ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг өнөөдөр өглөө ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас баривчлан байцаалт авч эхэлсэн билээ.
Тэднийг өнөөдөр орой 22.00 цагийн орчимд ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулахсан байна.
ЭЦА-наас тэднийг цагдан хорих шаардлагатай гэж үзэн Нийслэлийн прокурорын газарт хүсэлт хүргүүлсэн юм байна. НПГ-аас уг хүсэлтийг хүлээж авсан тохиолдолд шүүхэд шилжүүлж, цагдан хорих тухай шүүхийн шийдвэр гаргуулах ёстой ч ажлын цаг дууссан учир шүүхээс цагдан хорих захирамж гарах хүртэл тэднийг 461 дүгээр ангид түр саатуулсан байна.
Харин маргааш буюу гуравдугаар сарын 6-нд шүүх Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг цагдан хорьж шалгах эсэхийг шийдэх юм.