Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд Худалдаа хөгжлийн банкны Удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэгийн баривчилжээ.
Түүнийг ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид 48 цагийн хугацаагаар саатуулан шалгаж байна.
Харин Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон, "Монголын зэс" корпорацийн захирал Ц.Пүрэвтүвшин нарыг баривчлаагүй ба гэмт хэргийн шинжтэй мэдээлэлд холбогдуулан тайлбар авч байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Д.Эрдэнэбилэгийг Эрүүгийн хуульд заасан мөнгө угаах гэмт хэрэгт сэрдэж байгаа бөгөөд прокурорын байгууллага дээрх үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа аж.
Сэтгэгдэл (1)