"Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49 хувийг ОХУ-аас худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг өнөөдөр үүрээр ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилсан гэх мэдээлэл гараад байгаа. Албаны эх сурвалжууд түүнийг саатуулаагүй, харин байцаалт авч байгаа гэсэн билээ.
Өглөөний 10 цагийн орчимд байцаалт өгч дуусгаад гарч ирсэн Ц.Пүрэвтүвшин "Мөрдөн байцаагчийн зөвшөөрөлгүй яриа өгөх боломжгүй. Намайг өнөөдөр үүрээр энд хүчээр авч ирлээ. Өчигдрийн нэвтрүүлэгтэй холбоотойгоор байцаалт авч байна гэж ойлгож байна" гэв
Өчигдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс “Монголиан коппер корпорейшн” ХХК хэрхэн 400 сая доллар босгон "Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49 хувийг худалдан авсан талаар сэтгүүчдэд мэдээлэл хийж, дээрх мөнгөний 70 гаруй хувийг төрийн мөнгөөр, 20 гаруй хувь нь ХХБнаас гарсан гэсэн билээ.
Сэтгэгдэл (1)