x

С.Амарсайхан: Агаар, хөрсний бохирдол, замын түгжрэлийг багасгахаас ажлаа эхэлнэ

НИТХ-ын ээлжит бус Vll хуралдаан хуралдаж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг сонгох асуудлыг хэлэлцэн С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид сонгож батламжлуулах тухай хүсэлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсэхэд хүргүүлсэн юм. Ерөнхий сайд өчигдөр захирамж гаргаж, С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар батламжиллаа.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох тухай батламжийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ шинээр сонгогдсон хотын дарга С.Амарсайханд гардууллаа.

“Нийслэлд шийдэх олон асуудал байгаа ч харамсалтай нь өнөөдрийг хүртэл 5, 10, 20 жилийн төлөвлөгөө гэж гараагүй байна. Утаагаа шийдэх төлөвлөгөө байгаа ч ТЭЗҮ биш, төслийн танилцуулгын хэмжээнд байна. Тиймээс хотын хөгжлийг 20-25 жилээр харах хэрэгтэй. Төлөвлөлтгүй газар олголтоос болж төв талбайнхаа хэсгийг хүртэл алдчихсан байна. Тиймээс Та Үндэсний хөгжлийн газар, Засгийн газар, УИХ-тайгаа ойр ажиллаж, төлөвлөлттэй, цэгцтэй, шинэ үеийн Улаанбаатар хотыг хөгжүүлэхийн төлөө мэргэжлийн багтай хамтран ажиллаарай” хэмээн Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын нэрийн өмнөөс захиж, амжилт хүсэв.

Хотын шинэ дарга С.Амарсайхан тамга тэмдгээ хүлээн авсныхаа дараа хамгийн түрүүнд агаар, хөрсний бохирдол, замын бөглөрлийг багасгах, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, хот төлөвлөлтийг цэгцлэх зэрэг ажлуудыг хийхээ мэдэгдлээ.

Үүний тулд төрийн албан хаагчид хариуцлагатай, үр бүтээдлтэй, гүйцэтгэлтэй сайтай ажиллах, шийдвэр тушаал хурдан биелж, үр дүнгээ богино хугацаанд өгөх нөхцөлийг бүрдүүлж ажиллахаа хэлсэн юм. Ингэхдээ зарим бүтцэд өөрчлөлт хийх бөгөөд хуулийн хүрээнд шинэ жишиг тогтоох, шинэлэг өөрчлөлт хийхийн тулд шийдэмгий алхмуудыг хийнэ гэдгээ хэлээд “Хот төлөвлөлтийг шинжлэх ухаанч, сүүлийн үеийн технологид суурилсан, ухаалаг шийдэлтэй байхаар ажлуудаа үргэлжлүүлнэ. Хөгжил дэвшил, өөрчлөлт шинэчлэлтийн суурь тавигдана гэж бодож байгаа. Үүний тулд иргэн бүр хариуцлагатай байж, бүх зүйлийг төр хангах ёстой гэдэг хандлагыг өөрчилж, дор бүрнээ нийслэлийнхээ хөгжлийн төлөө зүтшгэх ёстой” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (64.119.20.218)
    100 айлаа шийдвэрлээрэй
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
  • Z (59.153.115.97)
    Amarsaihan hotiin darga bolloo agaar utaa zamiin tugjrel zereg ajluudad ni amjilt
    2019 оны 02 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 10 цаг 59 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 11 цаг 25 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 11 цаг 29 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 11 цаг 30 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 11 цаг 35 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 11 цаг 36 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 11 цаг 39 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 11 цаг 43 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 11 цаг 46 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 11 цаг 50 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 11 цаг 53 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 11 цаг 55 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 11 цаг 56 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 12 цаг 1 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 17 цаг 12 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 17 цаг 25 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 17 цаг 26 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 17 цаг 28 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 17 цаг 28 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 17 цаг 29 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top