x

МҮХАҮТ шинэ ерөнхийлөгч О.Амартүвшингээс юу хүлээх вэ?

Монголын бизнесийн байгууллагуудын хамгийн том байгууллага болох МҮХАҮТ-ын шөнө дөл хүртэл хуралдаж, шинэ ерөнхийлөгчөө сонголоо. ээлжит 20-р их хурал өчигдөр шөнө дөл болтол үргэлжилж, тус танхимын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчөөр UFC группийн эзэн О.Амартүвшинг сонголоо.

Бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн том бас ч үгүй хөрөнгө чадалтай, нэгэнт үйл ажиллагаа нь тогтворжсон, магадгүй Монголдоо хамгийн том энэхүү төрийн бус байгууллагын Ерөнхийлөгчид бас л Монголын томхон бизнемсэнүүд болох өмнөх ерөнхийлөгч “Урбанек”-ийн Б.Лхагважав, “UFS”-ийн О.Амартүвшин, “ХАС”-ын гэгддэг Ч.Ганхуяг, “Буян”-гийн Б.Жаргалсайхан, “Өгөөж”-ийн С.Түмэнгэрэл нар өрсөлдсөнөөс С.Түмэнгэрэл нэрээ татаж О.Амартүвшин, Б.Лхагважав, Ч.Ганхуяг, Б.Жаргалсайхан нар өрсөлдсөн. Харин О.Амартүвшин хамгийн олон буюу 259 санал авч ирэх дөрвөн жил тус танхимыг удирдах боллоо. Санал хураалтад Б.Лхагважав 127, “Хас”-ын Ч.Ганхуяг 73, Б.Жаргалсайхан 25 санал тус тус авсан байна.

“UFC” группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшингийн хувьд танхимтай хориод жил хамтран ажиллаж байгаа бөгөөд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид хоёрдох удаагаа өрсөлдсөнөөр ялжээ. Тэрбээр МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдвол танхимыг маш том судалгааны институци болгож, стратеги судалгаа хийдэг, зах зээлээ судалдаг, эдийн засгийн орчноо танддаг байх байгууллага болгох зорилтыг тавина гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан юм. Өмнөх ерөнхийлөгч Б.Лхагважавын хувьд татварын өршөөлийн хуулийг санаачилсан, өдгөө хүн болгоны мэдэх болсон НӨАТ-ын буцаан олголтын системийн санаачлагчдын нэг гэхчилэн татварын шинэчлэлийн талаар чамгүй алхам хийсэн, улс төр эдийн засгийн талаар байр сууриа чөлөөтэй илэрхийлдэг, олны танил болсон эрхэм.

О.Амартүвшингийн хувьд бизнесийн гялалзсан түүхтэй, Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Ийн эрч хүчтэй залуу МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Дээр өгүүлсэнчлэн МҮХАҮТ-ын хувьд хөрөнгө санхүү, бүтэц үйл ажиллагааны асуудал бараг үгүй. Харин  Монголын бизнесмэнүүдийн хамгийн том байгууллагын хувьд бизнесийн орчинг таатай болгох, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах тал дээр дутуу ажилладаг гэсэн шүүмжлэл мэр сэр сонсогддог.

Үнэхээр ч Монголын шилдэг бизнесмэнүүдийг нэгтгэсний хувьд МҮХАҮТ нийгмийн хамгийн том дуу хоолой, түүчээ байж чадах учиртай. Тэр тусмаа эрх баригчдад итгэл алдраад байгаа энэ үед бизнесийнхий дуу хоолой хүчтэй бол маш өөрчлөлтийг хийх боломжтой. Бизнес эрхлэгчдийн боломжийг булаасан ЖДҮ-гийн хэргээс эхлээд, төрийн албан тушаалтнууд эрх мэдэл, давуу байдлаа ашиглан бизнест хүч түрж байгаа асуудлуудад хүчтэй сөрөх ёстой гэсэн хүлээлт бий болоод байгаа юм. Одоо О.Амартүвшин үүнийг хийж чадах болов уу?

infomongol.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 10 цаг 50 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 11 цаг 16 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 11 цаг 20 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 11 цаг 21 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 11 цаг 26 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 11 цаг 27 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 11 цаг 30 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 11 цаг 34 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 11 цаг 37 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 11 цаг 41 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 11 цаг 44 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 11 цаг 46 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 11 цаг 47 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 11 цаг 52 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 17 цаг 3 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 17 цаг 16 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 17 цаг 17 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 17 цаг 18 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 17 цаг 19 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 17 цаг 20 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top