x

Ядуурал, авлигаас ангижирсан хөршийн туршлага

БНХАУ-ын өмнөд нутагт орших Ань Хуй муж +5 градусын дулаантай, хур бороотой биднийг угтлаа. Хятадын Коммунист намын урилгаар Монгол Улсын Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан тэргүүтэй төлөөлөгчид албан айлчлал хийхээр тус мужид хөл тавьсан нь энэ. Айлчлалын хүрээнд Хятадын Коммунист намын удирдлагуудтай уулзаж, авлига, ядуурлыг бууруулсан туршлагаас хуваалцахын зэрэгцээ дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн томоохон компаниудын үйл ажиллагаатай танилцсан юм. Ардчилсан нам гишүүдийн оролцоотой бодлогын нам болохоор шинэчлэлээ амжилттай үргэлжлүүлж буй. Тиймээс ч гадаад харилцаандаа онцгой анхаарч, дэлхийн томоохон улстөрийн намуудтай хамтын ажиллагааг амжилттай өрнүүлж байна. Тэдгээрийн нэг нь ХКН (Хятадын Коммунист нам) юм.

Бээжингээс цаг гаруй нисч хүрэх Ань Хуй муж эртний түүх, дурсгалын өлгий нутаг төдийгүй газар тариалан, электрон бараа үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлдэг. Хятадын хэмжээнд гурван автомашин тутмын нэг нь, таван телевиз тутмын нэг нь Ань Хуй мужид үйлдвэрлэгдсэн байдаг. Өнгөрсөн онд тус муж 570 мянган автомашин үйлдвэрлэж, ургац хураалтаараа улсдаа дөрөвдүгээрт эрэмбэлэгджээ. Мужийн хэмжээнд ногоон хөгжил, шинжлэх ухаан, инновацийг дэмждэг төдийгүй тус муж 100 гаруй их, дээд сургуультай.

Ань-Хуй мужийн төвд Хөфэй хот оршино. Тус хотод хэд, хэдэн алдартай компани үйлдвэрлэл эрхэлдэгээс JAC motors, I FLY TEK ухаалаг программ хангамжийн компанийн үйл ажиллагаатай танилцсан юм. JAC motors компани 2006 оноос хойш өнөөг хүртэл нийт 900 гаруй мянган автомашин үйлдвэрлэжээ. Жижиг, дунд, том оврын төрөл бүрийн автомашин үйлдвэрлэдэг тус компани дэлхийн 30 гаруй улс руу экспорт хийдэг. 90 секунд тутам нэг автомашин угсардаг тус компани жилд 240 мянган автомашин үйлдвэрлэж байна. JAC motors компанийн үйл ажиллагаатай танилцсаны дараа I FLY TEK ухаалаг программ хангамжийн компанид зочиллоо. Тус компанийн үйл ажиллагаа шинэ зууны хөгжил дэвшлийг бүхэлд нь эх орондоо нутагшуулсан гэлтэй. Хүний дуу хоолой таньдаг программаас эхлээд бичил робот хүртэл олон сонирхолтой зүйлс байсны нэг нь орчуулгын программ байв. Дэлхийн 51 хэлнээс шууд орчуулга хийж, хэлсэн үгийг нь ханз руу хувиргаж байгаа нь гайхам байлаа. Үүгээр ч зогсохгүй роботын тусламжтайгаар өвчтөний оношийг нэг минутын дотор оношилж, хүний дуу хоолойны тусламжтайгаар телевиз удирдах боломж гээд I FLY TEK компани шинэ зууны технологийн дэвшлийг өмнө минь дэлгэсэн юм.

80 сая иргэнийг ядуурлаас гаргажээ

Одоогоос 41 жилийн өмнө буюу 1978 онд БНХАУ-ын хүн амын дийлэнхийг ядуус эзэлдэг байсан бол өнгөрсөн онд 1.7 хувь болтлоо буурчээ. Ань-Хуй мужийн Шао Ган тосгонд 40 жилийн өмнө хөдөөгийн шинэчлэлийн бодлогыг улсын хэмжээнд анхлан хэрэгжүүлсэн байна. Үүнээс хойш нийт 80 сая иргэнээ ядуурлаас гаргасан. Нэг тэрбум 300 сая хүн амтай Хятад улсад энэ оны байдлаар 16 сая ядуу иргэн байгаа талаар статистик мэдээлэлд дурджээ. Харин тэд 2020 он гэхэд нэг ч ядуу иргэнгүй болох зорилт тавин ажиллаж байна. Ядуурал буурснаар Хятад даяар эрчим хүчинд холбогдож, муж, тосгод хатуу хучилттай автозамтай болоод зогсохгүй иргэдийн дундах өвчлөл буурч, боловсролын түвшин эрс дээшилжээ. Тэд энэ бүх амжилтаа оновчтой бодлого боловсруулж, тууштай хэрэгжүүлж, сахилга баттай ажилласны үр дүн хэмээн тайлбарлаж байлаа. Мөн нийгмийн халамж очих ёстой хүндээ очих нь туйлын чухал гэдгийг уулзалтын үеэр хэлж байсан юм. БНХАУ-ын нэг өрхөд нэг му газар ногддог бөгөөд 30 жилийн турш ашиглах, эзэмших эрхтэй. Тус улсын эдийн засаг өнгөрсөн онд 6.5 хувиар өссөн бөгөөд нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 10 мянган ам.долларт хүрчээ. Үүний зэрэгцээ өнгөрсөн онд 13 сая ажлын байрыг шинээр бий болгосон байна.

Гадаад руу оргон зугтсан 4000 гаруй иргэнийг баривчилж, эх оронд нь буцаажээ

Иргэн бүр эх орондоо сэтгэл хангалуун, амар тайван амьдрах үндэс нь авлигагүй нийгэм. Ардчилсан намын төлөөлөл Бээжин хотноо Хятадын Коммунист намын Төв хорооны удирдлагуудтай уулзах үеэр тэд авлигатай хэрхэн тэмцсэн туршлагаасаа хуваалцсан юм. Авлигын эсрэг хатуу бодлого хэрэгжүүлсний үр дүнд тансаг хэрэглээ, хүнд суртлыг хумьжээ. Намын доторх сахилга батыг сайжруулж чадсан нь ихээхэн үр дүнд хүргэсэн гэдгийг ч онцолж байв. Үүний зэрэгцээ авлигын эсрэг тэмцэхэд зөвхөн төрөөс гадна олон нийтийн оролцоо туйлын чухал. Өнгөрсөн хугацаанд тус улсад нийт 309 мянган хүн авлигатай холбоотой хэргээр шийтгэл хүлээсэн байна. Тэд авлигын эсрэг бодлогоо дэлхийн бусад улс орнуудтай хамтран амжилттай хэрэгжүүлснээр гадаадад оргон зугтсан 4830 иргэнийг баривчлан эх оронд нь буцаажээ. Намд мөрдөгдөж буй дотоод дүрэм, журмын 60 гаруй хувийг өөрчилж, 2012-2017 оны хооронд нийт таван удаа бүх байгууллага, албан тушаалтныг хамруулсан хяналт, шалгалтыг орон даяар амжилттай зохион байгуулсан байна. 2014 онд 100 гаруй хүн гадагшаа оргон зугтсан бол энэ тоо өнгөрсөн оны байдлаар дөрөв болж буурсан байна. Тус улс бүх төрлийн бэлэг, тусламж, бэлэн болон цахим мөнгө зэргийг авлигын гэмт хэрэгт тооцдог бөгөөд олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар хяналтаа улам чангатгаж чадсан аж. Үр дүнд нь улсын хэмжээнд авлигатай тэмцэх ажил 99 хувьтай амжилттай үргэлжилж байна.

Ердөө 40 жилийн өмнө хүн амын дийлэнхийг ядуу тариачид эзэлдэг байсан Хятад орон эдүгээ шинжлэх ухаан, инноваци, өндөр технологид суурилсан аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн бүс нутаг болон өнгө зүсээ өөрчилжээ. Бидний мөнхийн хөрш гэгддэг Хятад улс мөрөөдлөө биелүүлэхээр ханцуй шамлан ажиллаж байна. Эргэн тойрон 20 гаруй улстай хиллэдэг, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй улсын амжилтын нууц ердөө л хүн бүхэн өмнөх ажлаа хариуцлагатай, сахилга баттай хийсний үр дүн хэмээн томьёоллоо.

Х.Өнөржаргал "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 7 цаг 31 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 7 цаг 58 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 8 цаг 2 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 8 цаг 3 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 8 цаг 8 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 8 цаг 9 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 8 цаг 11 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 8 цаг 16 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 8 цаг 19 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 8 цаг 22 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 8 цаг 26 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 8 цаг 27 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 8 цаг 28 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 8 цаг 33 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 13 цаг 44 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 13 цаг 57 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 13 цаг 59 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 14 цаг 0 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 14 цаг 0 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 14 цаг 1 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top