x

Х.Нямбаатар Эрүүгийн хуулийг бантан хутгаж, Зөрчлийн хуультай нь шоронжууллаа

”Веритас Партнерс” хуулийн фирмийн хуульч Б.Мэргэн 2015 онд УИХ-аар баталсан Эрүүгийн хуулийн 2017 оны өөрчлөлт, үүнд Х.Нямбаатар гишүүний гүйцэтгэсэн үүргийн талаар бичжээ. Тэр энэ тухай:

-2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд 2017.5.11-нд УИХ өөрчлөлт оруулсан. Ажлын хэсгийг ахалж байсан гишүүн Х.Нямбаатар хуульд 334 өөрчлөлт оруулж, утгаар нь завхруулсан байдаг юм. Эрүүгийн шинэ хуулийг анхныхаас нь танихгүй болтол өөрчилчихөөд муу муухай нь илрэх бүрт “Х.Тэмүүжингийн хийсэн хууль ш дээ” гэж ярьдаг.

Намынх нь ах Д.Лүндээжанцан хүртэл "Х.Тэмүүжин ялын бодлогыг хөнгөвчилсөн, шоронжуулахын эсрэг хуулийн төсөл оруулж ирснийг Х.Нямбаатар холион бантан хутгаж, Зөрчлийн хуультай нь завхруулж шоронжууллаа. Тэгээд өөрийгөө зөвтгөж, баривчлахаас аргагүй байна шүү дээ гэж өмгөөлдөг" хэмээн хэлсэн удаатай. Ганц нэг жишээ дурдъя.

1. Ажлын байр дахь бэлгийн дарамтын тухай заалтыг Эрүүгийн хуулиас хассан. Шалтгаанаа “Энэ бол гэмт хэрэг биш. Зөрчлийн хуульд оруулна” гэж тайлбарласан ч тэндээ тусгахаа бас мартсан. Одоо энэ гэмт хэрэг хуулийн ямар ч зохицуулалтгүй байгаа гэхэд болно. Бэлгийн дарамт учруулаад бай гэх юм байлгүй.

2. Нэг жилийн хорих ялтай гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил, гэтэл 6 сараас 3 жил хүртэлх ялтай гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа байхгүй. Шалтгаанаа бичихээ мартчихсан байна гэдэг. Үр дүнд нь гэмт хэрэгтнүүд ял завшиж байна.

3. Хэрэг нь цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн цагаас хөөн хэлэлцэх хугацаа зогсдог байсныг анхан шатны шүүх хуралдаан болох хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тоологддог байхаар зохицуулсан. Хэргийг мөрдөн шалгах хугацааг уртасгах, элдэв бусын шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулсаар байгаад гэмт хэрэгтнүүд ялгүй үлдэх боломжтой болсон. Тухайлбал, Хөгжлийн банк, бонд, ЖДҮ-тэй холбоотой авлигын хэргүүд хөөн хэлэлцэх хугацаагаар зогсоно. 2014 онд шалгаж эхэлсэн Хөгжлийн банкны авлигын хэрэг гэхэд хөөн хэлэлцэх хугацаа нь одоо дуусч байна. Санаатай оруулсан заалт.

4. 22.2 дугаар зүйлд байсан Албаны эрх нөлөөг урвуулан ашиглах гэмт хэргийг хассан. Үр дүнд нь бичиг явуулсныхаа төлөө хариуцлага хүлээх ёстой гишүүд "Би зүгээр дэмжээд өгөөрэй" гэсэн бичиг л явуулсан гэж хэлээд ЖДҮ-ийн хариуцлагаас мултрах гэж оролдож байна.

5. Сэжигтнээр баривчлагдсан этгээдийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр 24 цагаас илүү саатуулахгүй гэж хуульд заасан байтал “Шүүхээс зөвшөөрөл аваагүй бол 48 цагийн дотор суллана гэсэн давхар зохицуулалт оруулсан байна. Яг алийг нь баримтлах вэ? 24 цагийн дараа суллах уу, эсвэл 48 уу?

Яг одоо өрнөөд байгаа хорин 461-р ангид амиа алдсан хуульчийг суллах хугацаа 22 цагийн өмнө дууссан байсан уу, эсвэл хоёр цагийн дараа болох байсан уу?

6. Шүүгдэгч давж заалдсан тохиолдолд ялыг нэмдэг болсон. Ингээд давж заалдаарай гэж байгаа юм шиг. 10 саяар торгуулах ял авсан иргэн давж заалдаад 3.6 жил хорих ял болгуулж өөрчлөгдсөн гэх мэт. Эрсдэл гаргах хүн хэд вэ?

Харин одоо Хууль зүйн сайд Ц.Нямдорж ах нь үргэлжүүлэн завхруулах хуулийн төслөө цахим хуудастаа байрлуулжээ.

Одоогийн хуулиар хүнийг хүсээгүй байхад хүч хэрэглэн бэлгийн харилцаанд орсон бол хүчиндэх гэмт хэрэг, харин хүсээд бэлгийн харилцаанд орсон ч хүсээгүй байдлаар нь харьцсан бол бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэг. Гэтэл шинээр боловсруулаад байгаа хуулийн төсөлд “хүсээгүй байхад хүч хэрэглэн бэлгийн харилцаанд орсон бол бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэмт хэрэгт тооцохоор заасан байна.

Өөрөөр хэлбэл хүчиндэх гэмт хэрэгтэй яг адил агуулгаар бичсэн. Гэтэл хүчиндэх гэмт хэрэг 5 хүртэлх жилийн ялтай, бага насны хүүхдийг хүчиндсэн бол бүх насаар хорих ялтай. Гэтэл “бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэмт хэрэг хамгийн хүнддээ (бага насны хүүхэд хүчиндвэл) 5 хүртэл жил, доод тал нь торгох ялтай. Өөрөөр хэлбэл яг адилхан хэрэг үйлдсэн байхад мөрдөгч, прокурор, шүүгчийн үзэмжээр нэг нь хүчиндсэн гээд бүх насаараа хоригдох бол нэг нь бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гээд нэг жилийн ч ял авч болно.

Мөн Гүтгэх зөрчлийг гэмт хэрэг болгоно гэнэ. Өнгөрсөн жил гэхэд 100 гаруй сэтгүүлч 2 саяар торгуулжээ. Одоо бүр хорих нь. Улс төрчдийг гүтгэвэл гэмт хэрэг бишээ гэж тайлбарлаж байгаа. Гэтэл улстөрчдийг зөвхөн гэмт хэрэгт гүтгэвэл ялгүй гэсэн байна лээ. Өөр байдлаар хардаж, шүүмжилбэл ял авах нь дээ.

Хуульч Б.Мэргэн. 2019.02.28

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zo (202.9.42.83)
    Zurchiliin huuliig ergej harmaar ym
    2019 оны 03 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 10 цаг 52 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 11 цаг 19 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 11 цаг 23 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 11 цаг 24 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 11 цаг 29 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 11 цаг 30 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 11 цаг 32 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 11 цаг 37 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 11 цаг 40 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 11 цаг 43 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 11 цаг 47 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 11 цаг 48 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 11 цаг 49 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 11 цаг 54 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 17 цаг 5 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 17 цаг 18 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 17 цаг 20 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 17 цаг 21 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 17 цаг 21 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 17 цаг 22 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top