x

Залуус Ардчилсан намын шинэчилсэн үзэл баримтлалтай танилцаж эхэллээ

УИХ-ын 2016 оны сонгуулиар ард түмнээр дүнгээ тавиулсан Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд гаргасан алдаа, оноогоо дэнсэлж, улмаар үзэл баримтлалаа дахин шинэчилсэн билээ. Тодруулбал, Ардчилсан нам өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд намынхаа IX их хурлаар үзэл баримтлалаа шинэчлэн баталж, Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Ингэснээр аливаа улс төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд үйл ажиллагаа явуулахдаа зөвхөн үзэл баримтлалаа баримтлах бөгөөд түүний хүрээнд гаргасан Үндсэн дүрмээ дагаж мөрдөнө гэсэн үг юм.

Түүнчлэн тус нам баруун төвийн үзэл баримтлалтай улс төрийн нам болохоо бататгаж, үзэл баримтлалдаа хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, шударга ёсны эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө, үндэсний эрх чөлөөг тунхаглаад буй. Мөн тус намын үзэл баримтлалыг маш сайн системчилсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй, товч тодорхой болсныг эрдэмтэн, судлаачид онцолж байгаа юм. Гэхдээ энэ бүхнийг зөвхөн цаасан дээр шинэчилж, тунхаглаад орхих бус 21 аймаг, есөн дүүргийн намын дэмжигч, залуучуудад танилцуулах нь чухал. Тиймээс “Ардчилсан залуучуудын холбоо”-ноос намын үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулах сургалтыг өчигдөр Сүхбаатар дүүргийн залуусаас эхлүүллээ. Уг сургалтад ирсэн залуус намын үзэл баримтлалын тухай нарийн ойлголттой болохын зэрэгцээ сонирхсон асуултдаа хариулт авч байлаа.

ҮБХ-ны гишүүн, хуульч Х.Номингэрэл шударга ёсны эрх чөлөөний талаарх сургалтаа явуулах үеэр олон сонирхолтой сэдвийн хүрээнд залуусын дунд бяцхан хэлэлцүүлэг өрнөсөн. Тухайлбал, дуулиан тариад байгаа хотын даргыг батламжлах тухай асуудалд Ерөнхий сайдын гаргасан шийдвэр хууль зөрчсөн үү гэсэн сонирхолтой асуулт байв. Энэ асуултад Х.Номингэрэл хариулахдаа “Ерөнхий сайд уу, намын дарга уу гэдгээ У.Хүрэлсүх ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Намын даргын үүднээс нь авч үзвэл тийм шийдвэр гаргаж болох. Гэхдээ тэр Засгийн газрын тэргүүн. Тиймээс яагаад ч хуулийн үндэслэлгүй шийдвэр гаргаж, түүнийгээ албан бичгээр мэдэгдэж болохгүй. Ерөнхий сайд гэдэг хүн аливаа шийдвэрийг заавал хуулийн маш тодорхой заалтад үндэслэн гаргах ёстой. Тэгэхээр С.Мөнхчулууныг батламжлахыг дэмжээгүй бичиг бол хууль бус” гэсэн юм. Энэ үеэр “Ардчилсан залуучуудын холбоо”-ны гишүүдээс үзэл баримтлалын талаар байр суурийн сонирхлоо.

“Ардчилсан залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд:

-АН өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс орон даяар үзэл баримтлалыг таниулах аяныг эхүүлсэн. Бид энэ аяныг өнөөдрөөс 21 аймаг, есөн дүүрэгт эхлүүлж байна. Эхний шатанд 1500 орчим сургагч багш бэлтгэнэ. Үзэл баримтлал гэдэг бол зөвхөн намын бодлогыг цаасан дээр тодорхойлоод орхидог зүйл биш. Түүний үйлчлэл, философи нь өдөр тутам хэрэгжиж, намын аль ч түвшинд бодлого, шийдвэр гаргалтын суурь болдог. Ялангуяа, залуучууд нийгмийн амьдралд идэвхтэй оролцох нь чухал байна. Үзэл баримтлалаа улс төрийн намууд яаж хэрэгжүүлэхээс шалтгаалт ямар босготой нам бэ гэдэг нь хэмжигддэг. Нөгөөтэйгүүр, өнөөдөр үзэл баримтлалыг тээгч, хамгаалагч нь байж, энэ дагуу шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд итгэл үнэмшилтэй ажиллах хэн бүхэнд АН нээлттэй. Хэт намчирхал аюултай. Би дотроо А гэж бодож байсан ч таны Б гэж дэвшүүлсэн саналыг хүлээн зөвшөөрөх учиртай. АН-ын үзэл баримтлалын мөн чанар нь хувь хүний эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрөх, хамгаалах шүү дээ. Тиймээс АН-ын шинэ үеийн гишүүд ямар байх ёстой юм бэ гэхээр бусдын эрхийг хүндэлдэг, байр суурийг нь сонсдог, баримтад тулгуурласан зөв хандлагыг өөрсдөө үлгэрлэх хэрэгтэй. Бид олон ургалч үзлийг дэмждэг учраас миний зөв бусдын буруу гэдэг хандлагаар явж болохгүй.

Ардчилсан залуучуудын холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Ган-Очир:

-Үзэл баримтлал гэдэг бүх нийтийн эрхэд халдсан тохиолдолд хамгаалж гарч ирдэг зүйл. Хэн нэгэн мундаг удирдагч гарч ирээд улс орныг огцом хөгжүүлэх ёстой юу, хэн нэг ухаалаг дарга зөв замд хөтлөх ёстой гэвэл үгүй. Энэ үзэгдэл гарах бүрийд улс орон уруудаж байдаг. Тиймээс ийм хүмүүсийг гаргахгүйн тулд үзэл баримтлал гэдэг зүйл байдаг. Эрх чөлөөнд тулгуурлан үзэл баримтлал тогтдог. Дарангуйллыг дарж, парламентын ардчиллыг алдахгүйн төлөө бид зогсох ёстой. Тэгэхээр энэ үзэл баримтлалыг тээж явахын тулд хүмүүст таниулах ёстой болно. Үүний тулд албадлагаар бус хүсэл эрмэлзлээрээ хамтдаа бүтээх залуусыг бид энэ удаагийн сургалтдаа оролцуулж байгаа. Энэ жишгээр дараа дараагийн дүүргүүдэд сургалт явуулна гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 11 цаг 3 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 11 цаг 30 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 11 цаг 34 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 11 цаг 35 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 11 цаг 40 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 11 цаг 41 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 11 цаг 43 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 11 цаг 48 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 11 цаг 51 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 11 цаг 54 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 11 цаг 58 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 11 цаг 59 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 12 цаг 0 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 12 цаг 5 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 17 цаг 16 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 17 цаг 29 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 17 цаг 31 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 17 цаг 32 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 17 цаг 33 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 17 цаг 34 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top