"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг "Монголын зэс корпораци" ХХК худалдан авсантай холбоотойгоор уг худалдан авалтыг санхүүжүүлсэн Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон нарыг өнөөдөр Эрүүгийн цагдаагийн албаныхан баривчлан гэрчийн мэдүүлэг авсан. Улмаар Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих 461-ээр ангид 48 цагийн хугацаатай сатуулаад байна.
Энэ үйл явдалтай холбоотойгоор ОХУ-ын "Роснефть" корпорациас "Эрдэнэт" үйлдвэрийг 49 хувийг авах үед Монгол Улсын Ерөнхийлөгч байсан ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр 14.00 цагийн үед твиттер хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр, "Хувийн хэвшил бол Монголын 70 хувь. Тэнд ажиллаж байгаа хүмүүс ч Монголын ард түмэн. Нээлттэй сонсгол хийж, аль аль талыг нь сонсох хэрэгтэй. 2 жилийн өмнөх миний байр суурь хэвээрээ, сүржигнэхээ л байчих. Эрдэнэт үйлдвэр - Монголын өмч. Шахаа багассан, татвар, цалин өссөн, хяналт сайжирсан" гээд, 49 хувийн хувьчлалын талаар хоёр жилийн өмнөх тэмдэглэлээ хавсаргасан байна.
2017.02.21-НИЙ ӨДӨР: "ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭРИЙН 49 ХУВИЙН ТАЛААР