x

Турк, Монгол улс хоорондын худалдааны эргэлт нэмэгдсэн үзүүлэлт гарчээ

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд ноён Ахмет Язал Монгол УИХ-ын даргын албанд томилогдсонд нь баяр хүргээд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын найрамдлын бүлгийн даргын халуун дотно мэндчилгээг уламжлав.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд Монгол Улс Бүгд Найрамдах Турк Улстай “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлздэг гэлээ.

Тэрбээр, хэдийгээр манай улсын эдийн засаг сэргэж байгаа хэдий ч бидний өнөөдрийн тулгамдаж байгаа асуудал бол агаарын бохирдол юм. Ирэх тавдугаар сараас түүхий нүүрсний хэрэглээг хориглох тул энэ жил агаарын бохирдол дор хаяж 50 хувиар буурна гэсэн тооцоо байгаа.

Манай хоёр орны улстөрийн харилцаанд сэтгэл хангалуун байгаа хэдий ч бид эдийн засгийн хамтын ажиллагаанд ахиц гаргах хэрэгтэй гэж үздэг. Бид Турк Улстай аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бий. Хоёр талын өндөр, дээд түвшний уулзалтын давтамжийг нэмэгдүүлснээр хоёр талын харилцааг өргөжүүлнэ. Монгол Улс Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-тай 1994 оноос хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд олон төсөл, хөтөлбөр хэрэгжээд байгаа. Энэ бүхэнд ноён Элчин сайдын хувь нэмрийг өндрөөр үнэлж байна гэлээ. 

Элчин сайд Ахмет Язал Бүгд Найрамдах Турк Улс, Монгол Улс хоорондох худалдааны эргэлт энэ жил нэмэгдсэн үзүүлэлт гарсныг тэмдэглээд хоёр тал хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тухай яриа, хэлцээ эхэлсэн төдийгүй дараагийн уулзалт удахгүй зохион байгуулагдана. Тэрбээр үргэлжлүүлэн, хоёр талаас иргэний агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд хамтын ажиллагааг эрхэмлэн, агаарын харилцааг өргөжүүлэх талаар хүчин чармайлт гаргаж ирсэн. Энэ хүрээнд хоёр орны хооронд агаарын тээврийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх, агаарын харилцаанд хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой буйгаа дахин илэрхийлье гэлээ. 

Уулзалтын үеэр талууд ирэх зургадугаар сард тохиох Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн талаар дурдаж, энэхүү арга хэмжээ болоод түүхэн үйл явдлыг тохиолдуулан Турк Улсын Үндэсний Их Хурлын даргыг Монгол Улсад айлчахыг урилаа.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 7 цаг 35 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 8 цаг 2 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 8 цаг 6 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 8 цаг 7 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 8 цаг 12 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 8 цаг 13 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 8 цаг 15 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 8 цаг 20 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 8 цаг 23 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 8 цаг 26 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 8 цаг 30 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 8 цаг 31 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 8 цаг 32 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 8 цаг 37 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 13 цаг 48 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 14 цаг 1 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 14 цаг 3 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 14 цаг 4 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 14 цаг 4 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 14 цаг 5 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top