x

Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийх айлчлал хоёр талын харилцан итгэлцлийг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв

УИХ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа.

Шин Хаймин хоёр орны хамтын ажиллагаа бүхий л салбарт хурдацтай хөгжиж, улс төрийн итгэлцэл гүнзгийрч, хүмүүнлэгийн солилцоо шинэ түвшинд хүрсний гадна хоёр орон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаанд ч хамтран идэвхтэй оролцсоор байна. Энэ онд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Энэхүү арга хэмжээ нь уламжлалт харилцаагаа шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой юм гэв.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Элчин сайд Шин Хаймин нар саяхан хоёр талын Хүмүүнлэгийн солилцооны механизмын хамтарсан зөвлөлийн II хуралдаан, Гадаад харилцааны яамдын стратегийн яриа хэлэлцээний уулзалт Бээжин хотноо амжилттай болж, хамтын ажиллагааны олон чухал асуудлаар санал нэгдсэнд таатай байгаагаа тэмдэглэж, Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийх Төрийн айлчлал хоёр талын харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг шинэ агуулга хэлбэрээр урагшлуулан хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, хоёр орны парламентын Дэд дарга нарын ахалсан байнгын уулзалтын механизм тогтмолжиж, Парламент дахь бүлгүүдийн харилцаа идэвхжиж байгааг сайшаав.  

УИХ-ын дарга Г.Занданшатар БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаншу-д миний мэндийг уламжилж өгнө үү гэж Элчин сайд Шин Хайминээс хүсэв. Түүнчлэн ноён Ли Жаншу-г Монгол улсад айлчлахыг урьсан урилгыг дахин нотолж байгаагаа тэмдэглээд, боломжтой бол энэ оны эхний хагас жилд багтаан айлчлал хийнэ үү хэмээн урьж байгааг минь дамжуулж өгнө үү гэлээ.

Тэрбээр, “Энэ жил манай хоёр орны хувьд чухал онцлог жил. Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд олон үр дүнтэй ажлууд хэрэгжиж, харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна. Үүнд ноён Элчин сайд таны идэвх оролцоо чухал юм” гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр талын парламентын Дэд даргаар ахлуулсан байнгын уулзалтын механизмын ээлжит хуралдаан энэ онд Улаанбаатар хотноо болно. Товыг ойрын үед тогтоож, бэлтгэлийг сайтар хангах нь зүйтэй. Өмнөх хуралдаануудаар тохирсон парламентын Тамгын газрууд, Байнгын хороод, орон нутгийн түвшинд солилцоог тогтмолжуулах, харилцан туршлага судлах зэрэг хамтын ажиллагааны хэлбэрүүдийг идэвхжүүлэх нь чухал юм гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Мөн бодит хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүдийг хугацаа алдалгүй, үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой гэдгийг онцлов. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл амжилттай хэрэгжиж эхэлсэнд баяртай байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар илэрхийлээд, бусад төслүүд ноён Элчин сайд Таны болон танай хамт олны хүчин чармайлтаар бодит ажил хэрэг болж, хамтын ажиллагааны түүхэнд чухал хуудас нээнэ гэдэгт найдаж байна гэлээ.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 7 цаг 30 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 7 цаг 57 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 8 цаг 1 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 8 цаг 2 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 8 цаг 7 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 8 цаг 8 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 8 цаг 10 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 8 цаг 15 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 8 цаг 18 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 8 цаг 21 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 8 цаг 25 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 8 цаг 26 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 8 цаг 27 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 8 цаг 32 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 13 цаг 43 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 13 цаг 56 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 13 цаг 58 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 13 цаг 59 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 13 цаг 59 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 14 цаг 1 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top