"Стандарт" банкнаас зээл авахдаа хууль зөрчиж, "Эрдэнэт" үйлдвэрээр баталгаа гаргуулсан "Жаст" группийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж шийдвэрээ гаргажээ.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарын гэм буруугийн талаарх шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн байна.
Уг хэрэгт холбогдуулан тухайн үед "Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Амарбат болон “Жаст” групптэй холбогдуулан “Алтжин” компанийн захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг шалгаж байгаа юм.