x

Д.Амарбаясгалан: МАН-ын түүх бол эх орончдын түүх

МАН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН “ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР”-ИЙН МЭНДЧИЛГЭЭ

Журмын эрхэм нөхөд өө!

Үе үеийн эх орончид оо!

Та бүхэндээ Эх орончдын өдөр, Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 98 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Монголчууд гадаад гүрнүүдийн шахалтан дор төрийн тусгаар тогтнолоо алдсан хүнд цаг үе болох 1921 оны гуравдугаар сарын энэ өдрүүдэд Монгол Ардын Нам байгуулагдсан билээ. Монгол Ардын Нам байгуулагдсан цагаасаа эхлэн улс Монголынхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө үе үеийн эх орончдын тэмцлийг удирдан манлайлж ирсэн түүхтэй. 1924 онд Бүгд найрамдах улсаа тунхаглан анхдугаар Үндсэн хуулиа баталж хүнийг угсаа гарал, хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхаж байсан хамжлагын харилцааг халсан юм. Эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрхтэй болохыг Ази тивийн орнууд дотроос хамгийн түрүүнд Монголын төр засаг хуульчилсан билээ. 

Монгол Улсын тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө Монгол Ардын Нам олон арван жил тэмцсэний дүнд 1961 оны 10 дугаар сарын 27-нд Монгол улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсноор үе үеийн эрх орончдын хүсэл мөрөөдөл, тэмцэл бас нэгэн биелэл, ялалтанд хүрсэн юм.

ХХ зууны эхэнд  хоцрогдол доройтлын туйлд хүрээд байсан Монгол орныг  НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, ард иргэд нь эрх чөлөөтэй ардчилсан улс болгосон бахархам түүх Монгол Ардын Намтай салшгүй холбоотой. Тиймээс Монгол Ардын Намын түүх бол Эх орончдын түүх билээ. Монгол Ардын Нам байгуулагдсан энэ түүхэн өдөр Монголын үе үеийн эх орончид, удирдагчид, улс ардын аж ахуйн салбарын зүтгэлтнүүд, ахмад үеийнхнийхээ байгуулсан гавьяа, бүтээсэн алдрыг орон даяар хүндэтгэн дурсаж, бахархан тэмдэглэдэг билээ.

Монгол улсынхаа нэгэн зууны түүхийг бүтээлцэж, эх орноо дэлхийд данстай туурга тусгаар улс болгосон Монгол Ардын Намыг энэ цагт авч яваа бидний хувьд улс орноо эдийн засгийн засгийн хямралаас гаргаж, XXI зууны дэлхий дахины хөгжил дэвшилд хөл нийлүүлэн алхуулах эрхэм хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг ногдож байна. Тийм учраас та бид энэ эрхэм үүргийг нэр төртэйгээр биелүүлэхийн төлөө өндөр ёс зүй хариуцлагатайгаар зүтгэцгээе.

Та бүхэндээ Эх орончдын өдрийн мэндийг дахин хүргэе.

МОНГОЛ АРДЫН НАМЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 10 цаг 48 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 11 цаг 14 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 11 цаг 18 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 11 цаг 19 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 11 цаг 24 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 11 цаг 25 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 11 цаг 28 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 11 цаг 32 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 11 цаг 35 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 11 цаг 39 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 11 цаг 42 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 11 цаг 43 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 11 цаг 45 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 11 цаг 50 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 17 цаг 1 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 17 цаг 13 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 17 цаг 15 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 17 цаг 16 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 17 цаг 17 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 17 цаг 18 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top