x

УИХ-ын “ЖДҮ”-чин таван гишүүнийг яллагдагчаар татжээ

ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий этгээд, аж, ахуй нэгж, компанид зээл авсан УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг АТГ-аас яллагдагчаар татжээ. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн Б.Ундармаа Д.Дамба-Очир, Б.Батзориг, Л.Энхболд нар хавтаст хэрэгтэйгээ танилцан гарын үсгээ зурсан байна. Өөрөөр хэлбэл яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцсан гэсэн үг. Харин Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Г.Солтан яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцахгүй байгаа талаар АТГ-ын эх сурвалж мэдээлж байсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Солтан яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцаж гарын үсгээ зуржээ. Улсын ерөнхий прокуророос дээрх таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн ч хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл МАН-ын нөхөд нь тэдний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэлгүй авч үлдсэн билээ. Харин прокуророос Эдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д дахин оруулах эсэхийг прокурор шийдэх аж. Харин яллагдагчаар татагдана гэдэг нь шүүхэд хэрэг нь шилжих дөхсөн үйл явдал ажээ.

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байсан билээ.

УИХ-ын гишүүн Г.Солтан

Хүүгийнх нь компани ЖДҮХС-гаас зээл авсан. Тэгэхдээ зээлийн шалгуур хангаагүй Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг байгууллага биш юм. Мөн барьцааны материалыг дутуу бүрдүүлсэн байна. Гэвч зээлийн мөнгө УИХ-ын гишүүн Г.Солтаны эхнэрийн данс руу орж банкаар хүүлэгдсэн аж.

Ингээд прокуророос дараах УИХ-ын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх үндэслэлээр дараах тайлбарыг хийсэн билээ. УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ЖДҮХС-гаас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А-88 дугаартай тушаалаар “Монгол Шаазан” ХХК-д 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх эрүүгийн хэрэгт АТГ, Цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Г.Солтан нь Малын тэжээлийн үйлдвэр эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий компанид ”Төслийг дэмжиж жижиг дунд үйлдвэрийн сангаас хөнгөлөлттэй зээл олгож өгөхийг хүсье” гэсэн албан бичгийг хүргүүлжээ. Ингээд “Монгол шаазан” ХХК-д 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргажээ. Энэ нь УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлджээ.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Жирийн иргэн бол хуульд шаардлагатай бичиг баримт, зээлийн материал олгохдоо ийм барьцаа, ийм зүйл бүрдүүлнэ гэж зээлээ авдаг. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир ганцаараа барьцаагүй зээлийн гэрээ, барьцаагүй зээл авсан байна. Тиймээс энэ хүний асуудлыг шалгаж оруулж ирж байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өөрийн компанийг дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү тань өөр хүнтэй хамтран уул уурхайн хайгуул хийх гэж оролдсон асуудал үүссэн” гэсэн тайлбар хийсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Энхболд

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар УИХ-ын гишүүн Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор Х тайлантай аж ахуйн нэгж дээрээ зээл авчээ. Тухайн компани нь автомашинаар ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй аж. Ингээд иргэн О-ийн компанийг иргэн Ч-ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч мах боловсруулах “Дэлгэр говь” төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн бичгийг УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хүргүүлсэн. Үүнийг дэмжин шийдвэрлэж 950 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас гаргаж өгсөн байна. Уг хэргийг шалгах ажилд түүний бүрэн эрхийг саад учруулна гэж прокуророос үзэж байна хэмээсэн билээ.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа

УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь УИХ-ын гишүүн ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт нөлөөлж албан тушаалаа урвуулан ашиглах шийдвэр гаргуулсан. Тухайлбал, ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сарын 14-ний өдрийн А-141 дугаартай тушаалаар урьд нь сонгон шалгаруулалтаас хасагдсан “Доктор мейк” ХХК-нд 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргаж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон. Иймд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4-р зүйлүүдийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлджээ. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн Капитал банк улсад их хэмжээний хохирол учруулсан асуудал саяхан гарч ирээд байгаа. Тухайлбал, Сангийн яамнаас Засгийн газрын тусгай сангуудад шалгалт хийсэн. Шалгалтын явцад Хөдөлмөрийн сайд болон Капитал банк хооронд 2015 оны есдүгээр сарын 23-ны өдөр 2015/65 5/342 дугаартай гэрээ байгуулж, жижиг зээл олгоход зориулж долоон тэрбум төгрөгийг тус банкинд байршуулжээ. Гэрээний дагуу 2018 оны гуравдугаар сарын 23-нд долоон тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буцаан төвлөрүүлэх ёстой. Гэтэл Капитал банк одоог хүртэл зээлийн эх үүсвэрийг төвлөрүүлээгүй байна. Капитал банк долоон тэрбум төгрөгийн 3.58 тэрбум буюу 51.1 хувийг зээлээр олгосон байна. Харин үлдэгдлийг зориулалтын бусаар ашигласан гэж Сангийн яамны шалгалтын хэсэг үзжээ. Гэрээний дагуу зээлийн эх үүсвэрийг зургаан сарын дотор бүрэн гаргаж дуусгах ёстой. Энэ хугацаанаас хойш ашиглаагүй эх үүсвэрт сарын 0.3 хувийн алданги тооцохоор заасан байна. Гэвч энэ алдангийг өнөөг хүртэл төлөөгүй ажээ.

Т.Жанцан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 7 цаг 27 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 7 цаг 53 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 7 цаг 57 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 7 цаг 58 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 8 цаг 3 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 8 цаг 4 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 8 цаг 7 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 8 цаг 11 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 8 цаг 14 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 8 цаг 18 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 8 цаг 21 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 8 цаг 23 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 8 цаг 24 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 8 цаг 29 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 13 цаг 40 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 13 цаг 53 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 13 цаг 54 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 13 цаг 55 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 13 цаг 56 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 13 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top