оны эхээр Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын байнгын хорооны хурал дээр “…Бүх зээл барьцаатай гарсан байхад ганцхан Д.Дамба-Очир гишүүн барьцаагүй зээл авсан байна. Д.Дамба-Очир гишүүн өөрийн компаниа дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү М гэгч иргэнтэй нийлээд уул уурхайн хайгуул хийх зориулалтаар зээл авсан.

Гөлтгөний үйлдвэр барина, үйлдвэрийн тоног төхөөрөмж авна гэсэн нэрийн дор зээл аваад тал мөнгийг нь уурхайн ажил руу хийсэн, талыг нь зээл авсан хүмүүс хуваагаад авчихсан байгаа юм” гээд “…2018 оны тавдугаар сарын 14-нд “Сапфир стоун” компанид 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байвал бий болгосон гэх эрүүгийн хэргийг АТГ, цагдаагийн хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурорын байгууллагаас хяналт тавих ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийн ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-гаас 2018 оны тавдугаар сарын 14-нд “Сапфир стоун” компанид 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон.

УИХ-ын гишүүний 2018 оны зургаадугаар сарын 21-нд гурван үл хөдлөх хөрөнгийг 2018 оны наймдугаар сарын 1-ний дотор тус санд барьцаалах баталгаа гаргаж, дээрх тохиролцсон хугацаанд барьцаалаагүйгээс үүдэн гарах аливаа асуудлыг гишүүний хувиар хариуцах болохоо мэдэгдэж байна гэсэн албан бичиг хүргүүлж, ЖДҮХС-гийн албан тушаалтнуудыг журам зөрчиж, зээлийн гэрээ байгуулахад хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн” гэсэн юм.

Тэр үед мань Д.Дамба-Очир “…Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийг зээл гэж бодоод л бичиг хийж өгсөн. Бүгдэд нь том сургамж болж байх шиг байна. УИХ-ын гишүүн бол өөрийнхөө тойргийг дэмжих хэрэгтэй. Гарсан аж ахуйн нэгж бол надтай ямар ч хамаагүй. АТГ-аас нэг удаа дуудаж, 10-20 минут байцаасан. Би дуудсан цагт нь очсон. Намайг гэрчээр байцаасан. Би хууль, хяналтынхантай хамтарч ажиллахад татгалзах зүйлгүй” гэж тайлбарласаар бүрэн эрхтэйгээ үлдсэн.

Удахгүй яллагдагчаар татагдсан. Тогтоолд гарын үсгээ ч зурсан. Гэсэн ч “… Ердөө л намайг нөлөөлсөн байж болзошгүй гээд байгаа юм билээ. Бусад гишүүд өөрсдийн компанидаа авсан юмнууд байгаа ш дээ. Би сая прокуророос асуулаа. Яахаараа 30 хэдэн гишүүн бичиг хийж өгсөн, бүгд прокурорт очиж мэдүүлэг өгсөн. Гэтэл намайг яахаараа оруулж ирдэг юм бэ. Бүгдээрээ. Ямар учраас оруулж ирж байгаа юм бэ, үүнийг юу гэж ойлгох юм бэ. Юу ч дуугарахгүй суугаад л байна лээ ш дээ. Ингэж болохгүй ш дээ. Би чинь УИХ-ын гишүүн хүн, сонгогчидтой хүн, гэр бүлтэй, олон ах дүү хамаатан садантай хүн” гэж ирээд л бусадтайгаа барьцаж гүрийсэн байдаг юм.

Нөхөр Д.Дамба-Очир АТГ, прокурор хоёрыг ингэж даапаалаад л сууж байна.

Тиймээс яс маханд нь мэдрүүлмээр хүн яг дэргэд чинь байна шүү гэдгийг Ерөнхий сайдад дуулгая. Монголын төрд хууль байдгийг, шударга ёс яаж тогтдогийг ингэж л харуулна.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 7 цаг 41 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 8 цаг 8 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 8 цаг 12 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 8 цаг 13 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 8 цаг 18 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 8 цаг 19 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 8 цаг 21 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 8 цаг 26 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 8 цаг 29 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 8 цаг 32 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 8 цаг 36 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 8 цаг 37 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 8 цаг 38 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 8 цаг 43 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 13 цаг 54 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 14 цаг 7 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 14 цаг 9 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 14 цаг 10 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 14 цаг 10 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 14 цаг 12 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top