x

Л.Оюун-Эрдэнэ ээ, бага “Дэмбэрэлтээрэй”

ЗГХЭГ-ын дарга өчигдөр Засгийн газрын хуралдаан дууссаны дараа “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан санхүүгийн эх үүсвэрийг шалгана (өмнө нь ч гэсэн МАН-ын Засгийн газар нэг удаа шалгасан л даа. Тэр шалгалтын материалыг нь хэн гэгч урт гартан суйлаад алга болсныг бүү мэд. Бодвол дотроосоо л байх даа), ҮАБЗ-өөр оруулна гэж мэдэгдэв. Түүнд нь баярлаад манай голоор нэг найр наадам. Ашгүй төрийн өмч давамгайлсан ганц үйлдвэрийнхээ бөөрийг гаргах нь.

За тэр санхүүгийн эх үүсвэр нь сайдын хэлсэнчлэн будилаантай байгаад тэрийг нь шалгаж тогтоогоод төр 100 хувь авч чаддаг бол тэр л биз. Харин наана нь юу эс болох бол гэхээс яс үс хавтайна.

Ядаж байхад “манай Дэмбэрэл юм үзээгүйн болохоороо” гэгчээр мань хүн 1992 оноос хувьчлагдсан бүх хувьчлалыг шалгах үүргийг ХЭГ-ынхаа аппаратад өгчээ. Энэ 16 жилийн хугацаанд 928 аж ахуй нэгжийг хувьчилсан юм байна. Хувьчлалыг яаж явуулаад юун дээр нь алдсан, яаж дараа дараачийн хувьчлалаа үр ашигтай явуулах вэ гэж судлах гэж байгаа юм болов уу гэсэн үгүй бололтой.

Хувьчлагдсан аж ахуйнууд хувьчлахаас өмнөх үеийн үйл ажиллагааны чиглэлээ өөрчилсөн эсэх, ажлын байр, орон тоо нь хэвээр эсэх, за тэгээд нийгмийн даатгалаа, татвараа зөв шударгаар төлж байгаа эсэхийг шалгах юм байх. Нэг ёсондоо гутлын үйлдвэрийг хувьчилж авсан этгээд гутлаа үйлдвэрлээгүй байвал шоронд хийх бололтой юм. Монголчууд бүгдээрээ дотоод үйлдвэрийн гутлаа өмсөхгүй байгаа учраас хам хэрэгтэн болж мэдэхээр болчихлоо.

Уул шугамандаа нийгмийн даатгалаа төлж байгаа эсэх нь НДЕГ-ын шалгадаг асуудал, татвараа төлөхгүй бол ТЕГ хуульд заасан арга хэмжээгээ авдаг байлтай. ХЭГ-ын дарга тэнд “ямар сүүжээ” хийж явааг таах ч арга алга. Тэгээд ч хуулийн дагуу хувьчилж авсан этгээд нь хувийнхаа өмчийг ёстой нээрээ үрнэ үү, тарна уу төрд хамаагүй байлтай. Харин тараахгүйн тулд элдэв дарамт үзүүлэхгүй ажиллуулах нь төрийн үүрэг.

Түүнийхээ оронд төрийн өмчийн хэдэн компаниудаа яаж өөд нь татах вэ, хулгай худал, элдэв цавчааг нь яаж багасгах вэ гэдэг дээр төр харин анхаарал хандуулах ёстой байлтай. Ядаж л нөгөө “Эрдэнэт” үйлдвэрийн Стандарт банкинд төлөх ёстой өрийг яаж шийдсэн бэ? гээд хажуудаа суугаа Шадар сайдынхаа амыг татаад асуучих хэрэгтэй л дээ. Ө.Энхтүвшин гэж нөхөр энэ Засгийн газрыг байгуулагдсан цагаас л “өр барагдуулах” ажлын хэсэг ахлаад жил шахмын хугацаа өнгөрч байгаа гэсэн. Урагшаа алхсан, хойшоо алхсан юу байдаг юм, тэрийгээ тайлагнах хэрэгтэй биз дээ.

Тэгэхгүй бол “төрийн” оролцоотой ганц гайгүй үйлдвэрээ гадаадын банкны барьцаанд тавиад туух энүүхэнд болчихоод байна. Энэ мэтчилэн хийх ёстой ажил нь хөлөөр нэг хөглөрч байхад юу яасан хувийн компаниудын асуудалд хөндлөнгөөс санаа зовох вэ?

Сая цагаан сараар “Хүргэн хүү” кино гарсан чинь манай нэг нийтлэлч “Мянган малаа төмөр тэмдгээр сольчихоод” гэх маягийн юм бичсэн байсан. Манай Л.Оюун-Эрдэнэ ч гэсэн бага л “Дэмбэрэлтээрэй”

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Х (211.230.192.191)
    Оюун Эрдэнийн зөв
    2019 оны 03 сарын 02 | Хариулах
  • Яв (64.119.25.54)
    ЭНЭ ОЮУН-ЭРДЭНЭ ЧИНЬ АДГИЙН ТЭНЭГ ХҮН ЮМ БАЙНА.
    2019 оны 03 сарын 02 | Хариулах
  • Энэ (202.9.42.165)
    Энэ тэнэг бацаан ард түмэнд таалагдаад байдаг юм уу? Эсвэл ажилгүй хэдэн мөнгөөр комент бичдэг сувилагчийн дундыг төгссөн авгай нарт таалагдаад байдаг юм уу? Америкт сургуулийн шалгалт яаж өгдөг байсан юм бүү мэд Англиар их муухай ярихын
    2019 оны 03 сарын 01 | Хариулах
    • Хуц
      Сайхан тэнэг гэдгээ олонд өөрийгөө чи зарлаад байна.Хүмүүс чамайг хуцаа гэж байна
      2019 оны 03 сарын 01
  • ЗӨНЧ БӨӨ (103.240.240.73)
    ЭНХБАЯР,ЭНХБОЛД ХҮРЭЛСҮХ НАРЫГ ДАРААЛАН ДОЛООСНЫ ЭЦЭСТ ӨӨРӨӨ ХҮҮКИЙГ УНАГАСАНЫ ДАРАА НУЛИМЖ ДЭВСЭЭД ОЛОН ЖИЛИЙН ДОЛООСОН ХЭЛЭЭ АМРААЖ ӨӨРӨӨ ДОЛООЛГООД ҮЛГЭР ДУУСНА
    2019 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.229.121.84)
    Энэ хэдэн сандарч бухимдсан Зи, Сугар мэтийн луйварчин хулгайчуудын үлдсэн амьдрал нь там болох нь дээ
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
  • Эрка (202.9.42.132)
    Өмч хувьчлалыг шалгахад сайн. Алдаа гаргаж хулгай худал хийгээгүй бол юунд нь сандарч бачимдах вэ. Хийсэн ажилдаа эргэж нэг дүгнэлт хийх цаг болсон шүү. Хулгай хийсэн нөхдийн хөрөнгийг хураа, цээрлүүл. Мөн 1990 оноос хойш хот төлөвлөлтийг зөрчин хийсэн газар олголт, барилга байгууламжийг шалгах хэрэгтэй. ЗГХЭГ, АТГ, бусад хуулийн байгууллага анхаарна бизээ.
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
  • Батхан (202.9.43.59)
    Амин газарыг нь олж шалгана гэхээр амь нь тэмцээд үхэхнээ хулгайч нар насан туршдаа айж эмээж явах үйлийг эдэлдэг гэсэн шүү
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
  • Саранжав (202.9.43.189)
    Мэдээж өмч хувьчлал Но той явагдсан.Мөн ч их айж байгаа даа нөхөд.Ер нь луйвар хийсэн үү,хийсэн ш дээ.Яаж гэж үү.Жнь Дэнжийн мянгын хар захын үүдэнд.бага хувьчлалын ягаан тасалбар багсайтал барьчихаад,тухайн үеийн талхны мөнгөөр авчихсан.Тэр мөнгө нь бас л хулгай хийж олсон мөнгө.Тэгээд хөрөнгийн бирж дээр очихоороо 3000-н төгрөг болчихоод тооцоо хийсэн.Тэгэхдээ бас болоогүй,тухайн объект 200000-н мянгаар үнэлэх бодит үнэтэй байсан ч,үнэгүйдүүлж 50000-н төгрөг болгоод авчихсан.Энэ луйвар биш үү.
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 10 цаг 41 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 11 цаг 8 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 11 цаг 12 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 11 цаг 13 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 11 цаг 18 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 11 цаг 19 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 11 цаг 21 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 11 цаг 26 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 11 цаг 29 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 11 цаг 32 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 11 цаг 36 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 11 цаг 37 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 11 цаг 38 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 11 цаг 43 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 16 цаг 54 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 17 цаг 7 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 17 цаг 9 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 17 цаг 10 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 17 цаг 10 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 17 цаг 11 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top