Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2019.03.02/ Үндэсний аудитын газар ажиллаж, удирдлагуудтай уулзжээ. Тэрээр уулзалтын үеэр хууль тогтоомжийн хэрэгжилт, хууль эрхзүйн баримт бичгүүдийн давхцал, төрийн бүтцийн орон тоо, давхцал үр ашиг, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтэд албан ёсоор аудит хийхийг хүслээ.
Сануулахад, Монгол Улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг ЖДҮХС-аас зээл авсан асуудалтай холбогдсон учраас УИХ-ын чуулганы хуралдаанаар чөлөөлсөн бөгөөд одоогоор түүнийг орлох хүнийг томилоогүй байгаа юм.