Өнөөдөр орой 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг хэлэлцсэн байна. Шүүхээс тэднийг цагдан хорих шаардлагагүй гэж үзжээ.
Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нараас гадна ЗТХ-ийн сайд асан Д.Ганбатын хүү Г.Хүрэлбаатарыг тэдэнтэй хамт цагдан хориод байсан юм. Шүүхээс түүнийг ч мөн адил цагдан хорих шаардлагагүй гэж үзсэн байна. Дээрх дөрвөн хүнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан гэж үзжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн Хэргийн анхан шатны шүүх О, Э, Х, П нарыг хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн прокурор, өмгөөлөгч нарын санал, хүсэлтийг үндэслэн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан мөрдөгчийн тогтоол нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр тэдгээрийг суллаж шийдвэрлэжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар