НИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаан өчигдөр болж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Амарсайханыг сонгосон. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр С.Амарсайханыг Нийслэлийн засаг даргаар сонгосон НИТХ-ын тогтоолыг батламжилсан тухай НИТХ-ын хэвлэлийн албанаас хэллээ.
Тэр өнөөдөр Нийслэлийн Засаг даргын тамга тэмдгээ албан ёсоор хүлээж авах юм байна. Нийслэлийн Засаг дарга С.Батболд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд Хотын даргын үүрэгт ажлыг нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан түр орлон гүйцэтгэж байсан юм. Харин өнөөдөр Улаанбаатар хот шинэ захирагчтай боллоо.