x

Ц.Пүрэвтүвшин: ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг шүүхэд өгч байна

Уулын баяжуулах "Эрдэнэт" дахин улс төрийн халуун сэдэв боллоо. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл болон холбогдох материалуудыг Засгийн газрын хуралдаанаас нууцын зэрэглэлээс гаргахаар шийдвэрлэсэн нь гал дээр тос нэмэв. Үүний өмнө ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан санхүүгийн эх үүсвэр эргэлзээтэй байна хэмээн мэдэгдсэн билээ. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан “Монголын зэс” корпорациас мэдээлэл хийсэн юм. Тус корпорацийн удирдлагууд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг гүтгэсэн, худлаа мэдээлэл тараасан гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаад байна.

“Монголын зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин:

-Манай компани ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн мэдээлэлтэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь “Манай компанийн талаар зориуд тараасан худал мэдээллээ залруулж, уучлал хүсэхийг шаардах” юм. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой гурван жил гаруй шалгаж байна. АТГ, ЭЦГ-аас манай компанийг 10 гаруй удаа дуудаж, байцаалт авсан. Манай компанитай хамтарч ажилладаг компаниудыг байцаасан удаа давтагдсан тоогоор 70 гаруй болсон. Харамсалтай нь Л.Оюун-Эрдэнэ гишүүн манай компанийг байцаалтаас зугтааж байгаа мэтээр ташаа мэдээлэл цацсан. Л.Оюун-Эрдэнэ гишүүний хийсэн мэдээллээс үзэхэд хуулийн байгууллагаас дэлгэрэнгүй мэдээлэл авсан нь тодорхой харагдаж байгаа. Тухайлбал, ямар зүйл ангиар шалгагдаж байгаа, ямар схемтэй санхүүжилтийн мөнгө орсон гэх мэт мэдээлэл орсон. Гэхдээ ямар хүнээс байцаалт авсныг зориуд орхигдуулсан нь олон нийтийн дунд манай компанийн нэр хүндийг унагаж байна. Ярьсан мэдээллүүдийн дунд олон асуудлыг гүжирдсэн байгаа.

Өнөөдөр Монгол Улсад иргэд өөрсдөө бизнес хийж чадахаа больжээ. УИХ-ын гишүүд хэвлэлээр ажил хийдэг болсон байна. Бид энэ асуудлаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзахаар удаа дараа хүсэлт тавьсан. Биднийг хүлээж аваагүй. Л.Оюун-Эрдэнэ гишүүн биднийг дуудаж, энэ асуудлаар яриагүй. Шүүхийн шийдвэр есдүгээр сард гарсан боловч биелэгдэхгүй байна. Төрийн захиргааны байгууллага, ХЗДХЯ-ны хууль бус үйл ажиллагаанаас шалтгаалж шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр ямар ч ажиллагаа хийгдээгүй. Цагдаа, АТГ-т гомдол өгөхөөр шийдэгдэхгүй байна. Бид төрийн өмнө хүчин мөхөстөж байгаа. Л.Оюун-Эрдэнэ гишүүн өөрийн давуу байдлаа ашиглан хүчний байгууллагаас мэдээлэл авчхаад зүй бусаар нөлөөлөх байдлаар олон нийтийн тархийг угааж байна. Бид төрөөс авсан нэг ч ам.доллар байхгүй. Тийм учраас бид Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг иргэний хувиар шүүхэд өгч байна. Уучлал гуйх байх гэж найдаж байна.

Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын хувийн компанид шилжүүлснийг Засгийн газар буруутгаагүй гэдгийг онцолсон юм. Хамгийн гол нь төрийн мөнгөөр төрийн өмчийг хууль бусаар худалдаж авсан байж болзошгүй гэсэн хардлагыг арилгах нотлох баримтууд олон нийтэд ил болох боломжтой боллоо.

“Монголын зэс” корпорацийнхан санхүүжилтээ хэрхэн босгосон, хамжиж оролцсон нэр бүхий компаниудын эзэд нь хэн байсан, Монголбанк, Сангийн яам, Хөгжлийн банкнаас ямар аргаар нийт хэдэн удаа гүйлгээ хийсэн зэргийг тэрээр сэтгүүлчдэд тайлбарласан юм.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж нууцаас гаргасан бүх материалыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хуралд танилцуулж, холбогдох зөвлөмжийг гаргуулсны дараа олон нийтэд ил болгох юм.

“Монголын зэс корпораци” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар:

-2016 оны есдүгээр сарын 15-нд олон улсын Арбитрийн шүүхийн шийдвэр цаасаар бий болсон. Шийдвэр нь манай компани “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцааг эзэмшихээс өмнө бий болсон. 100 гаруй сая ам.долларын өр гэдэг иргэн бүр 100 мянган төгрөгийн өрөнд ороод байна. Ийм нөхцөл байдалд хэдхэн улстөрчид авчирчхаад байгаа. Бид хувьцаа эзэмшигчийн хувьд үүний араас хөөцөлдөж байлаа. Компанийн хувьцааг Сингапурын хууль, эрхзүйн түвшинд аваачвал төлбөр нь багасна гэсэн хуульчдынхаа зөвлөгөөг дагасан. Т.Аюурсайхан гишүүн гэнэт авсан мэдээлэл шиг зүйл ярьж байна. Гэтэл үүнийг төрийн өндөр албан тушаалтан өөрийн давуу эрхийн хүрээнд мэдээлэл авсан. Үүний үр дүнд бидний хийж байсан үйл ажиллагаа зогслоо. Энэ мөнгийг татвар төлөгчид бид төлнө. Хэдхэн хоногийн өмнө Л.Оюун-Эрдэнэ гишүүн шинэ мэдээлэл өгч байгаа юм шиг ярьсан. Гэтэл Засгийн газрын хурлын протокол хоёр жилийн өмнө гарсан. Манай компанийн хувьцааг төр хураагаад авсан. Төр шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа. Хэрвээ хувьцааг буцааж авбал төрд очихгүй. ОХУ-ын “Ростех” компанид очно. Төрийн өндөр албан тушаалтнууд ч энэ хувьцааг буцааж авахыг “Ростех”-д хандсан байна. Хэрвээ Монгол Улсын шүүх үүргээ биелүүлэхгүй бол бид олон улсын шүүхэд хандана.

Сүүлийн хоёр жил “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь хувийн хэвшилд орсноороо татвар өндөр төлдөг болсон. “Эрдэнэт” үйлдвэрийн өртөг, зардал нэмэгдэхээ больсон. Зэсийн үнэ 10 мянган ам.долларт хүрч байхад бид зардал мөнгөө хэмнэж чадсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт ажилчдынхаа цалингийн фондыг 30 хувь өсгөсөн. Энэ бол “Эрдэнэт”-д ажиллаж байгаа энгийн ажилчдын амьдралд хүрч, эдийн засгийн үр ашиг нь бий болж байна. Гэтэл төрийн үйл ажиллагаанаас болж иргэн бүр 100 мянган төгрөгийн, айл гэр болгон 500 мянган төгрөгийн өртэй болсон нөхцөл байдал үүсчихээд байгаа. Энэ бол зөвхөн стандарт банктай холбоотой 100 гаруй сая ам.долларын асуудал. Бид монголчуудыг өрөнд оруулахгүй байхын төлөө ажиллаж байгаа. Монголчуудыг эрх мэдэл бүхий улстөрчид л өрөнд оруулаад байна.

Т.Жанцан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 7 цаг 38 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 8 цаг 4 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 8 цаг 8 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 8 цаг 9 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 8 цаг 14 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 8 цаг 15 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 8 цаг 18 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 8 цаг 22 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 8 цаг 25 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 8 цаг 29 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 8 цаг 33 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 8 цаг 34 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 8 цаг 35 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 8 цаг 40 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 13 цаг 51 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 14 цаг 4 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 14 цаг 6 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 14 цаг 7 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 14 цаг 7 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 14 цаг 8 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top