x

У.Хүрэлсүх: Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд бүх талын оролцоо чухал

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болов.  Хуралдаанаар гамшгаас хамгаалах эрх зүйн шинэчлэл, Үндэсний зөвлөлийн 2019-2020 онд хийж хэрэгжүүлэх ажил зэргийн талаар хэлэлцлээ.

Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагаа, иргэд, олон нийтийн оролцоо, хүчин чармайлт чухал гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэж байна.

Иймээс эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн тэргүүнд хэрэгжүүлэх, ялангуяа төв, суурин газрын иргэдэд мэдлэг, дадлага олгох, онцгой нөхцөлд ажиллах бэлтгэл, сургуулилтыг тогтмол хийх шаардлагатайг анхааруулав.

Мөн бүх шатны байгууллага уялдаа холбоогоо сайжруулж, эрсдэлийг бууруулах зөв менежментэд суурилсан цогц төлөвлөгөө гарган ажиллахыг үүрэг болгов. Гамшгийг тэсвэрлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр үндэсний болон орон нутгийн чадавхийг бэхжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэд байнга анхаарах, хөрөнгө оруулалтыг нэмэх, эрсдэлийг хуваалцах даатгалыг хөгжүүлэх нь чухал гэв. Шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа, шинжилгээнд суурилж, дэвшилтэт технологи, инноваци нэвтрүүлэхэд түлхүү анхаарч ажиллах шаардлага байгааг хэлэв.

Хуралдаанаас Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөл, бүх яам, нэр бүхий агентлаг, төрийн бус байгууллагад хандсан зөвлөмж гаргалаа.

Өнгөрсөн онд манай улсад 4373 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож 200 гаруй хүн амь насаа алдан, 82 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна. Нийт аюулт үзэгдэл, ослын 90 хувь нь гал түймрийн улмаас гарсан бөгөөд дийлэнх нь хүний буруутай үйл ажиллагаа, хариуцлагагүй байдлаас болсон байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 7 цаг 22 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 7 цаг 49 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 7 цаг 53 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 7 цаг 54 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 7 цаг 59 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 8 цаг 0 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 8 цаг 2 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 8 цаг 7 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 8 цаг 10 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 8 цаг 13 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 8 цаг 17 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 8 цаг 18 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 8 цаг 19 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 8 цаг 24 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 13 цаг 35 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 13 цаг 48 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 13 цаг 50 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 13 цаг 51 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 13 цаг 51 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 13 цаг 52 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top