x

Ингэх гээд л МАН “Эрдэнэт”-ийн 49 хувьтай хөөцөлдөөд байж

“Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд улс төрийн халуун сэдэв боллоо. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 49 хувийг худалдан авсан санхүүгийн эх үүсвэр эргэлзээтэй гэж мэдэгдсэний дараа нөхцөл байдал улам ширүүсэв. “Монголын зэс” корпарацийн захирал Ц.Пүрэвтүвшин УИХ, Засгийн газрын гишүүний “өндөр дээд” нэр хүнд, албан тушаалын давуу байдлаа ашиглан худал мэдээлэл тараасных нь төлөө Л.Оюун-Эрдэнэ сайдыг Иргэний хэргийн шүүхэд өгч, компанийн нэр хүндийг сэргээлгэхээр болсноо зарлав. Засгийн газрын төлөөлөгч, “Монголын зэс”-ийн хуульч нар дахин шүүхийн хаалга сахих нь.

ЗГХЭГ-ын даргын хувьд албан тушаалыг аваад хамгийн түрүүнд хийсэн давшилт нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь буюу “Монголын зэс”-ийн эсрэг байлаа.

Нэг зүйлийг сануулахад өнгөрөгч оны есдүгээр сард УДШ-ийн шийдвэрээр, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид авсан Засгийн газрын шийдвэр хууль бус хэмээн үзэж, энэ талаар гаргасан Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын шийдвэрийг хүчингүй болгосон билээ. Гэвч шүүхийн шийдвэр гарнаас хойш зургаан сарын хугацаа өнгөрчихөөд байхад одоо хэр нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-д  49 хувийн төлөөллийг оруулаагүй л байгаа. Харин ч эсрэгээрээ үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлыг ашиглан 49 хувийг хүч түрэн авахаар улайрч байх шиг. Гэвч ингэж улайрахын учир юу билээ?

Нэг л жишээ харуулъя. Өнгөрөгч оны долдугаар сард буюу УДШ-ийн шийдвэр гарахаас өмнө Орхон аймгийн МАН-ын хорооноос “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнд ийм нэг “хайрын захидал” илгээжээ. Намын хорооны дарга Д.Батлут гэгч тус намын хорооны гишүүн, Хүрэнбулаг-1 намын үүрийн даргын сонгуульт ажилтай Төмөр-Очирын Чинзориг гэгч хүнийг үйлдвэрийн Холбоо мэдээлэл, техник автоматжуулалтын цехийн ерөнхий инженерээр томилуулах хүсэлтээ ирүүлжээ. Уг нь бол уг хүн нь энэ цехдээ инженерээр ажиллаж байсан хүн юм байна л даа. Гэвч түүнийг ерөнхий инженерээр томилуулах санал гаргахдаа Т.Чинзориг гэдэг хүний инженерийн ур чадвар, үйлдвэрт оруулсан хувь нэмрийг бус, намын сонгуулийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг хэт дөвийлгөн үнэлсэнд байгаа юм.

Орхон аймгийн МАН-аас ийм бичиг явуулсны яг араас нь аймгийн ИТХ-аас дахиад бас нэг ийм тулган шаардалтыг Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд ирүүлсэн байна. Хэдийн төрийн өмчийн оролцоотой ч бай, аж ахуйн байгууллагын үйл ажиллагаанд улс төрийн нам, орон нутгийн удирдлага ийм бүдүүн зүрхтэйгээр оролцож, боловсон хүчний томилгоог  нь мэддэг байж болох уу? Удаа дараагийн ийм шахалтыг Х.Бадамсүрэн захирал тэсч гарсан эсэх эргэлзээтэй. Нөгөө "үхээ биз" гэдэг шиг бодвол томилсон л байх л даа.  

Нэг муу аймгийн намын хурган дарга нь ингэж оодорч байхад төв намын том дарга нар үйлдвэрийн удирдлагатай яаж харьцдаг нь тодорхой юм биш үү? Үйлдвэрийн 49 хувь сайн ч муу ч нэг хувийн компанийн эзэмшилд байхад ингэж дарамталж байгаа МАН 100 хувь төрийн өмчид авчихвал бүр намаараа очиж суугаад "баах" нь ээ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • БАТ (112.72.11.124)
    МАНГАРУУДААС ЮҮ Ч ГАРЧ МЭДНЭ ДЭЭ ХӨ. 51% ИЙН ОРОНД ХЯТАДАД 20% ИА БҮР ӨГЧИХӨӨР Ч ОЧСОН БАЙХ МАГАДЛАЛТАЙ Л ЮМ.
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
  • гок (27.123.213.194)
    Зургуудыг нь тавиач
    2019 оны 03 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 7 цаг 24 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 7 цаг 50 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 7 цаг 54 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 7 цаг 55 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 8 цаг 0 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 8 цаг 1 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 8 цаг 4 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 8 цаг 8 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 8 цаг 11 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 8 цаг 15 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 8 цаг 18 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 8 цаг 19 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 8 цаг 20 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 8 цаг 26 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 13 цаг 36 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 13 цаг 49 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 13 цаг 51 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 13 цаг 52 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 13 цаг 53 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 13 цаг 54 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top